Хүний биеийн дараах 20 өвчин зовиурын эх үүсвэр нь сэтгэл зүйн нөхцөл байдлаас болж бий болдог!

2

Өвчин зовлонгийн цорын ганц эх үүсвэр нь энерги юм.

Өвчин гэдэг бол анхны энерги, хоёр дахь мэдрэмж, гурав дахь биеийн ерөнхий байдал хэмээн Prevent Disease бичжээ.

Өвчин зовлонгийн цорын ганц эх үүсвэр нь энерги юм. Харин бие организмд мэдрэгдэх тэр мэдрэмж нь үргэлж хоёр дахь зүйл байна. Аливаа нэг өвчин зовлонгийн эх үүсвэр нь тухайн хүний сэтгэл зүйн байдалтай холбоотой байж, таны амьдралын ямар нэг хэсэг тань болохгүй байгааг илэрхийлсэн дохио болдог гэнэ. Энэ бүхний учрыг олонгуут өвчин зовлон ч бас үгүй болно.

Таны амьдралын туршлага нь таны биетэй нягт холбоотой бөгөөд та сэтгэл санааны хямралтай болох үед таны бие организм чинь чухам юу болохгүй байгааг яг таг хэлж өгдөг байна. Харин таны хийх цорын ганц зүйл бол үүнийг зөв тайлж мэдэх явдал юм.

1. Булчин өвдөх. Амьдралын замаар замнах хэцүү зам мөрийг харуулж байна. Энэ нь бид ажил дээрээ, гэртээ, өөрөө өөртөө ямархуу уян хатан байдлаар ханддаг гэдгийг харуулна.

2. Толгой өвдөх. Толгой өвдөх нь аливаа нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийж байгааг илтгэнэ. Толгойн өвчин бол шийдвэр гаргахаас зугтаж байгаа тэр хямрал юм. Энэхүү хямралаас гарахын тулд юу хийх хэрэгтэй байна тэрийг нь хийж, өөрийгөө тайван амгалан байлгах тухайд өдөр болгон бодож бай.

3. Хүзүү өвдөх. Хүзүү өвдөх нь та хэн нэг хүнийг уучилж чадахгүй байгааг, магадгүй өөрийгөө уучилж чадахгүй байгааг тань илэрхийлж байна. Хэрвээ хүзүү өвдвөл та өөрийгөө хайрладаг, өөр бусдыг ч хайрладаг гэдгээ бод. Бусдыг уучлахыг бодож тэр тал дээр анхаарч бай.

4. Буйл өвдөх. Мөн хүзүү өвдөхтэй адил та ямар нэг шийдвэр гаргахаас зайлсхийж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байх гэсэн хандлага байгааг харуулж байна.

5. Мөр өвдөх. Таны мөр өвдөж байгаа бол та сэтгэл санааны ихээхэн хямралтай байна гэсэн үг. Бэрхшээлийг хэрхэн давах тухай идэвхтэй бодож ажиллаж, өөрийн ойрын хүмүүстэй харилцах цаг хугацаагаа зөв зохицуул.

6. Гэдэс өвдөх. Энэ нь амьдралын утга учрыг гүйцэд ойлгож чадахгүй байгаагийн шинж.

7. Нурууны дээд хэсэг өвдөх. Таны нурууны дээд хэсэг өвдөж байвал танд сэтгэл санааны дэмжлэг дутагдаж байгаа бололтой. Та өөрийгөө бусад хүний хайрыг татах чадалгүй, эсвэл өөрийнхөө хайрыг таг дарж нуудаг байна. Хэрвээ та ганцаараа бол одоо ямар нэг харилцаа эхлүүлэх цаг болжээ.

8. Нурууны доод хэсгээр өвдөх. Нуруу бүсэлхийгээр өвдөх нь та мөнгөний тухайд хэт их санаа зовж, бас сэтгэл санааны дэмжлэг дутагдаж байна гэсэн үг. Мөнгөө зөв зарцуулахыг хичээж өөр нэмэлт орлогын эх үүсвэр олохыг бодоорой.

9. Ахар сүүл өвдөх. Та яаралтай шийдэх хэрэгтэй асуудлын “дээр” сууж байгаа бололтой. Учрыг нь олж чадвал шийдвэр нь аяндаа гараад ирнэ.

10. Тохой өвдөх. Энэ нь таны амьдралд гарч байгаа өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа хэлбэр юм. Хэрвээ таны гар хэт хатуу болбол та амьдрал дээр дэндүү хатуу байна гэсэн үг. Магадгүй одоо энэ тухай бодох, зарим нэг буулт хийж, өөрөөр харах цаг болсон байж болно.

11. Гар тэр чигээрээ өвдөх. Танд сэтгэл санааны хувьд тун төвөгтэй ямар нэг зүйл, хүнийг та дотроо тээж явна. Яагаад одоо хүртэл ингэж тээж явна вэ гэдгээ эргэн нэг бодох цаг болсон байж магадгүй юм.

12. Бугуй өвдөх. Та өөрийнхөө гараар бусадтай холбогдож байдаг. Хэрвээ таны гар өвдөж байвал та хангалттай хэмжээгээр хүнтэй харьцахгүй байна гэсэн үг. Шинэ найз нөхөдтэй болох гэж оролд. Цуг ажилладаг хүнтэйгээ хоолло. Холбоо харилцаа тогтоо. Энэ нь бас хуучин танилаа барьж байх, явуулахтай холбоотой юм шүү.

13. Гуя орчмоор өвдөх. Та хөдлөхөөс айж байгаа бол энэ нь гуя орчмоор өвдөх байдлаар илэрнэ. Энэ нь та аливаа өөрчлөлт, хөдөлгөөнд тун тогтвортой гэсэн үг. Бас дэндүү болгоомжтой, шийдвэр гаргахдаа хэт их болгоомжилдог байж болно. Ер нь гуяны орчинд өвдөх нь таны дэмжлэг, амьдралд хандах хандлага тань тэнцвэрээ алдсаны илрэл юм. Өөрөөр хэлбэл таныг хайрлах хайр, дэмжлэг дутагдаж байна гэсэн үг.

14. Үе мөч тэр чигээрээ өвдөх. Булчинтай адил үе мөч өвдөх нь уян хатан байдлын тухай анхааруулж байна. Шинэ санаа, туршлага, хичээлд нээлттэй байж сур.

15. Өвдөг өвдөх. Дэмжлэг дутагдаж байна. Өвдөг дотор талаасаа өвдөж байгаа бол байгаа нийгэм, ажил, найз нөхөд, харин гадна талаасаа бол таны хувийн асуудалд дэмжлэг дутагдаж байгаа гэсэн хэрэг. Эвлэр. Хэсэг хугацааг сайн дурын ажилд зараад үз. Та бусдын адил хүн гэдгээ мэдэр. Та жирийн нэг хүн, танд өөрийн гэсэн эго байгаа боловч тэр эго-д таны амьдралыг шийдэж удирдах эрхийг бүү өг.

16. Шүд өвдөх. Танд одоогийн байдал таалагдахгүй, тэр тухайгаа та их бодож, энэ нь сэтгэл санаанд нөлөөлж байна. Аливаа ийм зүйл амархан мартагддаг, өнгөрдөг гэдгийг өөртөө дахин дахин сануул.

17. Хөлийн шагай өвдөх. Энэ нь та өөрөө өөрийгөө элдэв баяр цэнгэлээс зугтаалгаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрийгөө баярлуулж эрхлүүлэх цаг иржээ. Амьдралдаа романтик нэм.

18. Ядаргаа бүхий өвчин. Урагшаа зүтгэхийн тулд хийх ёстой зүйлээс уйтгарлах, эсэргүүцэх, үгүйсгэх: Цаашдаа яах вэ? Таныг өөр шинэ зүйлд уриалж байгаа тэр чимээгүй дуу хоолойг сонсоод үз.

19. Хөл өвдөх. Депресст байх үед таны хөл өвдөж болно. Хэт их муу бодол байна гэсэн үг. Амьдралын бага ч гэсэн баяр баяслыг олж хай. Гэрийн тэжээвэр амьтантай болдог ч юм уу эсвэл шинэ хоббитой бол. Баяр баясал хай.

20. Биеийн янз бүрийн хэсэгт өвдөх. Эд эсийн бүтцийн хувьд өөрчлөлт орсон гэсэн үг. Хүний биеийн дархлаа болон бусад бараг бүх л систем суларчээ. Шинэчлэл, цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

Та одоо эрүүл байхын тулд чухам юунаас эхлэх ёстойгоо мэддэг боллоо.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhtaivan Tundev

    Enkhtaivan Tundev

    2019/07/16 at 21:27

    Enkhtaivan Shinekhuu

  2. Tsedenbal Enkhjargal

    Tsedenbal Enkhjargal

    2019/07/16 at 21:36

    Шал худал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *