
Хоол тэжээлдээ нэмэлт болгон хэрэглэх зарим хүнс таны арьсыг торгомсог зөөлөн болгон залуужуулж, эрүүл байхад тань тус болдог байна.
Авакадо

Гликемик индекс багатай энэ жимс нь таны бие дэх холестериныг багасгаж, бие организм дахь үрэвслийн процессын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн глутатион ихээр агуулах учир түүний нөлөөгөөр хүний элэг цэвэр, эрүүл байхад ихээхэн дэм болно. Их хэмжээний тос агуулдаг нь арьсанд бас их сайн нөлөөтэй.
Улаан мах

Улаан маханд юугаар ч орлуулшгүй амин хүчлүүд, тосонд уусах амин дэмүүд зэрэг дааврын болон коллагены солилцоонд чухал үүрэгтэй бодис ихээр бий. Эдгээр нь хүний биед бий болдоггүй учир улаан махыг долоо хоногт 2 удаа идэж байх хэрэгтэй бөгөөд нэг удаад 100-150 гр хэмжээтэйгээр хэрэглэх нь зохистой байдаг байна. Тосны илүүдлийг зайлуулах, хүний биеийн шүлтийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд мах идэхдээ дээрээс нь шинэ ногоо, жимс хэрэглэх нь сайн нөлөөтэй.
Тос ихтэй загаснууд

Омега-3, тосон хүчлүүд, В бүлгийн амин дэмүүд, кобальт, хром, зэс зэрэг нь бүгд тослог ихтэй загасанд бий. Ийм загас нь хүний бие дэх муу нөлөөтэй холестериныг багасгаж, үрэвслийг эдгээж, арьс болон үсэнд тэжээл өгнө. Хамгийн гол нь уг загас нь байгалийн орчинд төрж өссөн байх хэрэгтэй ба чухам тийм нөхцөлд л хангалттай хэмжээний чөлөөт тосны хүчил бий болдог байна.
Маалингын тос

Энэ тосонд байх фитоэстроген буюу ургамлын эм бэлгийн даавар нь маш хүчтэй залуужуулах үйлчилгээ үзүүлэх ба тосны хүчлийн тэнцвэртэй найрлага нь бие организмын шингэнд сайнаар нөлөөлнө. Мөн маалингын тос нь бамбай булчирхайн дааврын ялгаралтад сайнаар нөлөөлж, кальцийг хүлээн авч уусгах явцыг эрчимжүүлдэг байна.
Кокосын тос

Энэ тосонд их хэмжээний ханасан тосны хүчил байх бөгөөд энэ нь бэлгийн даавар болон Е амин дэмийн урвалд чухал нөлөөтэй.
Самар

Макадамия, бразил самар, ангаахай самар, пезан, бүйлсэн самар, хушны болон грек самар зэрэг нь хүний бие эрүүл, залуу байхад хамгийн их хэрэгтэй байдаг. Эдгээрт их хэмжээний ханасан болон ханаагүй тос байдаг нь Е амин дэм болон болон бусад дааврын урвалд нэн хэрэгтэй юм.
Навчит ногоонууд

Ийм төрлийн хүнсний ногооны найрлаганд индол-3-карбинол, сульфорафан зэрэг чухал элементүүд агуулагддаг ба эдгээр нь бие махбодиос эстроген болон хорт бодисуудыг зайлуулж, элэг цэвэрлэн, шээсний замын болон хөхний, ходоодны хорт хавдраас хамгаалдаг байна. Гэсэн хэдий ч хэрэв танд гипотиреодизм байгаа бол навчит ногоог идэж болохгүй ба энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг бууруулдаг.
Ферментээр баяжуулсан хүнс

Дарсан байцаа, цайны мөөг, квас, цэвэр тараг, янз бүрийн сүүн бүтээгдэхүүн нь пробиотик бүтээгдэхүүн бөгөөд хүний гэдэс, ходоодны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх байгалийн гаралтай хүнс юм. Дарсан байцаа нь коллаген бий болоход сайн нөлөөтэй учир элдэв шарх эдгэхэд их тустай.
Тос

Чухам энэ л хүний үндсэн энергийн эх үүсвэр төдийгүй бэлгийн даавар бий болох, тархины болон оюун ухааны үйл ажиллагаанд онцгой чухал нөлөөлдөг байна. Залуужуулах үйлчилгээтэй тосны тоонд цөцгийн тос, өндөг болон сало зэрэг орно.
Жимс жимсгэнэ

Хамгийн ашигтай жимсний нэгийг нэрс гэж хэлж болох ба энэ нь баялаг антиоксидант агуулдаг юм. Энэ жимсний хүчээр альцгеймерийн болон паркинсоны өвчний явцыг сааруулдаг гэдэг. Хүнсний эслэг болон антиоксидантын баялаг эх уурхай нь гүзээлзгэнэ, хар усан үзэм, цангис, бөөрөлзгөнө, үхэр бөөрөлзгөнө зэрэг жимсгэнэ билээ. Мөн ногоон алим, жүрж, анар, манго зэрэг жимс нь залуу насаа хадгалж үлдэхэд тус болдог байна.








Chimeg Chimgee
2019/07/19 at 23:30
Bayarlalaa