Гадныхан хараад шоконд орж, жигшмээр санагддаг Хятадуудын хамгийн бүдүүлэг 10 үйлдэл

3

Хятад улс бол үнэхээр өвөрмөц, олон талтай улс бөгөөд энэ улсын тухай ямар ч мэдлэггүй хүн тус улсад очоод ёстой л гайхаж, шоконд орж мэдэх юм. Чухам юугаараа тэд өвөрмөц улсууд вэ гэхээр…

Хятадуудын дадал зуршил нь бусад Азийн улс орноос ихээхэн өөр. Тэд илүү биеэ даасан, бас тэдний эртнээс уламжилж ирсэн зан заншил, дадал хэвшил нь Европын болон бусад улс орныхоос тэс өөр, бүр эсрэг тэсрэг гэмээр байдаг байна. XXI-р зуунд ийм байж болно гэж үү?

1. Хятадууд болон бие засах газар

preview.redd.it

Тэдний хувьд энэ талын ойлголт нь ихээхэн өөр гэж хэлж болох. Хүүхдийг хар багаас нь ялгадсаа зөв гаргах талаар заах бөгөөд Дундад иргэн улсын захын хүн л танд “бие засмаар санагдсан л бол тэвчих хэрэггүй шууд гаргах хэрэгтэй” гэдгийг хэлнэ. Тийм ч учраас Хятадууд улс орондоо, гадаадад ч тэр ялгаагүй дайралдсан булан тохойд морь харах нь хэвийн үзэгдэл юм.

Бүр аяллын зураг дотор ч иймэрхүү зүйлс их байхыг яана.

pikabu.ru

Бас Хятад хүүхдүүд нь хаа хүссэн газраа шээж болох тусгай өмд өмсөнө.

preview.redd.it

Хятадын засаг захиргаа иймэрхүү зан заншилтай янз бүрийн аргаар тэмцэж байгаа гэнэ: хүмүүст хэрхэн соёлтойгоор бие засах тухай зааварласан таниулах хуудас тараах, олон нийтийн газар ил задгай бие засвал өндөр торгууль ноогдуулах, хүүхдүүдэд зориулсан ийм сав худалдаж авч хэрэглэж байх гэх мэт.

 

2. Шаргал үст хүмүүст хандах ер бусын хандлага

Хятадад шаргал үст хүнийг их хүндлэх ба энэ улсад жинхэнэ шаргал үстэй хүн байх нь маш ховор учир цайвар арьстай, шаргал үстэй Европын хэн нэгэн хүн энэ улсад зорчиход олны анхаарлаас хол байна гэж үгүй. Хамгийн сонирхолтой нь ингэж “анхаарч” байх үедээ тухайн шаргал үст хүнд нь ямар санагдаж байгаа тухайд тэд огтхон ч санаа тавьдаггүй явдал юм.

 

3. Хятадуудын амттаны тухай ойлголт ч бас их өвөрмөц

lentaruofficial

Хятадын амьтны хүрээлэнд нэгэн урт дараалал үүссэн нь… пандагийн баасыг үнэртэх гэж тэр. Тэдний ярьж байгаагаар пандагийн ялгадас нь хулс, талхны үнэртэй юм байх. Одоо бүгд л үнэн худлыг нь үзэх гэж ингэж дарааллаж байгаа гэнэ.

 

4. Нус цэрээ ил задгай хаях зуршил

magazeta.com

Хятадууд олон зүйлд өөрийгөө хянадаггүй, анхаардаггүй нь яг л жаахан хүүхэд мэт санагдана. Тэд хаа хүссэн газраа нулимж, нус цэрээ хаяж, эвшээхдээ амаа хаах тухай огтхон ч боддоггүй гэх мэт. Хятадын галт тэргэнд нус цэр хаяж болохгүй гэсэн бичиг хадсан байдаг билээ. Томоохон супермаркет болон олон нийтийн газарт нус цэр хаях нь хориотой бөгөөд зөрчсөн тохиолдолд өндөр торгуультай байна.

24tv.ua

Ер нь нус цэр хаях гэдэг нь Хятадын хувьд их эртнээс уламжлалтай зүйл гэж болно. Эрт дээр үеэс шүлсээ залгих, тэр тусмаа цэрээ буцааж залгих нь маш хортой гэж үздэг байжээ. Хэрвээ аман дотор шүлс, цэр бий болбол тэр даруйд нь гаргах хэрэгтэй гэнэ. Ийм байдлаар олон зуун жил болсон учир тэдэнд шинэ заншил, дүрмийг хүлээн авахад хэцүү байдаг бололтой.

Түүхэн зураг зэргээс харахад бүр төр улсын удирдагчийн хажууд нь ч нус цэрээ хаях тусгай сав байдаг байж. Жишээ нь энэ зураг дээр Мао АНУ-ын ерөнхийлөгч Никсонтой уулзаж байна. Хятадын удирдагчийн хөлний хажууд шүлс цэр хаях сав байгааг олж харж болно. Жижиг цагаан сав байгаа биз – яг тэр чинь!

 

5. Тамхитай харьцах харьцаа

ykitai.com

Хятадад хэн дуртай нь, хаа дуртай газраа тамхи татах ба метро болон том дэлгүүрүүдээс бусад газарт энэ нь боломжтой байна. Тийм учраас тамхи зуусан хүнтэй гудамжинд таарах нь жирийн үзэгдэл юм. Сонирхолтой нь тамхи татах хүний хажууд жаахан хүүхэд, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд ойрхон байгаа эсэх нь тэдэнд ер хамаагүй. Бас галт тэрэг дотор тамхи татахыг хориглосон самбар байх боловч түүнийг зүгээр л нэг гоёл чимэглэл мэт ойлгох хүмүүс дуртай үедээ тамхи асаан татдаг байна.

 

6. Хятадууд ба бинлан

magazeta.com

Тус улсын өмнөд хэсэгт хүмүүс ямар нэг зууралдсан, улаан өнгөтэй зүйл зажлан, түүнийгээ нулиман хаях нь элбэг тохиолдох зүйл. Энэ бол бинлан буюу нэгэн төрлийн далдуу модны үндэс юм. Нутгийн ардууд үүнийг тайвшруулах үйлчилгээтэй, халдварт өвчнөөс хамгаалах зүйл гэж үзэн ихээр зажлан хивдэг байна.

Модны үндсийг навчинд ороож байгаад яг л бохь адил зажлана. Энэ үедээ шүлсээ залгиж болохгүй учир хаа дайралдсан газар буюу явган хүний зам зэрэг газарт нулиман гаргах нь тэр. Ийм зүйл хэрэглэдэг хүнийг “цуст амаар” нь таньж болох бөгөөд судалгаагаар энэ “бохь” нь даралт ихэсгэдэг, зүрхний хэм алдуулдаг нь тодорхой болсон учир энэ үндсийг хэрэглэж үзээгүй Европчууд болон гадаадын бусад улс орны иргэд энэ зүйлээс аль болох хол байсан нь дээр болов уу.

 

7. Хятадууд ба нийтийн тээвэр

… Хятад хүний хувьд галт тэргэнд ороод зам таглан хээв нэг зогсох нь ердийн үзэгдэл бөгөөд ард нь олон хүн орох гээд зогсож байгаа нь түүнд тийм ч чухал биш, түүний хувьд өөрөө орсон байх нь л гол зүйл. Мөн галт тэргэнд орохдоо гарах гэж байгаа хүмүүст тээгэлдэн саад болох нь ч бас энгийн зүйл бөгөөд мөн л орсон байх нь л гол.

Чи дараагийн буудалд буух ёстой боловч (чи дүүрэн хүнтэй галт тэрэгний дунд хэсэгт байна) галт тэрэг бүр зогсоол дээр ирээд зогссон үед, хаалга онгойж олон хүн орж эхлэх үед та гарах гэж гэнэт зүтгэж эхлэнэ. Сэтгэлгээний хурд, уян хатан байдал гэж хамгийн сүүлийн түвшин.

 

8. Хятадууд ба зам тээврийн осол: видео дээр хараал болон ёс бус үг хэллэг байгааг анхаарна уу!

Хятад амьдардаг Европчууд болон жуулчид Хятадад зам тээврийн дүрэм журмаас хоёр л зүйл хэрэгждэгт (бас байнга биш) их гайхах бөгөөд энэ нь улаан гэрэл дээр зогсох, ногоон гэрлээр явах юм. Бусад үед зам тээврийн дүрэм гэдэг юм зүгээр л хоосон цаас мэт. Ер нь бол урсгал сөрөх, тэр тусмаа мотоциклчид урсгал сөрөх нь хэвийн гэмээр зүйл ажээ.

 

9. Хятадууд ба хувийн орон зай

colser.ru

Хятадуудын хувьд “хувийн орон зай гэдэг ойлголт огт байхгүй юм шиг байна. Хүн амын хэт их өсөлт гэдэг зүйлтэй нэгэнт эвлэрсэн учир бусад хүнтэй хэт ойрхон байх, нийтийн тээврээс гарах орохдоо чихцэлдэх, чанга ярих зэргийг юман чинээ бодохгүй. Харин энэ наран шарлагын газарт авсан зураг энэ тухай олон зүйлийг хэлж өгөх биз ээ.

 

10. Хятадууд ба хог

pikabu.ru

Энэ аймшигт гэмээр зураг бол фотошоп биш бөгөөд галт тэрэг бодит байдал дээр иймэрхүү л байдалтай байна. Ялангуяа шинэ жилийн үеэр галт тэргээр зорчигчдын тоо эрс өссөн үед яг л болдог зүйл юм. Энэ үед маш их хүн зорчих учир төмөр замчид нэмэлт галт тэрэг гаргадаг байна. Түүгээр зорчигч нар аялахдаа заавал хоол хүнс идэх ба юм идэхгүйгээр холын аянд гарна гэдэг Хятад хүний хувьд байж болшгүй зүйл билээ. Энэ зураг байдлыг илүү тодорхой хэлж өгөх болно.

pokute.com
pokute.com
105
ТэнэглэлТэнэглэл
31
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2019/12/05 at 17:43

    Manaihan oiroltsoo sh tee ??

  2. Sanduijaw Nyamdawaa

    Sanduijaw Nyamdawaa

    2019/12/06 at 00:05

    Swinya

  3. Mendsaikhan Erkhemjamts

    Mendsaikhan Erkhemjamts

    2019/12/06 at 01:20

    Манайхны нус цэрээ энд тэндгүй хүр хүр нийж хаях ч бас их муухай. Бас таарсан газраа морь харах

  4. Дээгий Монгол

    Дээгий Монгол

    2019/12/06 at 02:27

    Ectoi cejgiin iymaa. Iim orchind uurcdiiguu eruul caryyl amidrana gej bodoj baidag ni Unexeer teneg. Xundlel, coeliin anxan shatnii A-ch gui Arai denduu ?

  5. Teko Bayarsaikhan

    Teko Bayarsaikhan

    2019/12/06 at 09:07

    Монголчууд ч гэсэн хаа сайгүй шээж бааж нус цэрээ энд тэнд хаяж тамхиа татаж хог хаяхаа болихгүй бол ялгаагүй л хятадууд шиг хэлэгдэнэ шүү!!!! Хүүхэд байхдаа Онгорхой өмдтэй энд тэнд шээж баадаг байсан өлөн шээс уудаг нтр гээд бахархалтай яриад байдаг хөгшчүүл ч гэсэн одоо больцгоомоор байна аа!!!!!!

  6. Чимгээ Галаа

    Чимгээ Галаа

    2019/12/06 at 11:38

    Энэ зун явахад огт ийм юмнууд ажиглагдаагүйшд. Метро, хурдны галт тэрэг нь цэвэрхэн, шөнийн 11 цагт гудамжинд манайхаар ТҮК.ийн ажилчид бололтой 3 дугуйттай хүмүүс хог түүгээд л явж байсан.

  7. Манайхан ч гэсэн адилхан ш дээ. Одоо хаа сайгүй хөлдсөн нус цэр, шээс.

  8. Зочин

    2019/12/06 at 18:15

    Одоо өөр болсоон. Манай залуус Хятад залуусын эрдэм мэдлэгт шамдах шинж чанараас суралцах хэрэгтэй дэ.

  9. Šųmýå Bť

    Šųmýå Bť

    2019/12/06 at 20:53

    Өлөн Нүүна Жисүү

  10. Oyuka Oyuk

    Oyuka Oyuk

    2019/12/07 at 11:10

    Одоо ч өөр болсон байхаа харин манай монголчууд бол хаана ч нус цэрээ хаяна за тэр хог эн тр бол хамаагүй өөрийнх нь ээж шиг настай хүн шал угааж байхад хээв нэг тоохгүй алхаад л явна хүн цэвэрлэгчийг хүн гэж харахгүй муухай хандлагатай нэг л их яарч сандарсан хүмүүс нэг л их ууртай хүмүүс

  11. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2019/12/08 at 13:12

    хятадууд угаасаа маш заваан үндэстэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *