Үйл явдал нь өрнөж байх явцдаа үзэгчдэд мэдэгдэлгүйгээр төрөл жанраа гэнэт өөрчилдөг 10 кино

0

Өнөөдөр үйл явдал өрнөж байхдаа л үзэгчдийн нүдэн дээр бүтээлийн төрлөө өөрчилж чадсан онцгой кинонуудыг танилцуулах болно. Киноны эхэнд, тэр ч бүү хэл гол хэсэгт өгүүлж байснаасаа тэс өөр үйл явдал болон өөрчлөгджээ. Танд ийм зүйл тохиолдож байв уу: та кино үзэж байна, тэгсэн гэнэт л киноны төрөл яагаад гэнэт солигдчихов гэсэн бодол төрнө. Сайн, муу болсон тухайд биш харин тэс өөр төрлийн кино болсон тухай бид ярьж байгаа шүү.

Өөрийн чанар, сонирхлыг алдахгүйгээр жанраа өөрчлөх – кинонд тэр болгон ашиглагдаад байдаггүй арга юм. Гэхдээ гарын арван хуруунд багтахаар бүтээл бий. Эдгээр кинонуудыг үзсэн үү? Бидэнтэй санал нийлэх үү? Спойлерт бэлэн биз?

From Dusk Till Dawn, 1995

Miramax Films

Шилжсэн төрөл: гэмт хэргийн -> цус сорогчтой аймшиг

Тэр үеийн тарантино хэв маягийн “Reservoir Dogs”, “True Romance”, “Natural Born Killers” зэрэг кинотой төстэй эхэлдэг. Роберт Родригесийн бүтээл огцом өөрчлөлт хийнэ. Үзэгчдийг гол дүрүүдийн хамт гэнэт л цус сорогчдоос өөр юу ч үгүй далдын хүчтэй бааранд оруулах ажээ.

 

Hot Fuzz, 2007

Universal Pictures

Шилжсэн төрөл: британи хошиг шогийн пароди -> хурц экшн үйл явдалтай детектив.

Саймон Пегг, Ник Фрост нарын тоглосон британи хошин шогийн кино нь гэнэт л бодит юм шиг бyyдалцаан, холливудын киноны дэлбэpэлт бүхий өндөр өртгөөр бүтсэн кино шиг болно. Үүнээс гадна инээдмийн гэхээс илүү аймшигтай үйл явдлын өөрчлөлт гардаг билээ.

 

mother!, 2017

Paramount Pictures

Шилжсэн төрөл: уянгын -> аймшгийн -> далдын хүч.

Даррен Аронофскийн энэ бүтээл алдартай жүжигчидтэй холливудын кино. Киноны төгсгөл ойртох тусам үзэгчдэд “Бид нар ийм кино үзэх гэж хүлээгээгүй юмсан” гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ.

 

Titanic, 1997

20th Century Fox

Шилжсэн төрөл: мелодрам -> гамшиг.

Роуз, Жек хоёрын хайр дурлалын түүх онгоцны хамт мөсөн уул мөргөнө, үүнээс цааш түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гамшгийн тухай бүтээл болон хувирсан юм.

 

Psycho, 1960

Paramount Pictures

Шилжсэн төрөл: гэмт хэрэг, детектив -> аймшиг.

Үйл явдал, киноны жанр өөрчлөгдсөн энэ бүтээл Альфред Хичкокийнх гэхэд хэн ч гайхахгүй болов уу. Бүсгүй даргыгаа мэхлээд их хэмжээний мөнгөтэй хотоос оргон зайлна. Киноны үйл явдал үйлдэгдсэн гэмт хэрэг дээр тогтох байх гэсэн бодол эхлээд төрнө. Тэгсэн үгүй юм аа! Киноны дунд хавьд бүр гол дүрийн бүсгүй гол дүр ч биш болж таарна, төрөл нь ч өөрчлөгдөөд, сүүлдээ ямар төрлийн кино үзэж эхэлснээ ч мартана.

 

The Predator, 1987

20th Century Studios

Шилжсэн төрөл: дaйн, тyлаант -> уран зөгнөлт.

Америкийн тусгай xүчний хөлсний элит ангийнхан Гватемалын ширэнгэн ойд бууж дaйснуудаа төвөггүй дардаг. Хүмүүсийг. Дараа нь цэpэг эрс ширэнгэн ойд үл танигдах баг өмссөн нууцлаг дaйсантайгаа учрах нь тэр. Киноны төгсгөлд л Арнольд Шварценнегерийн бүтээсэн дүр “Харь гарагийнхан” киноны хувилбарт ирснээ ойлгоно.

 

Audition, 1999

Omega Project

Шилжсэн төрөл: мелодрам -> сүнс зaйлмаар аймшгийн кино.

“Бид нар ийм кино үзэх гэж суугаагүй юмсан” гэдэг үгээ дахиад хэрэглээд 4 удаа үржүүлж, аймшиг дээр нь 100 оноо нэмье. Үйл явдал бидний хүссэнээр огт эргээгүй киноны тод жишээ болно. Японы тус кино өндөр үнэлгээ авсан, зөвхөн эх нутагтаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгджээ.

 

La vita è bella, 1997

Cecchi Gori Group

Шилжсэн төрөл: гэр бүлийн инээдмийн -> дaйны уянгын кино.

Киноны эхэнд Роберто Бениньи үзэгчдийг “Roman Holiday” маягийн уур амьсгалд авчирдаг, дараа нь гэнэт л xоморголон устгах аймшиг руу шилжинэ.

 

Sunshine, 2007

Fox Searchlight Pictures

Шилжсэн төрөл: шинжлэх ухааны уран зөгнөлт -> аймшиг.

Дэнни Бойлын найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт киноны үйл явдал  тэр чигээрээ “Interstellar” кино шиг явсаар байгаад л бид төгсөнө гэж бодож байсан болов уу. Уг бүтээл тэгсэнгүй, харин “Alien”-ы араас орж. Зарим нэг үзэгчид “Alien” киноноос ч илүү болсон гэж үнэлдэг юм.

 

Parasite, 2019

CJ Entertainment

Шилжсэн кино: инээдэм -> уянга -> триллер.

Киноны бараг бүх л төрөл байх тул калейдоскоп (шилний хэлтэрхийтэй дуран)-кино гэж хэлж болохоор. Үйл явдал цааш өрнөх тусам улам бараан болохоос гадна хурц бас засаж залруулахын аргагүй мэт. Зарим нэг хэсэгтээ бүр аймшгийн гэмээр үйл явдал ч гардаг. Уг нь бол бид инээдмийн кино үзэж эхэлсэн биз дээ?

Та төрөл нь өөрчлөгдсөн өөр ямар кино мэдэх вэ?

16
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Эгшиглэн Энжи

    Эгшиглэн Энжи

    2022/06/23 at 16:45

    Ъүкъ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *