Хөргөгчийг бүрэн зөв ашиглаж, хүнсээ удаан хугацаагаар хадгалахад туслах 10 зөвлөгөө

0

Орчин цагт хүнснийг урт хугацаагаар хадгалж, өдөр бүр шинэ мэт хүнс хэрэглэх боломжийг бүрдүүлсэн хамгийн том ололт бол хөргөгч билээ. Тэгвэл манай сайт уншигч танд хөргөгчөө хэрхэн зөв ашиглан ажиллуулах талаар 10 зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

1. Тохиромжтой хэмд тохируулах

© belchonock / Depositphotos , © bradcalkins / Depositphotos

Хөргөгч болон хөлдөөгчийн хэмийг тохиромжтой хэмжээнд тохируулснаар хүнс хадгалах нөхцөл улам бүр урт болдог ажээ. АНУ-ын Хүнс, Эрүүл ахуйн газраас хөлдөөгчийг −18° C тохируулан хэрэглэх нь хамгийн оновчтой хэмээн тодорхойлсон байдаг байна.

 

2. Хөлдсөн хүнсний бүтээгдэхүүний тасалгааны хэмд гэсгээж болохгүй

© svittlana / Depositphotos , © USDAFoodSafety / Youtube

Хүмүүс ихэвчлэн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээ тасалгааны хэмд гэсгээх, богино долгионы зууханд хийж гэсгээх, усанд сойж гэсгээх гэсэн 3 аргыг хэрэглэдэг. Тэгвэл мэргэжилтнүүд тасалгааны хэмд хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар тавьж гэсгээх нь нян, бактери үржих нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй тул уутанд хийж усанд сойж гэсгээх арга хэрэглэхийг зөвлөдөг ажээ.

 

3. Болгосон хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөх

© IgorVetushko / Depositphotos , © Valentyn_Volkov / Depositphotos

Хөлдөөгчнөөс гаргаж гэсгээсэн хүнсийг ахин хөлдөөж болохгүй, чанаж болгосон хүнсийг хөлдөөж болохгүй гэх өрөөсгөл ойлголт олны дунд түгээмэл байдаг. Үнэхээр ч зарим төрлийн хүнснийг олон дахин гэсгээж, хөлдөөх үед үнэр, амт өөрчлөгдөх, сулрах явдал тохиолддог. Гэхдээ чанаж болгосон хүнснийг удаалгүй хөлдөөж хэрэглэж болохгүй гэх үндэслэл үгүй ажээ.

 

4. Хөргөгч, хөлдөөгч нян устгадаггүй

© tkasperova / Depositphotos , © destinacigdem / Depositphotos

Хүйтэн хэмд хүнсний бүтээгдэхүүнийг байлгаснаар нян саармагжиж байдаг боловч гэсгээх үед эргэн сэргэж байдаг тул хөлдөөгч ашиглан хүнсний бүтээгдэхүүнийг ариутгана гэх ойлголт нь өрөөсгөл аж.

 

5. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг хөргөгчид хийж хадгалах боломжгүй

© tamanna_rumee / Pixabay , © KucherAndrey / Depositphotos , © Daxiao_Productions / Depositphotos

Хөргөгч, хөлдөөгч нь хэдийгээр хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах зориулалттай боловч чанасан өндөг, хэт усархаг хүнсний ногоо, майонез зэргийг хөргөгчид хадгалах нь тохиромжгүй байдаг ажээ.

 

6. Хөргөгчийг удаан хугацаагаар хоосон ажиллуулах хэрэггүй

© boonyarit_99 / Depositphotos

Хөргөгч нь дотор нь байрлуулсан байдаг термостатуудын тусламжтайгаар хэмээ автоматаар тэнцвэржүүлэх системтэй байдаг. Гэвч хөргөгчийг урт хугацаагаар хоосон ажиллуулах үед хөргөгч дотоод орчинг хүйтэн барихын тулд хэт их эрчим хүч зарцуулах хандлагатай байдаг аж. Харин дотроо хүйтэн хүнс хадгалсан үед ажиллах горим тогтворжиж, хэрэгцээгүй эрчим хүчний зарцуулалт зогсдог байна.

 

7. Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг гэсгээхдээ богино долгионы зуух ашиглах

© AndreyPopov / Depositphotos

Орчин цагт богино хугацаанд хүнсийг гэсгээх боломжтой гэдэг утгаараа богино долгионы зуухыг хүмүүс ихээр хэрэглэх болсон. Гэвч богино долгионы зуух нь жигд бус халах горимтой байдаг тул хүнс халаах, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээ гэсгээхдээ эргэлтийг жигд байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.

 

8. Хүнсээ тохиромжтой зүйлд хийж хөлдөөх

© Torian / Depositphotos , © lucato / Depositphotos

Хэдий хөргөгчид хүнсээ хийж буй боловч нян үржүүлэхгүй байх үүднээс агаар нэвтрүүлэхгүй, битүү сав, уутанд хийж хэвших хэрэгтэй. Харин хөлдөөх гэж буй зүйлээ мөнгөн цаасанд ороож хийхийг мэргэжилтнүүд төдийлөн зөвлөдөггүй аж. Учир нь энэ цаас нь маш нимгэн, амархан урагддаг тул тохиромжгүй гэж үздэг байна.

 

9. Тог тасарсан тохиолдолд хөргөгчинд байгаа хүнс хэр удаан хадгалагддаг вэ?

© lyulka.86 / Depositphotos

АНУ-ын хүнсний аюулгүй байдлын тухай зөвлөмжид тоггүй болсон тохиолдолд хөргөгчид буй хүнс 48 цагийн турш сэрүүн байдлаа хадгалж, эрүүл ахуйд сөргөөр нөлөө үзүүлэхгүй хэмээжээ. Харин хөргөгч дүүрэн бус хагас хүнстэй байгаа нөхцөлд 24 цагийн хугацаанд хүнсэнд өөрчлөлт орохгүй гэж заасан байдаг аж.

 

10. Шошго хэрэглэх

© plantanika.ya / Depositphotos

Хөлдөөгчид байгаа зүйлс удаан хугацаанд хадгалагдах үедээ мөстөж, чухам хайж буй зүйл хаана байгаа нь тодорхойгүй болох явдал түүгэмэл үүсдэг билээ. Тэгвэл энэ асуудлыг шошго наах замаар хялбархан шийдэх боломж танд бий.

Таны зүгээс хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой өөр ямар зөвлөмж өгөх байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkh Baynjargal

    Munkh Baynjargal

    2022/04/04 at 08:10

    Ergen sergeeh mongiug n oorsdoor n tolvvl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *