Салхи болон зарим нэг машинаас ч хурдан: Манай гарагийн хамгийн хурдан хорхой шавжнууд

0

Байгаль эх элдэв зүйлээр баялаг төдийгүй бидний ойлголтоос хальсан зүйл ч их бий. Жирийн үзэгдэл нь хүртэл биднийг алмайруулж орхидог хорвоо юм даа.

Жишээ нь гэхэд л хорхой шавж. Эдгээр амьтад юу нь сонин хачин гэж та бодох байх. Далавчаа дэвнэ, сонин дуу чимээ гаргана, зарим нэг нь бүр хазна. Үнэндээ таны төсөөлж байснаас ч сонирхол татахаар амьтад шүү: хувьсалд хамгийн бага өртсөн байгалийн бүтээл гэж ойлгоход болно. Зарим нэг супер чадвар нь манай гарагийн бүтээл мөн үү гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрөхөд хүргэнэ.

pro-dachnikov.com

Супер чадварын тодорхой жишээ бол төсөөлөхийн аргагүй хурд байгаа юм. Мэдээж нэг нь ниснэ, нөгөө нь гүйнэ, гурав дахь нь харайна. Тиймээс дээд амжилтын эздийг биеийн хэмжээ болон форс-мажортай харьцуулсан хурдаар баримжаалж тодорхойллоо.

 

Манай гарагийн хамгийн хурдан хорхой шавжнууд

mir-nasekomyh.ru

Соно. Нислэгийн дундаж хурд 30 км/цаг, хурдны дээд хэмжээ 70 км/цаг хүрч чадна. Бүр 100 км/цаг хурдтай нисэх онцгой төрөл ч бий. Соно секундэд 120 -150 удаа далавчаараа дэвдэг. Урд болон арын далавчны ачаар ийм өндөр хурд гаргаж чадаж байгаа бөгөөд эргэлтийн тохируулгыг мөн л урд, хойд далавчаараа ээлжлэн тохируулна. Соно нь 1000 км хүртэл замыг туулах чадвартай ажээ.

artfile.ru

Зөгий. Хүн төрөлхтнийг балаар тэтгэгч зөгий нь цагт 60 хүртэл км хурдалж чадна. Ердийн зайнд бол арай удаан хурд гаргадаг нь “ачаа” тээвэрлэж байгаатай нь холбоотой. Нэг удаагийн туулах замын хувьд соноос арай бага. 1 кг амттан цуглуулахын тулд 450 орчим км зам туулдаг амьтан юм.

scientificrussia.ru

Жоом. Хүмүүсийг үxтэл нь айлгадаг энэ бяцхан амьтан секундийн дотор гүйж байгаа чиглэлээ 25 хүртэл удаа өөрчилж чадна. Амь бөхтэй ч гэж жигтэйхэн (толгойгүй байсан ч амьд байж чаддаг, эцэстээ өлсөж л үxнэ). Секундийн дотор өөрийн биеийн уртыг 50 дахин ихэсгэсэн замыг туулдаг. Уг хэмжээг хүнээр тооцоолбол цагт 330 км хурдалж байгаа гэсэн үг.

imgsmail.ru

Үсэрдэг хорхой. Урт хөлтэй энэ гоёмсог хорхойн хөл үнэхээр хүч чадалтай – 8 км/цаг хурдлах тул түүний хараанд өртсөн олз тэр болгон зугтааж чадахгүй. Жижиг шоргоолж мэт амьд гарах магадлал байхгүй гэж хэлж болно. Уг хорхой заримдаа нисэх “горим” дээрээ ч шилждэг байна.

mpg.de

Бөхнө батгана. Энэ далавчит сорогч цус хараад бараг л галзуурна. Хооллож байхдаа эргэн тойрон нь сүйрч байсан ч хамаагүй. Гараараа л салгаж авахаас нааш үргэж нисэх ч үгүй. Хурд ихтэй, гэхдээ жигд биш: 20-70 км/цагийн хооронд хэлбэлздэг байна. Амттай олзны араас хөөвөл цагт 140 км-ээс илүү гарах хурдыг үзүүлж болзошгүй. Машин ч тэр болгон ийм хурд үзүүлж чадахгүй шүү.

7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *