Ойрын ирээдүйд “NBA”-д хийгдэх өндөр магадлалтай солилцоо наймаанууд. Гоё ч юм болох нь дээ!

0

Улирлын тоглолтууд хэдийнээ эхэлсэн энэ үед, зарим тоглогчид улирлын өмнө байгуулсан гэрээнээс болж, солилцоо наймаанд оролцох боломжгүй юм. Гэхдээ солилцооны наймааны цонх нээгдэх үед, багууд цаг алдалгүй хамгийн чухал шаардлагатай гэсэн тоглогчдыг багтаа авчирч, зарим тоглогчдыг өөр баг руу явуулах нь ойлгомжтой асуудал.

Учир нь солилцоо наймаа албан ёсоор нээгдэх үед, плей-офф эхлэх цаг улам ойртсон байх бөгөөд энэ үед аваргын цомын төлөөх дайралтыг хийх үүднээс, багууд бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч, зарим тоглогчид шилжилт хөдөлгөөн хийхээс өөр аргагүйд хүрнэ.

Үндсэндээ улирлын тоглолтууд эхэлж, багуудын тоглолтуудыг ажиглахад, ямар баг аль байрлал дээр, хэн гэдэг тоглогчийг авчрахаар ажиллах болон хэнийг аль баг руу солилцоонд хийх нь энэ спортын мэргэжилтнүүд ажлаа хийж, таамаглалаа дэвшүүлэх эхлэлийг тавьдаг гэж хэлэхэд болно. Өнөөдөр, бид спорт сонирхогч, тэр дундаа сагсан бөмбөгийн спорт, “NBA”-ийг шимтэн үздэг уншигчиддаа зориулан лигийн хүрээнд яригдаж буй томоохон солилцоо наймааны шумуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Dallas Mavericks, Chris Paul-ийг багтаа авчирч, Их гурвалыг бүрдүүлэх боломжтой

Ерөнхийдөө Luka Doncic – Kristaps Porzingis гэсэн хослол хоорондоо төгс нийцэж, залуухан бүрэлдэхүүнтэй Dallas Mavericks баг энэ улирал төсөөлж байснаас дээгүүр амжилт гаргах нь тодорхой болсон. Гэхдээ тэдэнд хашир туршлагатай ахмад тоглогч Өмнөд Конференцид албан ёсны чанга өрсөлдөгч болсон гэдгээ зарлахад нь зайлшгүй хэрэг болно.

Тэгвэл, “Bleacher Report”-ийн Zach Buckley, Dallas Mavericks багийг солилцоогоор Chris Paul-ийг багтаа нэгтгэх боломжтой гэж үзэж байгаа аж. Түүний довтолгоог удирдах, дамжуулалт өгөх болон холын зайнаас чухал үед оновчтой болгох шидэлт гэх мэт чадварууд нь одоо ч аль ч багт гологдохгүй. Хэдий тийм боловч, Chris Paul-ийн асар өндөр үнэтэй гэрээ уг солилцоо амжилттай болоход асуудал болж мэдэх юм.

Fadeaway World

 

Миами Хит баг D’Angelo Russell-ийг эгнээндээ нэгтгэх боломжтой

Түүний Golden State Warriors-ийн өмсгөлтэйгөөр эхлүүлсэн энэ улирал ерөнхийдөө сүйрэл болж хувирсан гэж хэлж болох бөгөөд эхний хийсэн тоглолтуудыг нь харахад, талбай дээр D’Angelo Russell-ийг байхад багийнх нь хамгаалалт болж өгөхгүй байгаа нь тодорхой байв.

Магадгүй улирлын дундуур Миами Хит баг түүнийг багтаа элсүүлж, Jimmy Butler-тай хослуулж болох юм. Энэ талаар “USA Today”-ийн Mark Medina мэдээлсэн бөгөөд Миами Хит баг түүнийг эгнээндээ нэгтгэсний хариуд Golden State Warriors багт Justice Winslow, James Johnson болон 2024 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх өгөх гэнэ.

Golden State Of Mind

 

D’Angelo Russell-д төгс нийцэх бусад багууд

Хэрэв Golden State Warriors гэмтэлд алдаад буй багийн гол тоглогчид болох Stephen Curry болон Klay Thompson нарыг талбай дээр эргэн гарахыг нь хүлээх зуураа, түүнийг солилцоонд оруулахыг хүсвэл, хэд хэдэн багуудад санал болгож болох юм.

Тэдгээр багуудад Detroit Pistons, Denver Nuggets, Atlanta Hawks, New York Knicks болон Toronto Raptors гэсэн багууд багтаж байгаа аж. Учир нь эдгээр багуудад түүний оронд өгөх боломжтой тоглогчид байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Fadeaway World

 

Draymond Green-д төгс нийцэх багууд

Тэгэхээр, энэ шуум магадгүй хамгийн томд тооцогдож болох юм. Golden State Warriors багийн ноёрхол энэ улирлаас дуусгавар болсон нь илт харагдаж байгаа энэ үед, түүнийг багаас явуулах нь аль аль талдаа ашигтай байж мэднэ.

Тэгвэл хамгаалалтын тал дээр найдвартай тоглох чадвартай түүнийг Boston Celtics, Orlando Magic, Miami Heat болон Atlanta Hawks багуудын аль нэг рүү явах магадлалтай гэж мэрэгжилтнүүд үзэж байна.

Fadeaway World

 

Boston Celtics болон San Antonio Spurs багууд үзэгчдийг алмайруулсан солилцоог хоорондоо хийх боломжтой

Boston Celtics багийн хувьд, улирлыг гайхалтай үргэлжлүүлж байгаа бол, бидний сайн мэдэх хуучны San Antonio Spurs багийн тоглолт харагдахгүй байгаатай маргах хүн байхгүй биз ээ. Энэ солилцоо тэдний аль алинд нь ашигтай байж мэдэх юм.

Boston Celtics багийн ерөнхий менежер Danny Ainge, Jaylen Brown, Gordon Hayward, Marcus Smart болон ирээдүйн драфтын эрхийг LaMarcus Aldridge болон DeMar DeRozan нараар солих боломжтой.

Fadeaway World

 

Los Angeles Lakers баг JJ Redick-ийг эгнээндээ элсүүлэх боломжтой

Бүрэлдэхүүнээ эрс шинэчилсэн New Orleans Pelicans баг энэ улиралд төсөөлж байснаас хавьгүй дээр тоглож байгаа нь нууц биш. Тэд залуу бүрэлдэхүүнтэйг эс тооцвол, боломжийн амжилт үзүүлж мэдэхээр байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн, энэ багт чадварлаг шидэгч Josh Hart байгаа учраас JJ Redick-ийн орон зай тэгтлээ үгүйлэгдэхгүй болов уу. Харин эсрэгээрээ Los Angeles Lakers багийн гол хоёр багана болох LeBron James болон Anthony Davis нарт найдвартай шидэгчид хэрэгтэй байгаа учраас JJ Redick шиг туршлагатай шидэгч зайлшгүй хэрэг болох нь гарцаагүй юм.

Fadeaway World

Та солилцооны наймаа албан ёсоор нээгдэхэд аль багийн хэн гэдэг тоглогч ямар баг руу солилцоонд орно гэж бодож байна вэ? Энэхүү мэдээний доор сагсан бөмбөгийн спортод дуртай найзаа MENTION хийгээрэй.

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *