Хүүхдээ чанга дуугаар орилж загнахад таны хүүхдэд дараах 5 сөрөг зүйл тохиолддог – Эцэг эхчүүд ээ, үүнийг анхааралтай уншаарай!

2

Бид ихэнхдээ хүүхдээ хүмүүжүүлж байна гэсэн нэрийдлээр тэдэн рүү орилж, чанга дуугаар загнадаг бөгөөд үр дүнд нь бидний төсөөлж ч байгаагүй зүйлс болдог байна. Орилох нь тэдний биед хүрэхээс хор хөнөөл багатай боловч, хүүхдийн зан аашийг төлөвшүүлэхэд ач тустай биш. Харин ч эсрэгээрээ, таны хүүхдийн зан аашийг эвдэж, бусад сөрөг үр дагаварт хүргэдэг байна.

Түүнээс гадна ихэнх эцэг эхчүүд хүүхэд рүүгээ чанга дуугаар орилж загнасныхаа дараа, буруу үйлдэл хийснээ ойлгодог боловч, заримдаа энэ нь хэтэрхий хожимдсон байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд эхлээд ямар буруутай үйлдэл хийж байгаагаа уур уцаараасаа болоод ойлгодоггүй гэсэн үг юм.

Хүүхэд рүүгээ чанга дуугаар орилсноор гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг бол? Хүүхэд рүү чанга дуугаар орилж, загнах үед тохиолддог зарим нэг асуудлын талаар хүргэхээр бэлтгэлээ.

 

1. Орилох нь таны хүүхдэдээ хэлэхийг хүсэж буй мессежийг шууд дамжуулахгүй

Хэрэв та хүүхдээ буруу зүйл хийхэд (эсвэл хүлээлтэнд чинь хүрэхгүй үед) дуугаа өндөрсгөвөл, энэ нь тэдэнд таны ойлгуулах гээд байгаа санааг ойлгоход хүндрэлтэй болно – тэд зөвхөн орилохыг чинь сонсоно. Орилж, хашгичсанаар та магадгүй хүүхдээрээ өөрийнхөө хүсэж буйг хийлгүүлж болох хэдий ч, тэдэнд урам зориг, ухаарлыг өгч чадахгүй. Таны хүүхэд таныг өөрт нь хэрхэн юм хэлж ойлгуулж байгаа байдлаар аливааг ойлгож хүлээж авна. Үнэндээ бол та тэдэн рүү орилоход, буруу зүйл хийснээ ойлгож, дахин алдаагаа давтахгүй байх учиртай шүү дээ. Гэтэл орилж, чанга дуугаар хашгичиж байгаа үед ийм үр дүнд хүрэхгүй.

 

2. Орилох нь тэдний зан аашийг засаж болох ч, энэ нь богино хугацаанд л үр дүнтэй байна

Таны хүүхэд магадгүй таныг өөр рүү нь орилсны дараа, зөв үйлдэл хийж болох ч, цаашид тэр орилох үед чинь зөвхөн буруутайгаа мэддэг болох дадал зуршил тогтож мэдэх юм. Өөрөөр хэлбэл таны орилж хашгичих нь түүний зан аашийг өөрчлөх хүчин зүйл болж хувирна. Таны хүүхэд таныг орилж, хашгичихгүй л бол өөрийгөө зөв юм хийж байгаа гэж буруу ташаа бодох сөрөг нөлөөтэй юм.

 

3. Хүүхэд рүү орилж хашгичих нь түүнийг ирээдүйд орилж, хашгичдаг хүн болгоно гэсэн үг

Хүүхэд эцэг эхээсээ үлгэр дуурайлал авдаг бөгөөд эцэг эхчүүд эсвэл бусад хүүхдийг асарч, өсгөж буй хүмүүс тэдний хувьд үлгэр дуурайлал болох хүмүүс гэж ойлгож болно. Хэрэв орилох нь таны хүүхэдтэйгээ харилцаж буй нэг хэлбэр бол оронд нь, түүнтэй тайван, зөөлөн дуугаар ярилцаж үзэх хэрэгтэй. Ингэвэл тэр ирээдүйд гэр бүлийнхэн эсвэл бусад хүүхдүүд, ажлынхантайгаа зөв арга замаар харилцдаг болох ач тустай.

 

4. Орилох нь айдсыг тэжээдэг

Таны эцэг эх тань руу орилж, хашгичиж байсныг санаж байна уу? Танд ямар санагддаг байсан бэ? Та гарцаагүй тэднээс айдаг байсан байж таарна. Тэгвэл таны хүүхэд ч бас ижил мэдрэмжийг мэдэрнэ. Орилсноор хүүхэд чинь таныг илүү их хүндэлнэ эсвэл хойшид хэлсэн үгийг чинь анхааралтай сонсдог болно гэсэн үг биш – энэ арга барил тэднийг айлгаж, зан аашийг нь л эвдэнэ.

 

5. Байнга хүүхэд рүү орилох нь итгэлцлийг бууруулна

Хэрэв та хүүхэд рүү байнга чанга дуугаар орилж, загнах юм бол тэд буруу зүйл хийх болгондоо танд биш, үе тэнгийнхэндээ хэлдэг болно. Өөрөөр хэлбэл эцэг эхээсээ зөвлөгөө авах талаар бодохгүй. Хэрэв та хүүхэдтэйгээ хүйтэн хөндий харилцаатай болохыг хүсэхгүй байгаа л бол, аль болох тэдэнтэй эелдэг харьцаж, зөөлөн намуухан дуугаар алдаа дутагдлыг нь хэлж ойлгуулаарай.

Орилох нь богино хугацаанд хүүхдийн зан аашийг засахад туслах боловч, хүүхэд болон эцэг эхийн хоорондын харилцаанд ан цав үүсгэнэ. Харин эсрэгээрээ хүүхэдтэй тайван, зөөлөн дуугаар ярилцвал, илүү үр дүнтэй байх болно. Ямар ч үед хүүхдээ загнаж, шүүмжилсэн бай, түүнд хайртай гэдгээ мэдрүүлж, ойлгуулж байгаарай. Та түүний зан аашийг бүрмөсөн эвдэж огтхон ч болохгүй шүү!

44
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

49 Сэтгэгдэл

  1. Х. Гаваадулам

    Х. Гаваадулам

    2019/12/05 at 01:38

    Эрдэнэцэцэг А. Д. Баянжаргал Yrgai Janat

  2. Тайвнаа Тайвнаа

    Тайвнаа Тайвнаа

    2019/12/05 at 03:04

    загнахгүй гэж яах билэээ

  3. Тѳгсхүү Ж. ???

  4. Ooeoo Oyunerdene

    Ooeoo Oyunerdene

    2019/12/05 at 07:54

    Tse Altangadas unshdaa

  5. Erdenebayar Ganbold

    Erdenebayar Ganbold

    2019/12/05 at 08:50

    Bolooj Ganchimeg ……

  6. Suhbaatar Oyungerel

    Suhbaatar Oyungerel

    2019/12/05 at 09:10

    Boldbaatar Suhbaatar

  7. Gerel Gegee

    Gerel Gegee

    2019/12/05 at 09:26

    Tonya Aacaa

  8. Baatar Nyamaa

    Baatar Nyamaa

    2019/12/05 at 09:26

    Byambatsogt Sootoi

  9. Sambadorj Munkherdene

    Sambadorj Munkherdene

    2019/12/05 at 10:30

    Narmandakh Batchimeg

  10. Altansukh Altanzul

    Altansukh Altanzul

    2019/12/05 at 10:35

    Goo Goo

  11. Otgonhuu Baldan

    Otgonhuu Baldan

    2019/12/05 at 10:50

  12. Otgonhuu Baldan

    Otgonhuu Baldan

    2019/12/05 at 10:50

  13. Purevsuren Gombojav

  14. Purevsuren Gombojav

  15. Enkhbaatar Dulguun

    Enkhbaatar Dulguun

    2019/12/05 at 11:15

    Цагаан Сугар

  16. Doogii Doogii

    Doogii Doogii

    2019/12/05 at 11:44

    Shijir Tomorbaatar medehed iluudehgui ni eee hairaa

  17. Tsetsee Tsetsee

    Tsetsee Tsetsee

    2019/12/05 at 11:49

    Оля Оля

  18. Munkhdorj Munkhtuya

    Munkhdorj Munkhtuya

    2019/12/05 at 13:31

    Bi iim vgend durgvi

  19. Баасанжаргал Б.

    Баасанжаргал Б.

    2019/12/05 at 13:37

    Miigaa Miigaa

  20. Баасанжаргал Б.

    Баасанжаргал Б.

    2019/12/05 at 13:37

    Мөнхдэлгэр Хад

  21. Билэгт Оюун Төмөрбаатар

  22. Г.Булган Б.А.Д

    Г.Булган Б.А.Д

    2019/12/05 at 13:55

    Zolzaya Zolzaya Халиун Г’

  23. Bolor Immortal

    Bolor Immortal

    2019/12/05 at 14:03

    Tuvshinbat Tsetsgee

  24. Бавуу Хашчулуун

    Бавуу Хашчулуун

    2019/12/05 at 14:07

    Б. Эрдэнэжаргал

  25. Эрдэнэсувд Батсүх

    Эрдэнэсувд Батсүх

    2019/12/05 at 14:31

    Boldbayar Ganbold unshaarai

  26. Ochirpurewiin Tumenbayr

    Ochirpurewiin Tumenbayr

    2019/12/05 at 16:04

    Zoloo Oyunjargal

  27. Tum Dam

    Tum Dam

    2019/12/05 at 16:37

    Damdin Tumee

  28. Erdenchimeg Zundui

    Erdenchimeg Zundui

    2019/12/05 at 16:43

    lusi lusi

  29. Nmn Saruul

    Nmn Saruul

    2019/12/05 at 18:59

    Sodbayar Huslen

  30. Mygmarsuren Mygmarsuren

    Mygmarsuren Mygmarsuren

    2019/12/05 at 19:14

    Tuya Tuyaka

  31. TN DH

    TN DH

    2019/12/05 at 19:45

    Deegii Khorloo

  32. Oyungerel Mendsaikhan

    Oyungerel Mendsaikhan

    2019/12/05 at 22:54

    Jargalsaihan Mandah

  33. Амингоо Гоо Марал

    Амингоо Гоо Марал

    2019/12/05 at 23:58

    Modun Hunnu

  34. Ichko Dorjpurev

    Ichko Dorjpurev

    2019/12/06 at 07:31

    Batmunkh Byambatsogt

  35. Azzaya Azuka

    Azzaya Azuka

    2019/12/06 at 08:09

    Б. Анхаа unshaad vzdee hraa

  36. Өлзий Хишиг

    Өлзий Хишиг

    2019/12/06 at 14:04

    Byamba Avirmed

  37. Ejo Ejo

    Ejo Ejo

    2019/12/06 at 14:06

    хүүхэдтэйгээ буруу харьцдаг хүмүүс уншаарай

  38. Otgonsvren Enhbileg

    Otgonsvren Enhbileg

    2019/12/06 at 19:37

    Уранмандах Урнаа

  39. Temvvlen Temvvlel

    Temvvlen Temvvlel

    2019/12/06 at 19:39

    Жор нь таарсан тоншилт байлгүй яахав дэ!!!.Жижиг жижиг тоншуулаад хүн боллоо бид сайн л яваа.

  40. Yalguun Yalguun

    Yalguun Yalguun

    2019/12/06 at 20:09

    Serjkhand Batsaikhan

  41. Б. Хулан

  42. Ganbaatar Narankhuu

    Ganbaatar Narankhuu

    2019/12/06 at 20:59

    Solongo Ganhuyag

  43. Б. Хишигбямба

    Б. Хишигбямба

    2019/12/06 at 21:08

    Б. Сүхээ

  44. Amarbayasgalan Dorj

    Amarbayasgalan Dorj

    2019/12/06 at 22:20

    Пүрэв Оргил

  45. Tumen Minsel

    Tumen Minsel

    2019/12/07 at 02:43

    Намайг хүүхдээ чанга дуугаар загнадаг гэж чи яаж мэдэв. Би шивэгнэж загнаж чаддаггүй ш дээ.

  46. М.Ө. Чулуунхүү Svkhbaatar Erdenechimeg

  47. Tuvshinjargal Khuushaan

    Tuvshinjargal Khuushaan

    2019/12/07 at 21:46

    Sumiya Dashnyam

  48. Н.Оюундарь Оюука

    Н.Оюундарь Оюука

    2019/12/08 at 00:40

    Дагвадорж Учрахжаргал

  49. Pe Ma

    Pe Ma

    2019/12/08 at 01:25

    Чулуунцэцэг Чука уншин биз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *