2010 оны дэлхийн хамгийн хурдан арван мотоцикл

0

2010 оны дэлхийн хамгийн хурдан арван мотоцикл


Хэдэн залуус дэлхийн хамгийн хурдан арван мотоциклын жагсаалтыг гаргаж, мотоцикл сонирхогч залуусыг гайхашруулахаар шийджээ. Тэдний хувьд эн жагсаалтыг гаргахад тийм ч амар байгаагүй гэнэ. Тэдгээр залуус янз бүрийн олон эх сурвалжаас мэдээлэл хайж, тэдгээрийгээ бүртгэн хөтөлж дараа нь тэднийгээ шүүн шигших замаар дараах жагсаалтыг гаргаж ирсэн байна. Энэ жагсаалт таны сэтгэлд хүрэхгүй байж ч болох юм. Учир нь та тэдгээр залуусын багт байгаагүй, энэ жагсаалтыг гаргахад гар бие оролцоогүй шүү дээ.Тиймээс элдвээр өөчилж, шүүн хэлэлцэхээ түр азнаад зүгээр л үзэж сонирхохыг урьж байна.
No 10. Ducati 848

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 849 cc (51.8 cu in), 4 valves per cylinder desmodromic liquid cooled L-twin
Дээд хурд: 159 miles per hour (256km/h)
Хүчин чадал: 100 kW (134 hp) @ 10,000 rpm
Дамжуулалт: 6-speed, wet clutch

2007 онд Ducati 749-ийн дараагийн загвар 848 гарах тухай албан ёсны мэдээлэл цацагдсан ба энэ нь 370 фунтын жинтэй байна гэсэн байсан. 2009 онд тус загвар улаан болон сувдан цагаан өнгөтэйгээр худалдаанд гарсан. 848 загвар өмнөх загвараасаа илүү олон онцлогуудыг багтаасан байжээ.

No 9. Aprilia RSV4

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 999.6 cc V4
Дээд хурд: 175 miles per hour (281km/h)
Хүчин чадал: 132 kW (178 hp) @ 12,500 rpm
Дамжуулалт: 6-speed, wet clutch

Aprilia RSV 1000 R мотоцикл нь 2004 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн. Италийн Милан хотноо болсон Piaggio Group-ын олон улсын чуулга уулзалтан дээр олноо танилцуулагдсан RSV4 хэмээх шинэ загвар нь энэ жагсаалтын 9-т бичигдэж байна.

No 8. Suzuki GSX-R750

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 4-stroke, liquid-cooled, DOHC
Дээд хурд: 190 miles per hour (306km/h)
Хүчин чадал: 110.3 kW (150 hp) @ 13,200 rpm
Дамжуулалт: 6-speed constant mesh

1985 онд танилцуулагдсан Suzuki GSX-R750 мотоцикл нь 750 CC 4-цохилтот хөдөлгүүртэй бөгөөд 437 фунтын жинтэй. 12,000 доллараар үнэлэгдэж байсан энэ мотоциклийн их бие маш сайн хийгдсэнээс гадна Suzuki-гийн түүхэнд урьд өмнө нь үйлдвэрлэгдэж байсан мотоциклуудаас хамгийн хүчирхэг, бүтээмж сайтай болсон байна.

No 7. Yamaha YZF R1

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: Forward Inclined Parallel 4-cylinder, 20 valves, DOHC, liquid-cooled
Дээд хурд: 186miles per hour (297 km/h)
Хүчин чадал: 128.2 horsepower (95.6 kW) at 10000 rpm
Дамжуулалт: Constant mesh 6-speed

1998 онд танилцуулагдсан Yamaha YZF-R1 мотоцикл нь Японы дөрвөн том үйлдвэрлэгч Honda, Kawasaki, Suzuki, Yamaha-гийн дундаас гарч ирсэн хамгийн анхны чухал ач холбогдолтой мотоцикл байжээ. Анх танилцуулагдах үедээ энэ мотоцикл жинхэнэ уралдааны мотоцикл гэсэн ангилалд маш ойрхон дөхөж ирсэн ба боловсруулалтын чадамж нь улам бүр нэмэгдсээр байсан байна.

No 6. Ducati 1198R

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 90° V-twin cylinder, 4-valve per cylinder Desmodromic, liquid cooled
Дээд хурд: 185 miles per hour (299km/h)
Хүчин чадал: 134 kW (180 hp) @ 9,750 rpm
Дамжуулалт: 6-speed

Италийн үйлдвэрлэгчийн зүгээс танилцуулсан 1198R мотоцикл нь улаан, хар, цагаан гэсэн өнгөний сонголтуудтайгаар худалдаанд гарсан юм.

No 5. Kawasaki Ninja ZX-14 – Electronically limited to 299 km/h

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 1352 cc four-stroke, liquid-cooled,DOHC, four valve per cylinder,inline-four
Дээд хурд: 185 miles per hour (299km/h)
Хүчин чадал: 142 kW (190 hp) @ 12,500 rpm
Дамжуулалт: 6-speed

Энэ мотоцикл нь одоогоор Kawasaki-гийн хамгийн хүчирхэг мотоцикл гэгдэж байгаа юм. Tokyo 2005 шоунаа танилцуулагдсан ZX-14 мотоцикл нь 2.5 секундэд 0–60 mph хурдыг авдаг.

No 4. Kawasaki Ninja ZX-10R

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 998 cc, 4-stroke, 4-cylinder, liquid-cooled, DOHC, 4-valve cylinder head
Дээд хурд: 186 miles per hour (300km/h)
Хүчин чадал: 147 kW (197 hp) @ 12,500 rpm
Дамжуулалт: 6-speed

ZX-9R спорт мотоциклын дараагийн амжилт олсон загвар болох Ninja ZX-10R энэхүү жагсаалтын дөрөвт бичигдэж байна. Ninja ZX-10R мотоцикл нь тун чиг нарийн арал, хөнгөн жин, хөндлөн ширээст тоормозоороо гайхуулдаг.

No 3. Suzuki Hayabusa

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 1340 cc (82 cu in), 4-stroke, four-cylinder, liquid-cooled, DOHC, 16-valve
Дээд хурд: 188 miles per hour (303 km/h)
Хүчин чадал: 197 horsepower (147 kW) @ 6750 rpm
Дамжуулалт: 6-speed, constant mesh

Дэлхийн хамгийн хурдан арван мотоцикл жагсаалтын гуравт бичигдэж байгаа мотоциклын Hayabusa гэдэг нэрийн Япон хэлнээс хөрвүүлбэл Шонхор шувуу гэсэн үг аж. Энэ шувуу нь 290 км/цаг хүртэлх хурд болон хар хөөндэй шувууны ангууч гэдгээрээ алдартай. Suzuki Hayabusa нь мөн Honda-гийн Hawk загваруудтай өрсөлддөг. 1999 онд танилцуулагдахдаа Suzuki Hayabusa нь хамгийн хурдан мотоцикл гэсэн алдрыг Нonda CBR1100XX Super Blackbird мотоциклоос булаан авсан юм. Hayabusa-гийн анхны үе GSX1300R гэж нэрлэгдэж байсан ба зэрэгцээ дөрвөн шингэн хөргөлт бүхий хөдөлгүүртэй байжээ. 2008 онд АНУ-д Suzuki Hayabusa мотоцикл 11,999 доллараар үнэлэгдэж байсан байна.

No 2. Suzuki GSX-R1000

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: 999 cc four-cylinder 4-stroke, DOHC, 16-valve, TSCC
Дээд хурд: 185 miles per hour (299km/h)
Хүчин чадал: 142 kW (191 hp) @ 12,000 rpm
Дамжуулалт: 6-speed, constant mesh, Back-torque limiting clutch

2001 онд танилцуулагдсан шингэн хөргөлттэй, зэрэгцээ дөрвөн цилиндр бүхий дөрвөн цохилтот хөдөлгүүртэй YZF R1 мотоцикл нь цагт 185 миль хүртэл хурдалдаг. Энэ мотоцикл нь ард болон урдаа байрладаг хос гидравлик дискэн тоормозтой.

No 1. MTT Turbine Superbike Y2K

[ XopoM.com ] фото

Хөдөлгүүр: Rolls-Royce 250-C20 turbo shaft
Дээд хурд: 227 miles per hour (365 km/h)
Хүчин чадал: 320 horsepower (239 kW) @ 52,000 rpm
Дамжуулалт: 2-speed automatic

MTT Turbine Superbike мөн Y2K Turbine Superbike гэж нэрлэгддэг энэ мотоцикл нь турбин хөдөлгүүрээр ажилладаг дэлхийн хоёр дахь wheel driven мотоцикл юм. Marine Turbine Technologies Inc.-ийн Ted McIntyre-ын бүтээсэн энэ мотоцикл 320 морины хүчтэй Rolls Royce Allison 250 цувралын хийн туслах хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Мотоциклын дээд хурд нь 365 км/цагт хүрэх ба 150,000 доллараар үнэлэгдэж байгаа юм. Гиннесийн дээд амжилтын номонд “Дэлхийн хамгийн хүчирхэг мотоцикл” мөн “Дэлхийн хамгийн үнэтэй мотоцикл” хэмээн бүртгэгдсэн энэ мотоцикл дэлхийн хамгийн хурдан арван мотоцикл гэсэн жагсаалтын тэргүүнд бичигдэж байгаа юм.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. doogii0118

    2011/05/23 at 08:22

    365 km/tsag eo aldgiin bna da

  2. ben_jr

    2011/05/23 at 09:27

    Uhliin unaanuud kkk.

  3. Donjman

    2011/05/23 at 09:59

    goyiimaaa

  4. chechnya

    2011/05/23 at 10:36

    goy yumaa

  5. crystal_nova

    2011/05/23 at 10:40

    neg iim yum tai bol

  6. turuu_designer

    2011/05/23 at 10:52

    Ducati avhaas

  7. Enhuush_1020

    2011/05/23 at 12:05

    goe um aaa tasarhai bikenuud bna shdde

  8. Razzmon

    2011/05/23 at 13:08

    Une ni bku yu

  9. Celldweller

    2011/05/23 at 13:36

    das ist fantastisch

  10. Dx555

    2011/05/23 at 14:42

    Ja fantastisch! Suuper :-) wahnsining

  11. tmra

    2011/05/23 at 15:17

    nice

  12. xoosh

    2011/05/23 at 15:57

    yox yamar aimshigtai
    yamar galzuu
    yaamar hvchtei
    yamar soliotoi yum beeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee

  13. InprezA

    2011/05/23 at 16:56

    kawasaki!

  14. Hounthen

    2011/05/23 at 17:29

    Svrtei l yum

  15. astrod

    2011/05/23 at 17:37

    tas tas

  16. moochii

    2011/05/23 at 20:14

    goe goe mototsikluud bna shuu

  17. tuulaixan

    2011/05/23 at 21:44

    Тас Тас

  18. baysaaaa4

    2011/05/23 at 23:45

    яаяа яаяа Suzuki-тэй ч бол за тэгээл юу гэхэв!!! хэхэхэ

  19. NonE_mN

    2011/05/24 at 00:24

    goy yum

  20. shiji_batuka

    2011/05/27 at 21:03

    gants shan edtei bolchuulch

  21. BeCk2112

    2011/07/18 at 22:42

    hamgiin goe ni kavasaki

  22. зочин

    2015/06/07 at 17:33

    хамгийн хурдан hayabusa баталгаатай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *