
Хүүхдийн зүрх сэтгэл маш агуу бөгөөд тэдний хүч чадлыг ган төмрөөр хийсэн гэж хэлэхэд ч буруудахгүй. Зөв шийдвэр гаргах болон дэлхийг илүү дээр газар болгохыг хүсэх үед тэд хамгийн том урам зориг, үлгэр дуурайлал үзүүлнэ. Тэдэнд бүхнийг хийж бүтээх хангалттай их өөдрөг үзэл болон амбиц байдаг бөгөөд үүнд сайн үйлсэд хандивлахын тулд мөнгө цуглуулахаас авахуулаад хувийн асуудалтайгаа тэмцэж ялан дийлэх амжилт хүртэл олон зүйлс багтана. Эдгээрээс харахад тэдний замд саад хийх зүйл огтхон ч байхгүй юм шиг санагдана!
Манай хамт олон эдгээр хүүхдүүдийн хүч чадал, сэтгэлийн хатыг хараад үнэхээр биширснээ нуух юун. Хэдийгээр тэд нас залуу, цус шингэн боловч бидэнд тэднээс суралцах асар их зүйл бий бололтой.
1. “Эхнэр маань гэртээ планк дасгал хийдэг юм. Харин нэг өдөр намайг гэртээ ирэх үед хүүхдүүд маань ийм байдалтай байцгааж байв.”

2. “Ойролцоогоор 3,5 жил өнгөрчээ. Хүү маань энэ бүхний эцэст хорт хавдрыг ялан дийллээ!”

3. Хар салхины үеэр төрж буй муурыг Филиппин хүү гялгар уутаар хамгаалж байна

4. “Охин маань хорт хавдрын эсрэг сайн дурын ажилд мөнгө цуглуулахаар үсээ хуссан. Түүний үсийг химийн үйлчилгээ хийлгүүлж буй хэн нэгэнд хиймэл үс болгон хэрэглэх юм.”

5. “Манай охин надаас би өөрийнхөө чихмэл тоглоомуудаа зарж, олсон мөнгөө орон гэргүй амьтдад зориулж хандивлаж болох уу гэж асуусан.”

6. “Хүү маань амьдралаа арай эрт буюу 29 долоо хоногтойдоо эхэлсэн. Өнөөдөр түүний 5 насны төрсөн өдөр. Бид түүнийг энэ хүртэл тэсэж гэж төсөөлж ч байсангүй.”

7. Миний хүү 16 настай. Тэр 52 долоо хоногийн хугацаанд биеийнхээ бараг талтай тэнцэх хэмжээний илүүдэл жинг хаяж чадсан!

8. “1 жил үргэлжилсэн уралдаан тэмцээн, дараалласан олон ялагдлын дараа, миний 9 настай охин эцэст нь ялалт байгуулж, шүүгч түүний гарыг өргөлөө.”

9. “Хүү маань аутизм өвчтэй болох нь оношлогдсон. Гэхдээ тэр одоо 45 өөр баатрыг бүгдийг нь нэрлэж чадна!”

10. “Охин маань анх удаа үзэсгэлэнгээ нээлээ. Бүх олсон орлогоо тэр орон нутгийн эмнэлэгт хандивлана гэсэн.”

11. “Охиноо амьтдын асрамжийн газар руу дагуулж явж, анхных нь муурыг сонгууллаа. Тэр энэ 14 настай хөөрхөн муурыг сонгосон.”

12. “Миний охин цэцэрлэгт явахаасаа өмнө 1000 ном уншсан хэмээн энэхүү медалиар шагнуулсан. Тэр ирээдүйд бүр ч их ном унших биз ээ.”

13. “Миний охин хүүхдийн эмнэлэгт хэвтэж байх үедээ бусдын хандивласан ганц эвэрт тоглоомыг хүлээж авсан юм. Одоо тэр эдгээр бүх Зул сарын баярын бэлгүүдээ эмнэлэгт хандивлах гэж байна.”

14. “Охин маань Паралимпаас медаль хүртлээ. Эмч нар түүнийг удаан тэсэхгүй гэж байсан ч, тэр чадлаа.”

15. “Манай том охин надаас зуны турш амралтын өдрүүдээр ямар нэгэн юм амьтдын асрах газарт хандивлаж байж болох уу гэж асуусан. Давгүй санаа шүү!”

16. “Намайг түүний эцгээс маш тааруу байдалтай салсны дараа, бидний хүү депресст орсон. Энэ бол түүний бие даан зусланд амарч буй анхны 7 хоног, манай гэрээс 7 цагийн зайтай.”

17. “Би энэ зурганд хайртай. Моана охинд маань хэрхэн хүчтэй байхыг зааж өгч байгаа юм!”

18. “Миний 6 настай охин үсээ тайрч, сайн үйлсийн аянд хандивлахаар болсон!”

19. “4 жилийн дараа охин маань анх удаа хоёр хөл дээрээ зогсож байгаа нь энэ”

20. “Жилийн өмнө охин маань зүрхний хагалгаанд орсон юм. Одоо түүний биеийн байдал эрс сайжирсан.”

21. “Найзын маань хүү ясны өвчтэй юм. Өнөөдөр тэр өөрт нь тусалсан хүнд ямар нэгэн байдлаар хариу барихаар энд ирээд байна.”

Хүүхдүүд зарим насанд хүрэгчдээс ч илүү сэтгэлийн тэнхээтэй байдаг гэдгийг мэдэх үү? Бид таны хүүхдийн сэтгэлийн хаттай холбоотой сайхан түүхээс сонсоход бэлэн байна.








Рагчаа Оюун
2020/01/06 at 14:52
Хөөрхө юм аа