Илүүдэл жингээсээ болж нурууны гэмтэлтэй болсон Хятад бүсгүй, хэтэрхий амттай хоол хийдгээс нь болж ийм байдалд хүрсэн хэмээн нөхрөө буруутгажээ

0

Илүүдэл жинтэй болох нь наслалт, удамшил гэх мэт зүйлсээс хамааралтай байдаг ч ихэнх тохиолдолд буруу хооллолттой шууд холбоотой байдаг. Тэгвэл Хятадын Хэйлонжяниас гаралтай нэгэн эмэгтэй илүүдэл жингээс үүдэлтэйгээр нуруу нугасны гэмтэлтэй болсон бөгөөд үүнийгээ амттай хоол хийдэг нөхрөөс маань болсон гэж нөхрөө буруутгажээ.

Тус эмэгтэйн нурууны доод хэсгийн холбоос суулттай болсон бөгөөд эмнэлэгт хүргэгджээ.

20 орчим насны тус бүсгүй хэлэхдээ,

“Нөхөр маань маш амттай хоол хийдэг. Сүүлийн хоёр жил зөвхөн тэр л хоол хийдэг байсан. Бид гэр бүл болох үед би 60-65 кг жинтэй байсан бол одоо 100 кг жинтэй болсон байна. Хоёрхон жилийн дотор 40 кг нэмчихсэн” хэмээжээ.

Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүний нөхөр ердөө 5 кг л нэмсэн гэнэ.

 

Нэрээ нууцалсан тус бүсгүй хэлэхдээ нуруу нь өвддөг болсноос хойш түүний амьдрал маш хэцүү болсон бөгөөд хөл өвддөгөөс болж алхах төдийд л бүх бие нь янгинаж өвдөх болсон гэжээ. Ажил дээрээ олон цагаар суух нь хэцүү байдаг байсан бол одоо алхахад ч хүндрэлтэй болсон тухайгаа дурьджээ.

Мөн тэрээр, “Би дахиж хэзээ ч нуруугаа тэгшилж чадахгүй болсон. Тав алхаад л сууж амрах шаардлагатай болж байна” хэмээжээ.

Өнгөрсөн хугацаанд бүсгүй жингээ барих болон хасахын тулд маш их хичээдэг байсан ч нөхөр нь дэндүү амттай хоол хийдэг тул жингээ хасахад нь саад болж байсан гэжээ.

 

Үүгээр ч зогсохгүй, “Би турмаар байна гэж хэлэх бүрт нөхөр маань надад илүү их хоол хийж өгдөг байсан” хэмээн нөхрөө энэ байдалд буруутгажээ.

Одоо тэрээр нурууны эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмч нар түүнд хамгаалах бүс зүүлгэж байгаа гэнэ.

6
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Гантуяа Ганаа

    Гантуяа Ганаа

    2020/11/09 at 12:08

    Jargal daahgvi durankuu te 😅

  2. Baldannyam Spacious

    Baldannyam Spacious

    2020/11/09 at 12:14

    Хоолны дуршилдаа захирагдаж ялагджээ хөөрхий амттай хоол бол хор шүүдээ

  3. Bold Deedel

    Bold Deedel

    2020/11/09 at 12:28

    Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэж энэ,тэгээд ч хэтэрсэн халамж анхаарал бас л осолтой шүү

  4. Sugar Sartuul

    Sugar Sartuul

    2020/11/09 at 12:38

    Арггүйгдээ эхнэр олддгүй Хятад эрчүүд эхнэрээн тогтоох гж эрхлүүлэж бгаад ийм болгочиж бгаа юм

  5. Demberel Sukhbat

    Demberel Sukhbat

    2020/11/09 at 12:54

    Nohriinh n dygaar ntr bdaggui bhdaa

  6. Jason Claw

    Jason Claw

    2020/11/09 at 12:54

    Бүх зүйлд нөхөр нь л буруутай

  7. Damba Ganbat

    Damba Ganbat

    2020/11/09 at 16:13

    Юу гэсэн үг вэ.мэдмээр юм байна.сүүлд нь ингэх нь байна шүү.ккккккк

  8. Сади Нуршаш

    Сади Нуршаш

    2020/11/09 at 18:11

    Tiim shde nohriin buruu l bn shde 😅

  9. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2020/11/09 at 19:01

    Салсан нь дээр биш үү, турж эрүүлжинэ ккк

  10. Соёмбо Алтан

    Соёмбо Алтан

    2020/11/11 at 16:30

    Хоол хийж чаддаггүй нөхөртэй болговол ккккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *