Кино ертөнц бие биенээсээ хуулахаас өөр зүйл хийдэггүйг нотлох 17 жишээ

1

Зогсоо зайгүй хийх ремейк болон спин-оффыг харахад кино бүтээгчид шинэ зүйл яаж хийхээ мэдэхгүйд хүрсэн юм болов уу гэж бодоход хүргэнэ. Толгойд этгээд шинэ санаа орж ирсэн ч нэгэнт бэлэн байгаа шаблоноос хуулахгүйгээр цааш хэрэгжүүлнэ гэдэг амаргүй ажлуудын нэг.

Кино ертөнцөд өнөөдөр хэн нь хэнээсээ хуулаад байгаагийн учрыг олцгооё. Маш олон ч аргууд байдаг бололтой, тэр болгоныг плагиат (бүтээлийн хулгай) гэж бас шууд хэлж болохгүй нь.

Эшлэл

Өөр бүтээлд илгээмж илгээх зорилгоор нэг хэсгийг нь тасдан авч ашиглах арга юм. Энэ бол бүтээлийн хулгай биш. Киноны харагдах ишлэлийг бүрмөсөн авчихдаг учраас бүтээлд шууд нөлөөлөхгүй. Жишээ нь, Квентин Тарантино бүтээлдээ өөрийн үзэх дуртай сонгодог кино бүтээлүүдээс харагдах эшлэлийг маш ихээр ашигласан байдаг.

© Pulp Fiction / miramax, © Otto e mezzo / cineriz

Алехандро Иньярриту “The Revenant” кинондоо Андрей Тарковскийн кинонуудаас олон удаа ишлэл авч байжээ. Балгас болсон готик барилгын өмнө зогсох дүрүүдийг харин хэдүүлээ сонирхоцгооё.

© The Revenant / 20th century studios, © Nostalghia / Gaumont

Харин энэ бол шатаж байгаа байшингийн өмнө зогсох дүрүүд. Санамсаргүй тохиолдол гэж үзэж болох байх, гэхдээ өөр кино бүтээлийн дүр зураг тэр чигээрээ ханхална. Алехандро өөрөө ч үүнийгээ нэг биш удаа хэлж байсан удаатай: зөвлөлтийн найруулагчаас санаа авсан гэжээ. Зураглал ч нэгэн хэвийн байгаа юм: камерын хөдөлгөөн, композиц, ракурс зэрэг.

© The Revenant / 20th century studios, © Зеркало / Мосфильм

 

Оммаж

Кино салбарын оммаж нь зохиолч, кино эсвэл киноны аль нэг цаг үед хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл юм. 2011 оны “The Artist” киног хар-цагаан өнгөөр авсан бөгөөд харилцан яриа тун бага гардаг, энэ бол дуугүй кинонд оммаж үзүүлж байгаа хэрэг юм. Дуугүй кино киноны түүх эхэлсэн үе. Уг кинонд тэр үеийн кино бүтээлийн бүхий л зүйл гарах тул тэр цаг үеийн кино үзэж байна уу гэлтэй мэдрэмж өөрийн эрхгүй төрнө.

© The Artist / Studio 37 Orange

Квентин Тарантино сүүлчийн бүтээл болох “Once Upon a Time in Hollywood” – Холливудын хуучин кинонд үзүүлсэн оммаж бөгөөд дурсгалыг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ. Киноны үйл явдал ч хуучны түүхэнд суурилсан. Тарантино кино зохиолоо бичихдээ сайн нь дийлж, муу нь дийлдэж байгаагаар гаргасан юм.

© Once Upon a Time in Hollywood / Sony Pictures

Харин “Toy Story 3” хүүхэлдэйн киноны бүтээгчид Хаяо Миядзакигийн бүтээл болон “Гибли” студийн шүтэн бишрэгчид бололтой. Эс бөгөөс киноны нэг баатар – “My Neighbor Totoro” анимегийн Тоторог юу гэх үү? Хүүхэлдэйн киноны зохиолчид ч Миядзакигийн дүрээс санаа авснаа нуугаагүй төдийгүй эх сурвалжийг шууд хэлж байсан юм.

© Toy Story 3 / Pixar, © My Neighbor Totoro / Studio Ghibli

 

Аллюзия (ёгт сануулга, наргиа)

Алюзи нь ишлэл болон оммажаас чөлөөтэй хөрвөх чадвараараа ялгаатай. Кино бүтээгч тухайн киноноос санаа авснаа сануулж байгаа төдий л гарна. Жишээ нь, “Stranger Things” олон ангит кинонд Стивен Кингийн алдартай бүтээлүүдээс авсан аллюзи их байдаг.

© Stranger Things / Netflix, © Super 8 / Paramount

Дээр дурдсан Тарковскийн бүтээлүүдээс ч олон найруулагчид санаа авч байсан түүхтэй. Ларс фон Триер “Antichrist” кинондоо “Зеркало” киноны аллюзи ашигласан байх жишээтэй, гэхдээ хүмүүс тэр болгон үүнийг анзаарахгүй. Харахад дүр зураг хоорондоо их ялгаатай, харин утга санааны хувьд бие биенийхээ толин тусгал шиг байгаа юм. “Antichrist” киноны гол дүр өвсөн дунд хэвтэж үхлийг илэрхийлдэг. Харин “Зеркало”-д гол дүрийн бүсгүй өвсөн дунд хэвтээд ирээдүйн хүүхдийнхээ тухай ярина, өөрөөр хэлбэл шинэ амьдралыг ярьдаг.

© Antichrist / Zentropa Entertainments, © Зеркало / Мосфильм

 

Бусдаас дуурайн авах

Дуурайн авах нь бусад аргаас ялгарах онцлог гэвэл тухай хэсгийг дуурайгаагүй бол кино эсвэл тэр хэсэг амжилттай болохгүй юм. Үүнийг шууд палгиат гэж хэлж хэлмээргүй санагдана, жишээ нь “гоц чадалтай бүлэг хүмүүсийг цуглуулаад дэлхийг аврах” гэдэг үзэл бодлыг ашиглаж байна. Уг санаа нь Акира Куросавагийн “Seven Samurai”  бүтээлээс эхтэй юм. Тэр цагаас хойш бүхэл бүтэн төрөл болсон бөгөөд сайхан уран бүтээлүүд олноороо төржээ.

© Avengers: Age of Ultron / Marvel, © Seven Samurai / Toho

Дуурайн авах аргыг мөн урьд өмнө нь ямар нэгэн бүтээл дээр гарсан дүрээр ашиглаж болно. Жишээ нь, “дур булаам эмэгтэй” – сээтгэнэх байдлаар эрчүүдийг амархан эрхэндээ оруулдаг нууцлаг бүсгүйн дүр байх юм. Энэ дүрийг анх хэн төрүүлснийг хэлж мэдэхгүй юм, ямартай ч видео бичлэг гэдэг зүйл гарахаас өмнө лав энэ дүр аль хэдийн үзэгчдийн хүртээл болсон байсан нь ойлгомжтой.

© Gilda / Sony Pictures, © Malena / Miramax, © Sin City: A Dame to Kill For / Miramax

Заримдаа энэ аргыг плагиат гэж нэрлэхэд нэг их буруудахгүй санагдана, бусдын гаргасан амжилтыг хэн ч хуулбарлахыг хүсэлгүй л яах вэ дээ. Жишээ нь, “Защитники” киноны зохиолч “The Avengers” киноны өөрийн хувилбарыг хийхээр шийдсэн бололтой. Зохиолч зөвхөн үйл явдал болон зарим дүрүүдийг хуулбарлаад зогсохгүй бүр постерийг нь хүртэл хуулбарласан байх юм.

© Avengers: Age of Ultron / Marvel, © Защитники / Renovatio Entertainment

Харин “Шерлок в России” киноны постерын дизайнерууд “Гоголь” киноноос оммаж авахыг зорьсон нь юу л бол гэж бодогдож байна.

© Гоголь. Начало / Среда, © Шерлок в России / Старт

Үнэндээ плагиатын олон жишээнүүд өөрийн эрхгүй үл анзаарагдан өнгөрдөг. Энэ нь манай нийтлэлийн дараагийн хэсэгт орох сэдэвтэй холбоотой ажээ.

 

Пароди

Пародиг алдартай кино болон үзүүлбэрт зориуд ашигладаг, нэг үгээр хэлбэл элэглэх гэж ашигладаг юм. Жишээ нь, “The Boys” олон ангит киноны супер баатар болон муу дүрүүдийг хэлж болно. Энэ киноны бүх дүр алдартай дүрүүдээс хуулбарлагдсан: Супермен, Флэш, Аквамен зэрэг.

© The Boys / Amazon, © Man of Steel / Warner Bros.

Бүр илт пароди ч гэж бас байна, жишээ нь “The Cabin in the Woods” кино. Зэрвэс харахад баахан үйл явдал, байдаг л дүрүүдтэй: ботаникч, мачо, шаргал үст бүсгүй, даруухан бүсгүй. Тэд эзэнгүй хаягдсан байшинд очоод л аймшиг эхэлнэ. Үйл явдал өрнөөд эхлэхээр тэд өөр бусад киноны дүрүүдтэй адилхан байгаа нь ойлгогддог: тэд зомби эсвэл мангасуудын эсрэг тэмцэх нь тэр. Сайтар бодох юм бол адил төстэй сэдвээр кино хийх гэсэн бас нэгэн оролдлого бус харин бүхэл бүтэн киноны төрлийн пароди байгааг ухаарна.

© The Cabin in the Woods / Lionsgate

 

Нууц илгээмж

Анхааралтай үзэх юм бол юу нууцаар илгээснийг амархан ойлгож болох маш энгийн арга юм. Ишлэл эсвэл оммажийн адил нэг зорилготой, гэхдээ бүхэл бүтэн үйл явдлаар бус нууцаар илгээж байгаа юм. Жишээ нь, “WALL-E” хүүхэлдэйн кинонд “Toy Story” киноны Рексийг анзаарч болно.

© WALL-E / Pixar, © Toy Story / Pixar

2019 оны “Jocker” мөн 1989 оны “Batman” кинондмөн нууц илгээмж агуулжээ.

© Batman / Warner. Bros, © Joker / Warner Bros.

Харин “Star Wars: Episode I – The Phantom Menace” киноны этгээд амьтад “E.T. The Extra-Terrestrial” киноны харь гаригийн нөхдүүдтэй тун чиг адилхан даа.

© Star Wars Episode I: The Phantom Menace /, © E.T. The Extra-Terrestria / Universal Pictures

Эдгээр аргуудыг хооронд нь ялгаж салгаж ойлгоход хэцүү, тэдний хоорондын хил зааг арилсан мэт нэг нэгэндээ уусжээ. Та үзэх дуртай кинонууддаа иймэрхүү зүйлүүдийг олж анзаарч байсан уу?

72
Ха ХаХа Ха
35
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
17
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Sevjidpurev Jadambaa

    Sevjidpurev Jadambaa

    2020/10/10 at 21:10

    хөөцөлд

  2. Х. Лхагвабаяр

    Х. Лхагвабаяр

    2020/10/11 at 11:46

    end tehdee ihenh bu cameo bnshd

  3. Тэнгис Түмэннасан

    Тэнгис Түмэннасан

    2020/10/11 at 20:23

    Unen shdee

  4. Bilguun Batbayar

    Bilguun Batbayar

    2020/10/12 at 15:46

    T1 yum yarihiin

  5. Содоо Отгонбаяр

    Содоо Отгонбаяр

    2020/10/12 at 17:44

    arai arai ihenh in hud bn avengers chin ali hediin zohiogdtsn bsiishte medku bj hu shaahgue

  6. Төөгий Төөгийй

    Төөгий Төөгийй

    2020/10/12 at 22:47

    Tegj edr😂😂boli2

  7. Badruun Batdelger

    Badruun Batdelger

    2020/10/13 at 14:11

    Boys DC giin comicshd uugn

  8. NEo Baynaa

    NEo Baynaa

    2020/10/13 at 20:10

    Kino site uud ch mon adil xaxaxaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *