Технологийн компани роботуудынхаа нүүрэнд ашиглах царайг хайж байгаа гэнэ. Хэрэв таны царай тохирвол тэд 130,000 доллар өгөхөө амлажээ!

2

Нэг л өдөр ер бусын гайхалтай хүмүүс дэлхийг өөрийнхөө хүслээр өөрчилнө. Тэд хэрхэн өөрчлөх эсвэл дор хаяж ямар алхамаас эхлэх ёстойгоо маш сайн мэднэ. Өнөөдөр нэр нь үл мэдэгдэх (одоохондоо) робот үйлдвэрлэгч компани анхаарлын төвд байгаа бөгөөд учир нь энэ компани олон мянган өндөр настай хүмүүсийн амьдралыг тэр чигт нь өөрчлөхүйц хувьсал хийхээр төлөвлөжээ! Уг нэр нь үл мэдэгдэх компани өөрийнх нь санааг хэрэгжүүлэхэд туслах хүмүүсийг хайж байгаа юм байна. Дараах мэдээллийг уншиж илүү дэлгэрэнгүй танилцаарай!

Бид та бүхэндээ энэхүү сонирхолтой төслийн талаар хуваалцахгүй байж чадсангүй. Ойрын ирээдүйд биднийг юу хүлээж байгаа бол гэж бодохоос сэтгэл догдолж байна шүү.

“Geomiq” гэх технологийн компани үл мэдэгдэх роботуудын тусламжтайгаар маш сонирхолтой төслийг хэрэгжүүлэхэд тун ойрхон ирсэн бөгөөд тун идэвхтэй ажиллаж байгаа юм байна. “Geomiq” дизайнертай зөвшилцөлд хараахан хүрээгүй байгаа учраас одоогоор албан ёсны ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа ажээ. Гэхдээ бид танд роботын салбар өөрчлөгдөж байгаа гэдгийг бардам дуулгая.

Байгалиасаа нүдэнд дулаахан царайтай хүмүүсийн хувьд мөнгөтэй болох боломж гарч ирж байгаа бөгөөд танд дуулгах таатай мэдээ байна! Нууцлаг роботуудыг үйлдвэрлэж буй компани роботын царайнд тохирох дүр төрхтэй эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг хайж байгаа гэнэ. Энэ нь таны царай олон мянган роботуудын нүүрийг бүтээхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг байж болох юм. Өөрөөр хэлбэл дэлхий даяар олон мянган ихэр роботууд бий болно гэж ойлгоход буруудахгүй.

© depositphotos.com © GeminoidDK / youtube

Та өөрийгөө хаа нэгтээ роботын дүрээр олж харвал ямар санагдах вэ? Таны ихэр робот байх боломжтой юу? Догь биш гэж үү? Дизайнер үүнийг ямар догь байхыг мэдэж байгаа бөгөөд тийм ч учраас таны царай яг таг тохирвол, тэд 130,000 долларыг танд төлөх юм байна. Гэхдээ яг таг тохирсон байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн уг төсөлд оролцох хүсэлтэй байгаа бол, та нүүрнийхээ зургийг дараах хаяг руу илгээх хэрэгтэй гэнэ: [email protected]

© Ex Machina / Universal Pictures

Компани энэ талаараа аль болох нууцлахыг хүсэж байгаа бөгөөд энэ нь уг төсөл “нууцын өндөр зэрэглэлтэй” байгаатай холбоотой ажээ. Тийм ч учраас нарийн тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд компани нэрээ нууцалсан байж мэдэх талтай. Гэхдээ тэд төсөл удахгүй олон нийтийн өмнө ил болно гэдэгт итгэлтэй байгаагаас гадна, аль болох илүү их мэдээлэл хүргэх тал дээр анхаарч ажиллаж байгаа юм байна.

Хэрэв та тэдгээр роботуудыг ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал, бүү санаа зов. Учир нь тэд таньтай адилхан царайтай робот бүхий армийг байгуулахгүй. Тэгэхээр та аюулгүй гэсэн үг! Роботуудын зорилго нь өндөр настай хүмүүсийн виртуал найзууд болох бөгөөд компани ирэх жил бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дизайнерын мэдээллэж буйгаар, энэ төсөл дээр нийт 5 гаруй жил ажилласан бөгөөд эдгээр жилүүдэд цөөнгүй хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авчээ. Иймд энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтойгоос гадна, бид ирээдүйд өөртэйгөө адилхан царайтай “виртуал найзууд”-аа харах нь ээ.

Энэхүү мэдээллийг уншсан хүмүүс сониуч зандаа хөтлөгдөх бус, үнэхээр чин хүсэл сонирхолдоо хөтлөгдөх нь чухал юм – дизайнерын хувьд мөн тэнцсэн хүмүүст дараагийн удаад уг төсөлтэй холбоотой илүү тодорхой мэдээллүүдийг өгөх болно гэжээ.

© I, Robot / 20th Century Fox

Энэ төсөл үнэхээр гайхалтай санаа бөгөөд чухам ямар хүн ялагч болохыг тэсэж ядан хүлээх л үлдлээ!

© shutterstock.com © NTUsg / youtube

Та энэ робот үйлдвэрлэгч компанид өөрийнхөө нүүр царайг ашиглахыг зөвшөөрч, оронд нь мөнгөтэй болохыг хүсэж байна уу? Юу гэж бодож байгаагаа бидэнтэй хуваалцаарай.

4
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цэгмид Сүрэн Ханд

    Цэгмид Сүрэн Ханд

    2019/12/08 at 17:03

    Таарахгүй юм

  2. Цэгмид Сүрэн Ханд

    Цэгмид Сүрэн Ханд

    2019/12/08 at 17:04

  3. Цэгмид Сүрэн Ханд

    Цэгмид Сүрэн Ханд

    2019/12/08 at 17:04

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *