Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт

0

Та гал тогоондоо байгаа зүйлсийг ашиглан хүүхдүүддээ олон сонирхолтой туршилтуудыг хийж сонирхуулж болно.

1. Магман дэнлүү

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 1

Хэрэгтэй зүйлс: Давс, ус, нэг стакан ургамлын тос, хүнсний будаг, том тунгалаг шилэн сав.

Туршилт: Том шилэн саваа 2/3 хүртэл нь усаар дүүргээд усан дээрээ тосоо нэмнэ. Нэмсэн тос дээш хөвөн гарч ирэхэд хүнсний будгаа хийнэ. Сүүлд нь нэг цайны халбага давс бага багаар хийнэ.

Тайлбар: Тос уснаас хөнгөн учир дээш хөвөн гарч ирнэ. Харин тосны зарим хэсэг нэмсэн давстай тунаад ахин хөвөн гарч ирэх болно. Хүнсний будаг өнгө л нэмэх зориулалттай.

2. Солонго

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 2

Хэрэгтэй зүйлс: Усаар дүүргэсэн сав, гар чийдэн, толь, цагаан цаас.

Туршилт: Устай савныхаа ёроолд толио байрлуулна. Толь руу гар чийдэн тусгаж ойсон гэрлийг цагаан цаасан дээрээ буулгах хэрэгтэй.

Тайлбар: Гэрлийн туяа хэд хэдэн өнгөөс тогтдог ба ус руу ороод гарахдаа задран солонгын 7 өнгийг үүсгэдэг байна.

3. Галт уул

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 7

Хэрэгтэй зүйлс: тавиур, элс, хуванцар сав, хүнсний будаг, сод, уксус.

Туршилт: Усны хуванцар саваа нойтон элсээрээ шаван галт уул үүсгэнэ. Хоосон сав руугаа хоолны 2 халбага хүнсний сод хийнэ, дараа нь стаканы 1/4 тэй тэнцэх бүлээн ус нэмнэ. Үүний дараа хүнсний будаг, стаканы 1/4-тэй тэнцэх уксус хийхэд л дэлбэрэлт үүсэх болно.

Тайлбар: Сод уксустай холилдох үед маш эрчимтэй урвал явагдан ус, давс мөн нүүрс хүчлийн хий ялгардаг байна. Энэ үед үүссэн хий саванд агуулагдаж буй шингэнийг гарч ирэхэд нөлөөлдөг юм.

4. Талст ургуулах

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 3

Хэрэгтэй зүйлс: давс, ус (боломжтой бол нэрмэл ус), төмөр утас.

Туршилт: Талст гаргаж авахын тулд маш өтгөн давсны уусмал бэлдэх хэрэгтэй. Уусмалаа бүлээн, шинээр давс нэмсэн ч уусахгүй байхаар байлгах хэрэгтэй. Дараа нь уусмалаа өөр саванд юүлэн давсанд байдаг хогноос салах хэрэгтэй. Үүний дараа давсны уусмалтай савандаа төмөр утсаа дүрээд хэдэн хоног хөргөсний дараа үр дүнг нь үзээрэй.

Тайлбар: Ус хөрөх үед давсны уусах чадвар багасан талст савны хана болон төмөр утсан дээр сууж эхэлдэг.

5. Бүжиглэдэг зоос

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 4

Хэрэгтэй зүйлс: Шилэн лонх, шилний амсрыг таглах хэмжээний зоос, ус.

Туршилт: Хоосон лонхоо хөлдөөгчинд хэдэн минут байлгана. Үүний дараа зоосоо норгоод лонхны амсрыг таглана. Ингээд хэдхэн секундын дараа зоос өөрөө хөдлөхийг хараарай.

Тайлбар: Хөлдөөгчинд хөрж агшсан агаар халан тэлж амсар дээрхи зоосыг хөдөлгөдөг байна.

6. Өнгөт сүү

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 5

Хэрэгтэй зүйлс: Шингэн, тослогтой сүү, хүнсний будаг, шингэн аяга угаагч, чихний хөвөн, таваг.

Туршилт: Сүүтэй тавгандаа хэдэн дусал хүнсний будаг дусаана. Үүний дараа чихний хөвөнгөө аяга угаагчдаа дүрээд тавагны голд ахин дүрнэ. Ингэснээр сүү тавагны зах руу тэлэн будаг холилдох болно.

Тайлбар: Аяга угаагч сүүнд байх тослогтой урвалд орж доторх молекулуудыг хөдөлгөдөг байна.

7. Шатдаггүй мөнгө

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 8

Хэрэгтэй зүйлс: 10 төгрөгний дэвсгэрт, чимхүүр, шүдэнз, асаагуур, давс, 50%-ийн спиртийн уусмал (1/2 ус, 1/2 спирт).

Туршилт: Спиртын уусмалдаа чимх давс нэмээд мөнгөө тэр чигээр нь дүрж байлгана. Чимхүүрээрээ уусмалд дүрсэн мөнгөө гаргаж бариад илүүдэл шингэнээс салгана. Үүний дараа асаагуураа хэрэглэж мөнгөн дэвсгэртийг хэрхэн шатахгүйгээр дүрэлзэхийг харж болно.

Тайлбар: Та мөнгөн дэвсгэртийг шатаахад мөнгө өөрөө биш мөнгөний гаднах спирт шатдаг. Харин асаж буй галын халууны хэм мөнгөнд нэвчсэн усыг ууршуулахад хангалтгүй болохоор гал унтарч мөнгө хэвээр үлддэг байна.

8. Өндгөн зам

Гэртээ хийж болох 8 сонирхолтой туршилт 6

Хэрэгтэй зүйлс: 20 ширхэг өндөг (өндөгний савтайгаа), хогны уут, хавтгай самбар бас найзууд.

Туршилт: Шалан дээр хогны уутаа дэвсээд дээр нь 2 өндөгний саваа тус бүр 10 өндөгтэйгээр байрлуулна. Өндөгнүүд бүгд нэг чиглэлд: дээш эсвэл доош харсан байх хэрэгтэй. Өндөгнүүд дээрээ самбараа тавиад зогсоход өндөг хагарахгүй.

Тайлбар: Өндөгний онцгой хэлбэр нь гаднаас ирэх бүх даралтыг тэгшхэн хуваарилдаг учир хагардаггүй байна.

 

70
ГоёГоё
29
ТэнэглэлТэнэглэл
21
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
11
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Г. Гэгээ Сарангуа

    Г. Гэгээ Сарангуа

    2015/10/06 at 02:31

    Bat-Ochir Ganbold

  2. Г. Гэгээ Сарангуа

    Г. Гэгээ Сарангуа

    2015/10/06 at 02:31

    Bat-Ochir Ganbold

  3. Г. Гэгээ Сарангуа

    Г. Гэгээ Сарангуа

    2015/10/06 at 02:31

    Bat-Ochir Ganbold

  4. Г. Гэгээ Сарангуа

    Г. Гэгээ Сарангуа

    2015/10/06 at 02:31

    Bat-Ochir Ganbold

  5. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/06 at 09:37

    Хамгийн сонирхолтой https://goo.gl/DiTqvo

  6. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/06 at 09:37

    Хамгийн сонирхолтой https://goo.gl/DiTqvo

  7. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/06 at 09:37

    Хамгийн сонирхолтой https://goo.gl/DiTqvo

  8. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/06 at 09:37

    Хамгийн сонирхолтой https://goo.gl/DiTqvo

  9. Зочин

    2015/10/06 at 09:38

    Хамгийн сонирхолтой
    https://goo.gl/DiTqvo

  10. Зочин

    2015/11/18 at 19:21

    Nadad taalagdlaa
    Tania web goy shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *