Таны гар хэтрүүлж идэхээс сэргийлж, хэр их хэмжээний хоол хүнс идэх ёстойг чинь хэлж өгч чадна!

2

Сэтгэл зовоосон калорийн хэмжээ бол төвөгтэй асуудал бөгөөд интернетээр дүүрэн олон төрлийн зөв хооллолтын дэглэмүүдийн тухай бичсэн байдаг. Гэвч тэдгээрийн ихэнх нь үр дүн муутай байх нь бий. Дээрээс нь юу идэх ёстой болон хэрхэн дэглэм барих тухай мэдээллийг цуглуулахад цаг зав болон энергиэ зарцуулах шаардлагатай болдог. Энэ нөхцөлд танд туслах хамгийн сайн туслагч бол таны өөрийн бие юм – эсвэл таны гар гэж хэлж болно. Таны гар хэр зэрэг хэмжээтэй хоол хүнс хэрэглэх ёстой болохыг хэмжихэд тусална. Энэ арга таныг эрүүл хооллох болон жин нэмэхгүй байхад хангалттай туслах ач тустай юм.

Хүний бие организм гэдэг үнэхээр гайхалтай болохыг та энэхүү мэдээллээс харж болно. Тийм ч учраас бид та бүхэндээ уг хэрэгтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд эхэлцгээе!

Эрчүүдийн хувьд тэдний идэх хоолны зохистой хэмжээ нь хоёр гарынх нь алганаас илүүгүй байх ёстой.

Харин эмэгтэйчүүдийн хувьд тэдний идэх хоолны хэмжээ нь нэг гарынх нь алганаас илүүгүй байх ёстой.

 

Уураг – нэг алга

Таны гарын алга хэр их хэмжээний уураг хэрэглэх ёстойг хэлж өгч чадна. Их хэмжээний уураг агуулсан тахианы цээж мах, загасны мах, өндөг, гэрийн бяслаг, бас Грек йогурт зэрэг хоол хүнс нь эрүүл бөгөөд хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Гарын алганы хэмжээгээр хэрэглэхэд тохирно.

© pexels.com

 

Нүүрс ус – нэг нударга

Таны гар биед чинь хэр хэмжээний нүүрс ус хэрэгтэйг хэлж өгөх боломжтой. Талх, цоохор майлз, будаа, төмс, куйноа, эсвэл булгур зэрэгт агуулагддаг нүүрс усны хэмжээ хамгийн ихдээ таны нэг гарын атгасан нударга шиг байх ёстой. Ингэснээр та биеийнхээ энергийг хянаж, жин нэмэхгүй байх ач тустай юм.

Эрчүүдийн хувьд хоёр гараа чагталсан хэмжээний гоймон хэрэглэх нь тохиромжтой байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд нэг гарын хэмжээтэй байхад болно.

© pexels.com

 

Бяслаг – хоёр хуруу

Бяслаг бол маргахын аргагүй амттай хүнс! Гэхдээ их хэмжээгээр идэхэд тийм ч эрүүл хүнс биш юм. Тэгэхээр идэж болох бяслагийн хэмжээ ойролцоогоор 2 хуруутай тэнцүү байхад тохиромжтой бөгөөд энэ нь таны эрүүл мэнд эсвэл биеийн галбирт сөргөөр нөлөөлөхгүй.

© pexels.com

 

Тос – нэг хурууны өндөг

Бид өдөр бүр их хэмжээгээр тос хэрэглэх шаардлагагүй. Тэгэхээр хамгийн ихдээ нэг хурууны өндөг шиг хэмжээтэй тосыг өдөрт хэрэглэж болно. Энэ нь тохиромжтой!

© pexels.com

 

Жимс болон хүнсний ногоо – хоёр атга дүүрэн

Шинэхэн, хөлдөөсөн эсвэл зүссэн жимс болон хүнсний ногооны хэрэглэж болох хэмжээ хоёр атгаа нийлүүлсэнтэй тэнцүү байх ёстой – энэ нь эрчүүдийн хувьд. Харин эмэгтэйчүүдийн хувьд нэг атга байхад тохиромжтой. Ингэснээр биеийн галбирт ач тустай! Тэгвэл өтгөн ундаа болон шүүсний хувьд өдөрт 150 мл хэмжээгээр уухад болно. Яагаад гэвэл ийм хэмжээний шүүсний найрлаганд түүхий бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү их сахар агуулагддаг байна.

© depositphotos.com

 

Чихэрлэг зүйл – нэг эрхий хуруу

Чихэрлэг амттан болох чихэр, шоколад, чанамал эсвэл газрын самрын тос зэрэг нь бүгд их хэмжээний сахар агуулдаг. Эдгээр амттанууд мэдээж хэрэг маш амттай боловч, таны биед ийм их хэмжээний сахар хэрэггүй. Тэгэхээр хэрэглэж болох хэмжээ нь бага байх ёстой. Та нэг эрхий хуруугаараа хэмжиж болно.

© pexels.com

 

Амттан – зангидсан нударга

Бусад амттанууд болох мөхөөлдөс, бялуу, нарийн боов зэрэг бүтээгдэхүүнүүдийг ч бас хязгаартайгаар хэрэглэх ёстой. Та зангидсан нударгаар хэмжиж болно – таны идэх дуртай амттаны хэмжээ зангидсан нударганаас чинь илүү байж болохгүй.

© pexels.com

Та эрүүл хооллодог уу? Танд өөр бусад хоол хүнстэй холбоотой арга бий юу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

10
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *