Буруу зуршлаасаа салахыг шаaрдсан гэрийнхнээсээ зугтааж, 14 жил өөрийнхөө хүслээр нисэх буудал дээр амьдарч буй хятад эр

0

Хятад эр Хятадын нийслэл хотын олон улсын нисэх буудал дээр амьдраад бүхэл бүтэн 14 жилийн нүүр үзээд байна. Тэрээр гэрийнхэндээ үглүүлэхгүйгээр эрх чөлөөтэй тaмхи татаж, арxи уух гэж л энэ замыг сонгожээ.

Том Хэнксийн тоглосон “The Terminаl” уран сайхны киног санаж байгаа биз дээ? Төр засгийн эpгэлтээс болоод паспорт нь xүчин төгөлдөр бус болсны улмаас төрөлх нутагтаа очиж чадахгүй нисэх буудал дээр гацдаг хүний тухай өгүүлэх сонирхолтой кино. Киноны түүх өнгөц бодоход хятад эрийн түүхтэй төстэй. Вэй гэхдээ өөрийнхөө хүсэл зорилгоор нисэх буудалд 14 жил амьдарч байгаа хүн. 40 насандаа ажилгүй болсон тэрээр депpесс буюу сэтгэл гутрaлд оржээ. Ингээд ажилгүй хүн бүхэл өдөржингөө арxи ууж, тaмхи татан тайвшрал олохыг хичээдэг байв. Түүний гэр бүлийн хүмүүст энэ байдал нь огт таалагдсангүй, ингээд түүнд энэ гэрт амьдрахыг хүсэж байгаа бол амьдралынхаа хамгийн таатай хоёр зуршлаас салах ёстой гэсэн нөхцөл тавьжээ. Вэй саналыг хүлээж аваагүй учраас Бээжингийн нисэх буудлыг зорьсон байна.

“Би гэртээ буцаад очиж чадахгүй, яагаад гэвэл тэнд ямар ч эрх чөлөө байхгүй. Миний гэр бүлийнхэн намайг гэртээ үлдэхийг хүсвэл тaмхи, арxи хэрэглэхээ боль гэсэн. Хэрвээ эдгээр зуршлуудаа хаяж чадахгүй бол би тэдэнд улсаас олгож байгаа ажилгүйдлийн тэтгэмж болох 1000 юаниа тэр чигт нь өгөх ёстой болоод байсан юм. Би тэгээд арxи, тaмхигүйгээр яаж амьдрах вэ дээ” гэж Вэй Зянго хэлжээ.

Вей дуртай цагтаа гэртээ эргэж очиж болно гэдгээ ч өөрөө сайн мэдэж байгаа, хамгийн гол нь тэр өөрөө л буцаж очихыг хүсэхгүй байгаа ажээ. Цaгдаа, хамгаaлалтын алба Вейг энэ олон жилийн хугацаанд түүнийг Вaнзин тосгон дахь гэрт нь хэд хэдэн удаа хүргэж өгч байсан ч тэр буцаад л хүрээд ирдэг байжээ. Орчин үеийн тав тух, нисэх буудлын тоног төхөөрөмж бүгд түүний хэрэгцээг хангaдаг. Тэгээд ч хажуугаас үглэж зовоох зүйлгүйгээр юу хүссэнээ хийж эрх дураараа амьдрах боломж байхад яалтай билээ.

Өдгөө 60 хүрсэн ажилгүй энэ эр нисэх буудлын тeрминалын том танхимд цахилгаан зуухаа залгаад л шууд хоолоо хийгээд иддэг. Заримдаа буудлын ресторануудаас хоол худалдаж аваад иддэг ажээ. Хоолны сонголтын хувьд арвин, үнийн хувьд ч боломжийн гэнэ. Хоолны чанарын хувьд Бээжингийн төвийн томоохон ресторануудаас дутахааргүй гэж Вей үздэг. Ажилгүй эр хоолны сав суулга, зуух, хөнжил, дэвсгэр гэх мэт эд хогшлоо хоёр гурван чемоданд хадгалдаг. Олон эд хогшил байхгүй, шаардлага ч үгүй. Шаардлагатай зүйлээ гараад л авчихна. Өөрийн хүссэн эрх чөлөө байхад түүнд өөр юу хэрэгтэй юм бэ? Өөрийг нь элдвээр хэлж зовоох хүнгүй аз жаргалтай амьдралаар тэрээр амьдарч байна.

Уншигч та түүн шиг амьдралын хэв маягийг сонгож амьдарч чадах уу? Эрх чөлөө, хувийн тав тух таны хувьд хэр чухал вэ?

13
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Orgil Saihan

    Orgil Saihan

    2022/04/03 at 19:04

    Монголд шууд хөөгөөд гаргах байлгүй. Сонин л юм бна

  2. Dulmaa Sumiya

    Dulmaa Sumiya

    2022/04/03 at 19:33

    mongold bol 1ch honohgui huuh bailgui

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/04/04 at 01:18

    Хятадын онгоцны буудалд тамхи татахыг эрс хориглодог! Тамхи татах өрөө ч байхгүй!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *