Эрдэнэсийн хайгуулч эр голын эрэг дээрээс маш том хэмжээтэй цул алт олжээ. Ойролцоогоор 100,000$ доллараар үнэлэгдэж байгаа гэнэ

2

Хайгуулч залуу урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн том хэмжээтэй цул алтыг олсон нь мөнгөн дүнгээр 80 мянган фунт (ойролцоогоор 104,000 ам.доллар)-р үнэлэгдэж байна.

22 карат жинтэй энэ алтыг Шотландын нэгэн голын эргээс нэр нь үл мэдэгдэх залуу олсон бөгөөд энэ нь Их Британид олдсон хамгийн том цул алтны нэг юм.

dailymail.co.uk

Уг алтанд “The Reunion Nugget” хэмээх нэр хайрласан ба учир нь энэ алт хоёр хэсгээс бүтэх бөгөөд эдгээр нь хоорондоо маш өвөрмөц байдлаар эвлэж наалдсан мэт төдийгүй дундаа нилээд том хэмжээний нүхтэй юм байна.

“Их Британид бий болсон алт” («Gold Occurrences In The UK») хэмээх номыг бичсэн Ли Палмер нь (Lee Palmer) “Энэ бол одоогоор Их Британид олдоод байгаа хамгийн том алт “ хэмээн хэлжээ.

“Хэрвээ та сайн харвал энэ алт нь пончик хэлбэртэй, бас ямар нэг өөр хольцгүй цэвэр алт бөгөөд 22 карат жин татна. Энэ бол үнэхээр мундаг олдвор юм шүү”

dailymail.co.uk

Энэхүү алтыг усны тусгай хувцастайгаар усанд толгойгоо дүрэх байдлаар, гуурсаар амьсгалан алт хайдаг аргаар хайж олсон байна.

Алт эрдэнэсийн хайгуулч залуу маань эхлээд алтны том хэсэг болох 3,1 унц (89,6 грамм) жинтэйг нь олсон бөгөөд дараа нь үлдсэн хэсэг болох 1,1 унц (31,7 грамм) жинтэйг нь олжээ.

“Залуу эхлээд олсон том хэсгийг бусад олсон зүйлтэйгээ цуг хувинд харалгүй хийж. Тэрээр энэ нь алт гэдгийг мэдэж байсан боловч тухайн үедээ ийм хэмжээний том алт олсон гэж бодоогүй юм” хэмээн ярьжээ.

“Тэр залуу эхний алт олсон газраас 30 см-ийн зайтай газраас дараагийнхийг нь олсон бөгөөд бас л сайн анзаарч харалгүй хувиндаа хийсэн гэнэ. Харин хэд хоногийн дараа залуу маань олсон алтаа сайтар харж байхдаа энэ хоёр алт нь ямар том хэмжээтэй гэдгийг, хоорондоо яв цав нийлж тохирч байгааг нь мэджээ.”

dailymail.co.uk

“Дунд нь байх нүх нь ямар нэг хад юм уу мөснөөс болж бий болсон бололтой” гэж эрдэмтэн маань үзэж байна.

“Нэг эрдэс судлаач энэ нүхийг неолитийн үеийн эвэр буюу хүрлийн үеийн фермерүүдийн хэрэглэдэг байсан тэр багажаар гаргасан нүх байж болно хэмээн үзсэн байдаг.”

Алт олсон залуу болон, тухайн алтыг олсон газрын эзэн нар өөрсдийн аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлаж байгаа билээ.

dailymail.co.uk

Мистер Палмер энэ алтыг Шотландын Үндэсний музей юм уу Байгалийн түүхийн музейд тавигдах болов уу гэж ихээхэн найдаж байгаа бөгөөд магадгүй эзэн хааны мэдэлд ч очиж болох юм.

Харин алт маань хоёр хэсгээс бүрдэж байгаа нь түүний үнэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж тэрээр үзэж байгаа бололтой.

“Алтыг дээрээс нь харахад хоёр хэсэг гэдэг нь мэдэгдэх бөгөөд харин доороос харахад хоорондоо ёстой л яв цав таарч нийлдэг – хэмээн эрдэмтэн маань хэлжээ. –Яг л эвлүүлдэг тоглоом шиг сайхан нийлж байгаа тухайд маргах зүйл үгүй.”

dailymail.co.uk

“Зүгээр том хэсгийг нь л тусад нь авч үзэхэд энэ нь Их Британид олдсон хамгийн том цул алт байх болно.”

“Харин хоёр дахь хэсгийг нийлүүлээд дээрх бүх таамгийг нэмээд бодохоор энэ нь нэг том алт төдийгүй ямар нэг гайхалтай зүйл мэт болох билээ.”

Нэмээд хэлэхэд сүүлийн 500 жилд Их Британийн газар нутгаас олдсон хамгийн том цул алтыг 2016 онд анх олж байжээ.

Тэрхүү алтны нэрийг “Douglas Nugget” гэх бөгөөд 85,7 гр жинтэй, мөн л Шотландын нэгэн голын эргээс олдсон юм.

Алт олсон 40 настай эр энэ тухай хоёр жилийн турш чимээгүй байсны дараа л өөрийнхөө олсон олдворын тухай ам нээсэн гэдэг.

13
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Сарантуяа Аюуш

    Сарантуяа Аюуш

    2019/12/08 at 15:07

    Аз азаз

  2. Tsekvv Tsekvv

    Tsekvv Tsekvv

    2019/12/08 at 19:54

    Aztai ymaa

  3. Enkhbaatar Damdin

    Enkhbaatar Damdin

    2019/12/08 at 20:05

    Kkk ene tegeed tiim tom yum uu kkkk

  4. Enkhmend Boldbaatar

    Enkhmend Boldbaatar

    2019/12/08 at 22:31

    100 myngan dollar ch geh shig vsreed 4 myngan dollar

  5. Happy Live Day

    Happy Live Day

    2019/12/08 at 22:45

    Mongold olson bol shuud l ulsiin omch bolgon huraah bhda

  6. Tumen Bosoo

    Tumen Bosoo

    2019/12/08 at 23:42

    121,3 g Mongold bol mash ih olddog

  7. Нисэхбаяр Мандах

    Нисэхбаяр Мандах

    2019/12/08 at 23:49

    120n gram alt bol mongold xog negeere oldodiin shde

  8. Ванхүү Золоо

    Ванхүү Золоо

    2019/12/09 at 00:17

    2010-д оны үед ѲМА-гаас 2 залуу 3 хил гаран алт олж байсан. Тухай үедээ 300 гаран сая болсон гэдгийн

  9. Төгсөө Оогий

    Төгсөө Оогий

    2019/12/09 at 00:36

    Hileerei yrigdah tsul alt bol mongold zondoo

  10. Төгсөө Оогий

    Төгсөө Оогий

    2019/12/09 at 00:36

    Ene bol zahiin alt

  11. Shaizada Gulnar

    Shaizada Gulnar

    2019/12/09 at 01:13

    Аз Аз Аз Аз Аз Аз Аз Аз

  12. Tsegii Doogii

    Tsegii Doogii

    2019/12/09 at 08:57

    Az az az

  13. Батбилэг А.

    Батбилэг А.

    2019/12/09 at 09:45

    Haha mongold bol hogshog l bn

  14. Ganchimeg Bine

    Ganchimeg Bine

    2019/12/09 at 10:28

    Азазхурай хурай

  15. Аахүү Есөнхүү

    Аахүү Есөнхүү

    2019/12/09 at 11:02

    Эрдэнэсийн хайгуулч эр ч гэх шиг. Зүгээр нэг гадаад “НИНЖА” хаха

  16. Б. Давааням

    Б. Давааням

    2019/12/09 at 11:22

    Цул алт хамгийн том н 1.6метр өндөр бдаг юм бна лэ харин энэ алт шижир цэвэр алтандаа томдоо тооцогдож бга юм

  17. Battor Bayraa

    Battor Bayraa

    2019/12/09 at 18:27

    Hha

  18. bi

    2019/12/20 at 21:39

    az az az

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *