Эдгээр хувцаснуудыг болгоомжтой өмс! Учир нь таны эрүүл мэндэд аюултай байж болзошгүй

2

Бид өдөр тутмын амьдралдаа трэнд болж буй загварлаг хувцас өмсөхийг чухалчилдаг. Гэвч ихэнх загварлаг хувцас бидний эрүүл мэнд, бие организмд сөрөг нөлөөтэй байдаг байна. Хувцасны шүүгээнд эрүүл мэндэд хор хөнөөлтэй хувцаснууд байгаа гэж үү?

Эрүүл мэндэд аюул учруулдаг 8 төрлийн хувцсыг танилцуулж байна.

1. Даавуунд агуулагдах химийн бодисууд

Гарцаагүй нэг аюул. Хувцаснуудаас химийн хортой бодисууд их хэмжээгээр илэрдэг. Нэн ялангуяа даавуун материалтай хувцсанд энэ төрлийн бодисууд агуулагддаг байна. Үр дүнд нь гормонд нөлөөлж хорт хавдар үүсэхэд хүргэнэ. Бидний сайн мэдэх дэлхийн алдартай брэндүүд болох Calvin Klein, Zara, Mango гээд бүгд хувцсаа химийн бодисын оролцоотой хийдэг байна. Мөн энэ төрлийн хувцаснуудыг үйлдвэрлэж буй газрууд хог хаягдал болон хэрэггүй болсон хувцсыг гол руу хаяж байгаа нь эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг холбогдох хүмүүс шүүмжилж байгаа юм.

Шийдэл: Бие организм болон эрүүл мэндэд хор хөнөөл багатай материалаар хийгдсэн хувцас авах

2. Өндөр өсгийт

Өндөр өсгийт хөлийн хуруунууд гажих, яс буруу ургах гол шалтгаан. Үүнээс болж мэс ажилбар хийлгэхэд хүрэх нь ч бий. Мөн алхах, гүйхэд ч хүндрэлтэй.

Шийдэл: Зузаан, тогтоц сайтай өсгийтэй гутал өмсөх

3. Бенз өмсөх нь шээсний замын халдварт өвчин болон үтрээ үрэвсэхэд хүргэдэг

Таны биеийн хамгийн нууцлаг, эмзэг хэсэгт бактери орох аюултай. Иймд бүтэн загвартай дотуур өмд өмсөх хэрэгтэй.

4. Бариу хувцас өмсөх

Хэтэрхий бариу хувцас өмсөх нь мэдрэлийн системийг өвчлүүлэх, мэдээгүй болох улмаар мөөгөнцөр тусах үндэс болдог байна.

Шийдэл: Бариу загвартай хувцас аль болох өмсөхгүй байх

5. Хэтэрхий хүнд ээмэг зүүх

Хэтэрхий хүнд ээмэг зүүх нь эмэгтэйчүүдийн чихний гэдсийг өвчлүүлдэг. Үр дүнд нь зарим эмэгтэйчүүд чихний гэдсээ эмчлүүлэх зорилгоор мэс ажилбарт ордог байна. Иймд болж өгвөл жижиг хэмжээтэй ээмэг зүүж байгаарай.

6. Хүнд гар цүнх барих

Энэ төрлийн цүнх мөрийг өвчлүүлэх эрсдэлтэй. Мөн бидний гаргадаг хамгийн том алдаа бол цүнхэндээ хэтэрхий олон зүйл хийж авч явдаг буруу зуршил юм.

Шийдэл: Цүнхэн дэх зарим зүйлээ гэртээ эсвэл ажил дээрээ үлдээ. Болж өгвөл авсаархан, жижиг хэмжээтэй цүнх үүрч, гартаа барих

7. Бариу бүс

Бүсийг хэтэрхий бариу бүслэх аваас бүсэлхий орчмоор өвдөх үндэс болно. Мэдрэлийн эмч Өрвинг Фрийдмэн хэлэхдээ: “Бүсээ чанга бүслэх нь мэдрэлийн системийг доголдуулж, мэдрэхүйг муутгадаг” гэсэн байна.

Шийдэл: Бүсээ суллах

8. Бариу жинс

Өмсөх болон дэлгүүрийг нь татах гэж зовдогтой адил, бариу жинс бие организмд аюул учруулна. Эмч Кэйрен Бойл: “Бариу жинс өмсвөл мералги пареститик буюу мэдрэлийн систем доголдож, мэдрэмжээ алдана” гэжээ.

Шийдэл: Иймд бариу загвартай жинс аль болох өмсөхгүй байх хэрэгтэй

Эх сурвалж: https://www.huffpost.com/entry/dangerous-clothes-health_n_2820472

9
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *