
32 настай америк залуу Лэнс Вутон бэлхүүс хүртлээ ургасан өтгөн сахлаараа дэлхий даяар алдаршаад байна.
Түүний сахлын төрсөн өдрийг 2014 оны 6 дугаар сар гэж тооцоолж болно. Яг л энэ үед Лэнс сахлаа ургуулахаар шийджээ – Хэллоуиний баяраар далайн дээpэмчний дүрд хувирахад бэлдэж эхэлсэн юм. Сахалгүй далайн дээpэмчин гэж юу байх вэ дээ? Ингээд 10 дугаар сарын сүүл гэхэд өөрийнхөө ганган сахлаар гайхуулах ажилдаа оржээ.

Залуу сонирхолдоо бүрэн автаж эхэлсэн учир түүний сахал 76 сантиметрийн урттай, 30 см-ийн өргөнтэй болтол ургаж бусдын атаархлыг төрүүлэх болов.

10 дугаар сард Лэнсийн танил өөрийн барбершопд урьж сахал арчилгааны хэд хэдэн бүтээгдэхүүн танилцуулжээ. Лэнс ч арчилгааны бүтээгдэхүүнээс худалдаж авч үүнийгээ Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Түүнийг сошиал сүлжээ хэрэглэгчид сахлын тэмцээнд урьжээ.

Лэнсийн сахал хэд хэдэн шагналын эзэн болсон нь Кентукки мужийн Ньюпорт дахь жижигхэн тэмцээнээс эхтэй юм. Лэнс анх удаа сахалтай эрчүүдийн тэмцээнд оролцоод бүр гайхаж орхисон гэдэг:
“Тэнд очоод би бүр гайхсан, өтгөн сахалтай эрчүүд бие биедээ үнэхээр хүндэтгэлтэй хандаад л… Тэгээд сахлаа тэднийх шиг болтол ургуулж болох юм байна гэж бодогдож эхэлсэн. Ингээд таван жилийн дараа – дэлхийд дөрөвт, харин улсдаа хоёрт орсон”.

Мэдээж ийм өтгөн сахлыг арчлахад амаргүй:
“Би зохих ёсоор нь л арчилдаг. Тос түрхэнэ. Тусгайлан угаадаггүй, харин ус их уудаг”.
Өтгөн сахал Лэнсэд саад болох тохиолдол бий – хооллож, усанд сэлж байхад бас ажлаа хийхэд саадтай. Гэхдээ Лэнсийн зөв арчилгааны ачаар олон хүмүүс сахлыг нь магтдаг ажээ.
“Цоо ширтэх нэгэн байхад хүрч ирээд “ямар гоё сахалтай юм бэ” гэх нэгэн ч бий”. Бас байнга тавьдаг асуулт ч бий – “хэдий хэр хугацаанд ингэж ургуулав?”

Лэнсийн сахалд давуу тал ч байна, бас сул тал ч байна:
“Давуу тал: энэ хугацаанд маш олон найз, танилуудтай боллоо. Надад шагнал, үнэгүй бараа бүтээгдэхүүн таалагддаггүй гэж би худлаа хэлэхгүй. Тэр хэмжээний хөдөлмөрийг ч би зарцуулсан.
Сул тал: өдөр тутмын асуудлууд. Сахлыг байнга арчилж, анхаарч байх ёстой. Надад салхи ёстой таалагддаггүй. Бас нэг л төрлийн асуултанд хариулт хэлэхээс залхаж байна. Танихгүй хүмүүс миний сахлыг барьж үзэх гэж дaйрдаг”.

Лэнсийн хэлж байгаагаар бол сахал ургуулахад нэг их хүнд биш гэнэ – цаг хугацаа, тэвчээр л хэрэгтэй. Ямартай ч хусах бодол одоогоор байхгүй ажээ

Хэрвээ та сахлын адал явдлыг цаашид сонирхохыг хүсэж байгаа бол Лэнс Вутоны Инстаграм-аар зочлоорой.







