Хүнд хэцүү амьдрал дундаас бүхий л саад бэрхшээлийг даван туулж алдрын оргилд хүрч чадсан, уйгагүй хөдөлмөрч 12 оддын түүх

3
1
17,153

Гадаадын оддын цалин хөлс хэдэн арван сая доллараар яригдана. Тэд алдартай болонгуутаа нэр хүндийн давалгаанд умбаж тансаг амьдралд шумбадаг. Гэхдээ хүн бүрийн амжилтад хүрэх зам тийм ч амар байгаагүй юм. Саад тотгор, хүндхэн сорилтуудыг даван туулахад хүрчээ.

Амьдралын нөхцөл байдлыг үл харгалзан өөрийн мөрөөдлийг хэрэгжүүлж чадсан сэтгэлийн хаттай хүмүүсийн уйгагүй хөдөлмөрөөр бахархмаар санагддаг. Энэ удаад хүнд хэцүү амьдралаас алдрын оргилд хүрч чадсан алдартнуудыг эргэн дурсахаар шийдсэн юм.

Крис Прэтт

© The Tomorrow War / Paramount Pictures

Крис Прэттийн гэр бүл өрхийн тэргүүний ажлын онцлогоос болоод нэг мужаас нөгөө муж руу байнга нүүхэд хүрдэг байжээ. Хэдэн жил нүүдлийн байдалтай амьдарсны эцэст Сиэтл хотын захад суурьшсан байна. Харамсалтай нь аавд нь хүндхэн өвчний онош тавьсан юм – тархмал хатуурал. Ингээд гэр бүлийн бүхий л амьдрал ээжийнх нь нуруун дээр иржээ. Супермаркетад ажилладаг ээжийнх нь багахан цалин хаанаа ч хүрэхгүй тул Прэттийн гэр бүл толгой дээрх дээврээ ч алдахад хүрчээ.

Крисийг сургуулиа төгстөл гэр бүлээрээ түрээсийн байранд амьдарч байгаад дараа нь трейлерт амьдрахаар болсон байна. Сургуулиа төгссөний дараа Прэтт коллежид элсэн орсон боловч сургуулиа удалгүй хаяжээ. “Хагас өлсгөлөн амьдралтай хүүхдэд сургууль соёл ямар ч утгагүй зүйл санагдаж байлаа” гэж дараа нь жүжигчин дурсан ярьсан байдаг. Нэг хэсэг айлын хаалга тогшиж хямдралын копун зарж, бас зөөгч ч хийж явжээ. Нэг л өдөр түүнд аз тохиосон гэдэг.

 

Скарлетт Йоханссон

© Piovanotto Marco / ABACA / Abaca / East News

Скарлетт Йоханссон Холливудын өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтад багтдаг, нэг удаагийн тоглолтоор хэдэн арван сая доллар авдаг. Гэхдээ түүний бага нас нартай цэлмэг тэнгэр шиг байгаагүй юм. Йоханссон Нью-Йоркийн хамгийн үнэтэй, баян дүүрэг болох Манхэттенд төрж өссөн ч гэлээ ирээдүйн жүжигчний эцэг эх ёстой л нөгөө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гэдэг шиг амьдралаа залгуулж байжээ.

Йоханссон нэг удаагийн ярилцлагаар аав, ээж нь халамжийн мөнгөөр амьдардаг байсан тухай ярьсан байдаг. Тэднийх дөрвөн хүүхэдтэй гэр бүл, хүүхдүүдээ хооллохын тулд эцэг эх нь орлого багатай хүмүүст зориулсан хүнсний тасалбар авч зардаг байжээ.

 

Лейтон Мистер

© Ralph, PacificCoastNews.com / East News

Лейтон Мистер “Gossip Girl” олон ангит кинонд гардаг Манхэттений сургуулийн сурагч, баян айлын эрх охин болох Блэр Уолдорфын дүрээр дэлхийд алдаршсан жүжигчин. Гэхдээ түүний өөрийнх нь бодит амьдрал кинон дээр гардгаас тэс өөр байжээ. Лейтон наран дахь амьдралын төлөө өөрөө л зүтгэсэн. Наранд – гэдэг үг шууд утгаараа шүү. Жүжигчин шоpонд төрсөн гэдгийг маш цөөн хүн мэддэг. Түүний ээж шоpонд ял эдэлж байхдаа охиноо төрүүлжээ. Тэрээр амьдралынхаа эхний саруудыг шоpонгийн xоригдлуудад зориулсан нөхөн сэргээх төвд өнгөрүүлж байгаад дараа нь эмээгийнхээ асрамжинд очсон байна.

 

Вуди Харрельсон

© Zombieland: Double Tap / Columbia Pictures

Жүжигчнийг 12 настай байхад аав нь торны цаана 5 жил суугаад гарч ирснийхээ дараа дахин xоригдох ял авчээ. Зүгээр ч нэг xорих ял биш – насаараа xоригдох ял авч үлдсэн амьдралаа шоpонд өнгөрөөсөн байна. Гэр бүлээ авч явах хүндхэн ачаа түүний ээжийн нуруун дээр иржээ. Тийм учраас Вуди багаасаа ажил хийхэд хүрсэн юм.

9 настай байхдаа бага ч болов мөнгө олох арга олжээ. Ирээдүйн жүжигчин хэвлэлийн үйлдвэрээс сонинг бөөнөөр нь худалдаж авч айлуудаар тараадаг байв. Даанч “бизнес” нь удалгүй шатжээ. “Асуудал нь юу байсан бэ гэхээр: би сонингоо сайн тараадаг, даанч үйлчлүүлэгчдээс мөнгөө муу хурааж байлаа” гэж жүжигчин дурсан ярьсан байна.

 

Селин Дион

© Cyril Pecquenard / KCS / East News

Селин Дион олон хүүхэдтэй гэр бүлд өссөн, тэрээр 14 хүүхдийн хамгийн бага нь. Өнөр өтгөн гэр бүл санхүүгийн бэрхшээлтэй байнга тулгарах нь ойлгомжтой. Дуучин маань шүүгээн дэх хайрцагт унтдаг байсан гэдэг – унтах ор нь хүрэлцдэггүй байжээ.

 

Жим Керри

© The Truman Show / Paramount Pictures

Жим Керриг бага байхад эцэг нь ажилгүй болжээ. Санхүүгийн эх үүсвэргүй болсон гэр бүл кемпинг-зуслангуудаар майхан барьж хоноглоход хүрсэн юм. Мөнгө үнэхээр хомс, өсвөр насны Жим эцэг, эхийнхээ оронд заримдаа харуул эсвэл хамгаалалтын ажилд гарахад хүрдэг байв.

 

Мила Кунис

© Jordan Strauss / Invision / AP / East News

Мила Кунис украин цагаачдын гэр бүлд өссөн. Түүнийг 7 настай байхад нь гэр бүлээрээ АНУ-д цагаачилж иржээ. Жүжигчний эцэг, эх амьдралаа тэгээс эхлүүлсэн гэхэд буруудахгүй. Тэдний санхүүгийн байдал заримдаа үнэхээр хүнд байдалд орж байсан тухай жүжигчин ярьсан байдаг: оройн хоолондоо нэг биш удаа дан кетчупээр хийсэн шөл ууж байжээ.

 

Жастин Бибер

© Luis Guerra / The Grosby Group / East News

Хэдэн сая шүтэн бишрэгчтэй залуу хагас өнчин өссөн юм: түүнийг ээж нь өсгөн хүмүүжүүлсэн гэдэг. Тэд хулгана гүйсэн байшинд амьдардаг байсан тул хаа сайгүй хулганы хавх байдаг байв. “Надад жинхэнэ ор гэдэг зүйл байдаггүй байсан. Өөрийнхөө өрөөнд эвхэгддэг цэнхэр буйдан дээр унтана. Манай хөргөгчинд хэзээ ч, юу ч байгаагүй. Сургуулийн өдрийн хоол болон бяслагтай гоймонг эс тооцвол шүү дээ”- гэж дуучин бага насаа дурсжээ.

 

Кейт Уинслет

© Charles Sykes / Invision / AP / East News

Кейт Уинслетйн эцэг эх хоёулаа жүжигчид. “Titanic” киноны одыг бага байхад тэдний гэр бүлд мөнгө хүрэлцэхгүй бараг л хагас өлсгөлөнгийн байдалтай амьдардаг байжээ. Гэр бүлээ тэжээхийн тулд жүжигчний аав шууданч хийхийн зэрэгцээ засмал зам тавьж хар ажил ч хийдэг байв. Түүнийг 12 нас хүрсний дараа л видео магнитофонтой болсон тухай жүжигчин дурсан ярьсан байдаг.

 

Билли Боб Торнтон

© ScreenSlam / YouTube

Билли Боб Торнтон Арканзас мужид өнөр өтгөн гэр бүлд өссөн юм. Тэдний амьдрал ядуу зүдүү, хоол унд ч ховор. Өвөөгийнхөө агнаж ирсэн ангийн махаар гол зогоох ч үе байлаа. Жүжигчин гэр бүлдээ туслахын тулд бага наснаасаа хүнд хүчир ажил хийх болсон юм. Сургуульдаа сурахын зэрэгцээ үйлдвэрт ажиллана, бас орон нутгийн хамтлагтайгаа нийлж тоглолт хийдэг байжээ.

 

Деми Мур

© Ghost / Paramount Pictures

Деми Мурын эцэг эх түүний төрөхөөс өмнө салцгаажээ. Ирээдүйн жүжигчнийг 3 сартай байхад түүний ээж өөр эртэй гэрлэсэн юм. Гэр бүлийн уур амьсгал дээд зэргийн дaрамттай. Түүний гэр бүл нэг хотоос нөгөө рүү байнга нүүдэллэж байгаад Лос-Анжелест л нэг юм төвхнөж чаджээ. Энэ үед л Мурын загвар өмсөгч болон жүжигчин болох гараа эхэлсэн гэдэг.

 

Жеки Чан

© Anthony Behar / Sipa USA / East News

Жеки Чан Хонконг руу дүрвэсэн хятад цагаачдын гэр бүлд мэндэлсэн юм. Түүний төрсөн түүх тусдаа дэлгэцийн бүтээл болмоор санагддаг. Жүжигчний ээжид яаралтай хийсвэр хагалгаа хийхээс өөр аргагүйд хүрчээ. Даанч мэс заслын төлбөр түүний гэр бүлийн хувьд дааж давахын аргагүй байсан тул залуу эцэг эх Британи эмчид төрсөн үрээ 200 ам.доллараар зарах боломжийг хүртэл ярилцаж үзсэн гэдэг.

Азаар төрөл садангууд нь ятгаж уг шийдвэрийг өөрчилж чаджээ. Эцэг эх нь Францын элчин сайдын яаманд ажилд орсноор гэр бүлийн амьдрал нь бага ч болов дээрджээ. Эх нь үйлчлэгч, аав нь тогооч. Гэсэн хэдий ч мөнгө хомс, заримдаа өдөр хоногийг арайхийж л өнгөрөөж байсан байна. Эцэг эх нь сүүлдээ Жекиг бээжингийн дуурийн дотуур байртай сургуульд өгөхөөр шийджээ. Уг сургуульд тэр 10 жил суралцаж акробатаар хичээллэхийн зэрэгцээ дуу дуулаач, тyлааны урлаг, пантомимийн урлагт суралцсан юм.

Жүжигчин тус сургуулиас ирээдүйд хэрэг болох эрдэмд суралцсан ч гэлээ дотуур байрны он жилүүдээ үнэхээр дурсах дургүй. Энэ нь тухайн он жилүүд түүнд хүндхэн өнгөрсөнтэй холбоотой биз ээ.

Та ямар хүндрэлтэй тулгарч байв? Туулж давсан туршлага таны цаашдын амьдралд хэрэг болсон уу?

30
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Бахархмаар хүмүүс байна

    2021/11/08 at 22:08

    Манай монголчууд ч гэсэн эдийн засагтаа гомдоллохгүй байх хэрэгтэй. Зорилготой, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй

  2. Ит Гэл.Х

    Ит Гэл.Х

    2021/11/09 at 05:21

    justincin bagaasal bayn baisiishde??

  3. Энэ

    2021/11/22 at 16:02

    “Бахархмаар хүмүүс байна” гэдэг хүн зөв ярьж байх шиг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.