Эмэгтэй хүн илүү их үнсэх тусам хурдан жин хасдаг болохыг эрдэмтэд баталжээ!

4

Үүнийг зүгээр л хүлээн зөвшөөр, сайхан үнсэлтийг өөр юутай ч зүйрлэх аргагүй. Судлаачид үнсэлт нь зөвхөн романтик харилцаанаас гадна өөр олон ач тустай гэдэгт итгэж байна, тухайлбал эрүүл мэндэд давуу талтай ба арьсанд сайн нөлөө үзүүлээд зогсохгүй, гоё галбиртай болоход ч тусална.

Бид та бүхэнд үнсэлтийн талаарх сонирхол татам судалгааны үр дүнг хүргэхээр бэлдлээ.

Жин хасахад тусална

Калорийг шатаана. Судалгаагаар “Энгийн үнсэлт 2-3 калори шатаах боломжтой бол, илүү хүсэл тачаал өдөөхүйц үнсэлт 5-26 калорийг нэг минутад шатаадаг.” болохыг олж тогтоожээ. Тэгэхээр энэ үр дүнгээс харахад, та 30 минутын турш үнсэлцвэл 180 орчим калорийг шатаана гэсэн үг ба энэ нь 30 минутын хугацаанд 1.5 м/сек хурдтай алхах, хадлан хадах эсвэл машин угаах үед шатаах калоритой ижилхэн хэмжээтэй юм. Үнсэлт “Burpee” дасгал эсвэл гүйлтийн зам дээр алхалтыг орлож чадахгүй, гэхдээ илүү тааламжтай байх болно.

© Sex and the City / HBO Films

 

Арьсанд сайн нөлөө үзүүлнэ

Эрүүл чийрэг байхын тулд дасгал хөдөлгөөн зайлшгүй хийх ёстой талаар бид өмнө нь олон удаа сонсож байсан. Тэгвэл биднийг үнсэлцэх үед 30 болон түүнээс дээш нүүрний булчингууд ачаалдаг ба үр дүнд нь хацрын арьс чангарч бас бат бэх болдог байна. Иймд сайхан үнсэлт бол нүүрний дасгал хөдөлгөөн гэж ойлгож болох талтай.

© The Notebook / Warner Bros.

 

Үрчлээнээс сэргийлнэ

Бид булчингаа ачааллуулах үед цусны эргэлт сайжирч, арьсны эдийн чухал хэсгийг бүрдүүлдэг коллагеныг ялгаруулж эхэлдэг ба энэ нь үрчлээнээс хамгаалах байгалийн шилдэг зохицолдлогоо юм. Өөр үгээр илэрхийлбэл үнсэлт бол гоо сайхны салонд очихын жижиг хувилбар гэж ойлгоход буруудахгүй. Тэгэхээр үнсэлт магадгүй биднийг залуу харагдуулахад нэмэргүй байж болох ч, аз жаргалтай харагдуулж чадна.

© Mr. & Mrs. Smith / 20th Century Fox

 

Стрессээс ангижруулна

Үнсэлт байгалиасаа биднийг тайвшруулдаг. Судалгаагаар үнсэлцэх үед бидний бие дэх байгалийн гаралтай химийн элементүүд болох окситоцин, тайвшруулах үйлчилгээтэй эндорфин болон аз жаргалтай болгодог бусад элементүүдийн түвшин нэмэгддэг болохыг баталжээ. Түүнчлэн үнсэлцэх нь стрессийг нэмэгдүүлдэг кортизолын хэмжээг багасгадаг байна.

© Spider-Man / Sony Pictures

 

Шүдийг эрүүл болгоно

Үнсэлт шүдэнд маш сайн нөлөөтэй, яагаад гэвэл шүлс ялгаралтыг нэмэгдүүлдэг ба ингэснээр байгалийн гаралтай аргаар бактерийг угааж, хүчиллэг нөхцлийг бий болгохоос сэргийлдэг байна. Зарим шүдний эмч нар шүлс нь паалан дахь жижиг гэмтлүүдийг сэргээн засварладаг гэж үздэг.

© Depositphotos.com

Та энэ судалгааны талаар юу гэж бодож байна? Та үнсэх/үнсэлцэх дуртай юу?

7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Munguu Munguu

    Munguu Munguu

    2019/07/16 at 18:10

    Үнсээд өгөөч

  2. Т. Сүндэръяа

    Т. Сүндэръяа

    2019/07/16 at 19:00

    Bolortuya Erdenesukh турахгүй бн гэсэн шт одоо турж болно ??

  3. Ganaa Ganchimeg

    Ganaa Ganchimeg

    2019/07/16 at 22:37

    Hairiiga vnseed bj de huurhunvvde

  4. Gantsetseg Ha Na

    Gantsetseg Ha Na

    2019/07/17 at 08:01

    Altan-ochir Davaadulam

  5. Bayraa Pagam

    Bayraa Pagam

    2019/07/17 at 09:42

    Zza ene arai hudal bha

  6. Д. Цэрэндолгор

    Д. Цэрэндолгор

    2019/07/17 at 15:09

    za bitgii tenegt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *