2015 онд олдсон “ТОП-10” шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал

0

Системчлэлийн эцэг гэгддэг Карл Линней бол амьтан, ургамлыг төрөлжүүлэн ангилсан анхны хүн бөгөөд түүний томьёоллыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг юм. Тэрээр Швед улсын өмнөд хэсэгт 1707 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэндэлсэн аж. Карл Линней нь дэлхий ертөнц дээрх бодит юмсыг ургамал, амьтан, эрдэс баялаг гэсэн 3 ерөнхий бүлэгт хуваасан ба гадаад төрхөөр нь цааш нь төрөлжүүлэн, бүх амьд биест хоёр үгнээс бүтсэн латин нэршил өгсөн нь өдгөө ч биологичид өргөнөөр хэрэглэсээр байна.

Жил бүр Карл Линнейн төрсөн өдрийг тохиолдуулан Олон Улсын Амьтан, Ургамал Судлалын Хүрээлэнгээс “Топ 10 шинэ төрлийн амьтан, ургамал”-ыг танилцуулдаг. Өнгөрсөн жил 18,000 гаруй шинэ төрлийн амьтан, ургамал нээн илрүүлснээс 2015 оны топ 10 жагсаалтыг нэрлэж байна.

Цагаан толбот загас (Torquigener albomoaculosus)

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 1Зураг: Түрс шахах үедээ эрэгчин загас эмэгчин загасны хацрыг хазаж буй байдал

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Японы эргийн дагуух загасчид далайн гүнд нэгэн сонирхолтой, үзэсгэлэнтэй дугуйрсан дүрслэл байхыг харсан байна. Харин эрдэмтэд энэхүү гайхалтай үзэгдлийн учрыг тайлж, хар гаригийнхантай холбоогүйг баталжээ. Энэ энгийн нэгэн толбот загасны эсрэг хүйстнээ татах гэсэн оролдлого байсныг судалж тогтоосон байна. Эрэгчин загас нь элсэн дээгүүр сэлж хээ, угалз бүхий дүрсийг байгуулж эмэгчин загас ирж өндөг гаргахыг хүлээдэг аж. Бяцхан загасны сонирхолтой видеог эндээс үзээрэй.

Үлэг гүрвэлэн тахиа (Anzu wyliei

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 3Зураг: Байгальд 66 сая жил дарагдсан Anzu гэх амьтны тухай анх удаа судалсан нь  

Тоть шиг ясархаг хоншоортой, хөндий ясан бүтэцтэй, өдөөр бүрхэгдсэн шувуу шиг энэ амьтан нь өндгөө хагарах хүртэл нь дардаг. 1.5 метрийн өндөртэй бөгөөд яг л аварга тахиа шиг бөгөөд гар нь сарвуутай, толгойн дээрээ өндөр нарийхан сэрвээтэй, гүрвэл шиг сүүлтэй, сонирхолтой бүтэцтэй энэ амьтныг судлаачид Месопотамийн домогт гардаг өдтэй шулам Anzû-гийн нэрээр нэрлэхээр шийдсэн байна. Монтаннагийн Хелл Крикийн Тогтоц хэмээх үлэг гүрвэлийн үлдэц, олдвороор баялаг энэ газраас Anzû-гийн олдворыг анх нээн илрүүлжээ. Anzû нь ургамал, жижиг амьтад, өндөг гээд юм юмаар хооллодог байсан гэнэ.

Шүрэн ургамал (Balanophora coralliformis)

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 2Зураг: Шүрэн ургамлын газар дээрх булцруу

Шүрэн ургамал нь ихэвчлэн далайн гүнд байх боловч Balanophora coralliformis гэх энэхүү гайхалтай ургамал нь далайн түвшнээс дээш 1465-1735 метрийн (4800-5600 ft) хооронд уулын орой хэсгээр ургадаг байна. Харагдах байдал нь шүрэн ургамалтай төстэй тул нэрийг нь шүртэй холбож өгсөн. Balanophora coralliformis ургамлыг дөнгөж нээж илрүүлэх үед ойролцоогоор 50 орчим төрөл байсан ба устаж алга болох аюулд өртөөд байгаа юм. Үндсээсээ хэрэгцээт шим тэжээлээ авдаг тул хлорофилыг боловсруулж өнгө ялгаруулах шаардлагагүй аж.

The X-Phyla (Dendrogramma enigmatica)

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 4Зураг: Шинэ төрлийн амьтан. Цоо шинэ төрлийн phyla.   

Мөөг шиг харагдах энэ амьтан нь олон үүрнээс бүтсэн бөгөөд Австралийн эрэг дагуух далайн гүнд 1000 метрт (3200 ft) амьдардаг байна. Нээж илрүүлэх үед D.Discoid гэх өөр нэгэн шинэ амьтны хамтаар олдсон байна. Эдгээр амьтанд нь далайн нялцгай биет, мөгөөрсөн загасны төрөлд хамаарах мэт боловч зарим шинж чанар нь адилгүй учраас хувьсан өөрчлөгдөж, өөрсдийн шинж чанарыг бүрдүүлсэн шинэ төрлийн амьтан үүссэн гэх таамаг ч бас байгаа аж.

Алхдаг саваа (Phryganistria tamdaoensis

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 5Зураг: Гар дээр зогсох эмэгчин саваа  

Хамгийн урт шавьж биш ч гэлээ 22.8 (9 инч) сантиметрийн урттай энэ шавьж жижиг нь ч бас биш юм. Зүсээ гайхалтай хувиргаж чаддаг энэ шавьж нь Вьетнам улсын Там Дао тосгонд элбэг харагдах бөгөөд шавьж судлаачид ихээр сонирхон очдог байна. Хамгийн урт шавьж Чаны нээн илрүүлсэн 56.7 сантиметрийн (22 инч) урттай аварга савхан шавьж юм.

Соёот мэлхий (Limnonectes larvaepartus

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 6Зураг: Sulawesi-д байх эрэгчин (зүүн талд), эмэгчин (баруун талд) мэлхий үүрэндээ байгаа байдал 

Энэ мэлхий гаднаа бэлэг эрхтэнгүй тул эрэгчин нь хэрхэн үржлээ хийдэг нь судлаачдын гайхашралыг төрүүлдэг. Дотоод нөхөн үржил явагддаг цөөн хэдэн мэлхийн төрөл байдгийн нэг нь Limnonectes larvaepartus бөгөөд тэдний нөхөн үржихүйн тогтолцоо нь бусдаасаа бүр ч содон юм. Эмэгчин мэлхий нь зулзага төрүүлэх эсвэл өндөг гаргадаггүй бөгөөд бүрэн хөгжиж гүйцсэн тахиралдсан шанаган хорхойг биеэсээ гадагшлуулдаг байна. Эх мэлхийн бие дотор бойжиж буй шанаган хорхой нь эхийн боловсруулсан хоолны үлдэгдэл болон амьгүй болсон бусад шанаган хорхойгоор тэжээгддэг гэж судлаачид таамагладаг байна.

Ясан биет хэдгэнэ (Deuteragenia ossarium) 

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 8Зураг: Үүрэндээ буй эмэгчин ясан биет хэдгэнэ

Хятадад элбэг байх энэ шавьж нь үр төлөө үхсэн бусад шавьжаар халхалж, хамгаалдаг. Эмэгчин хэдгэнэ өндгөө гаргаад үхсэн аалзаар үүрийг нэг бүрчлэн хучиж, шороогоор булдаг байна. Үүний дараа овоолсон хөрсөнд гарц хийж, түүнийг үхсэн шоргоолжоор дүүргэж халхалдаг аж. Эмэгчин хэдгэний энэ үйлдэл нь авгалдайнхаа үнэрийг үүрээр халхалж тавьсан үхсэн шавьжийн тусламжтайгаар төөрөгдүүлж, бусад шавьж хорхойн халдлагаас авгалдайгаа хамгаалах зорилготой аж.

Зул сарын салбатан ургамал (Tillandsia religiosa)

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 7Зураг: Зул сарын салбатан ургамал нь хадны хажуу талаар ургадаг. 

Энэ ургамал нь энгийн тал газар ургах нь бий. Эрдэмтдийн судалснаар салбатан ургамлыг Мексикийн тосгоны иргэд зул сарын бэлэг тэмдэг болгон ашигладаг гэнэ. Эгц гадаргуу, хадны хажуугийн чулуурхаг хэсгээр ургах ба 12 сараас 3 сарын хооронд цэцэглэдэг байна. Улаан, ногоон өнгөтэй тул нутгийн иргэд Зул сарын чимэг болгох нь гарцаагүй юм. 

Далайн нялцгай биетэн (Phyllodesmium acanthorhinum)

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 9Зураг: Үзэсгэлэнт хөх, улаан, алтлаг өнгөтэй шинэ төрлийн далайн нялцгай биетэн 

Энэхүү бяцхан, нүд булаам амьтан нь топ жагсаалтад үзэсгэлэнтэй төрхөөсөө гадна олон талын ашигт байдлаараа багтсан юм. Далайн нялцгай биетэн нь жижиг махчин амьтад болон шүрээр хооллогч амьтдын хоорондын зүй тогтлыг зохицуулах маш чухал үүрэгтэй юм. Мөн далай, тэнгисийн амьтад, ургамлын экологийн харилцаа, үүргийг ойлгож судлахад тусалдаг. Энэхүү амьтан нь өнгө алагласан төрхтэй ба шим тэжээлээ бусдад өгч, өөрийн тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлдэг үзэсгэлэнтэй бас ухаантай амьтан аж.

Мороккогийн сэргэг аалз (Cebrennus rechenbergi)

2015 онд олдсон "ТОП-10" шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал 10Зураг: Сэргэг аалз бүрэн хамгаалах байрлалд орсон байгаа нь.

Энэхүү аалз нь аюултай нөхцөл байдалд ормогцоо хажуугаараа гүйж эхэлдэг. Аюулаас өөрийгөө холдуулж зугтах байтал харин ч өөдөөс нь гүйдэг гэнэ. Хачин байгаа биз? Судлаачдын таамаглаж буйгаар амьдарч буй элсэн манханд нь нуугдах халхавч тэр бүр байхгүй тул аюулыг сөрж гүйх нь хамгийн шилдэг хамгаалалт болдог аж. Аалзыг албан ёсоор нэрлэхээс өмнө түүний биеэ хамгаалж буй үйлдлээс нь санаа авч биомиметик роботыг бүтээсэн байна. Аалзны хажуугаараа өнхөрч буй зураглалыг эндээс үзээрэй.

9
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Yiahs Nayyahs

    Yiahs Nayyahs

    2015/06/05 at 19:47

    wow

  2. Зочин

    2015/06/05 at 21:10

    9 inch 27 cm bdg shvv

  3. Зочин

    2015/06/06 at 17:10

    BOLIO deeriin medee bna sht 2014 ond neegdsen 10 amitan geed ocihgdor ter medeeg chin bi
    unshasan shtee

  4. Зочин

    2015/06/11 at 19:43

    2015 онд ч биш байх аа, заримыг нь аль дээр гарсан амьтны ертөнцийн тухай баримтат киноноос харж байсан юм байна. Дээд талын нэг зочинд хэлэхэд нэг инч=2,54см байдаг юм шүү, нийтлэгч нь ч тэр, сэтгэгдэл бичиж байгаа нь ч баримттайгаар бичиж байл даа
    \

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *