Цайр бол хүний биед байх ёстой чухал элемент. Цайрын дутагдалд орж байгааг илтгэх 7 шинж тэмдэг

2

Үрэвслээс сэргийлэх болон шинэ эс төлжүүлэх үүрэгтэй учир цайр нь хүний биед зайлшгүй байх ёстой эрдэс бодис юм. Мөн цайр гэмтлийг эдгээж, ДНК-г бий болгох ач тустай байдаг. Хоол хүнснээс биед хэрэгтэй цайрыг хангалттай хэмжээгээр авч болно. 60 болон түүнээс дээш настай болон цагаан хоолтой хүний хувьд цайр нь хамгийн чухал эрдэс бодис ажээ.

Хэдийгээр амь насанд сөргөөр нөлөөлөхгүй ч цайрын дутагдалд орох нь жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна. Бид танд цайрын дутагдалд орох үед илрэх түгээмэл 7 шинж тэмдгийг дуулгая.

 

1. Тогтмол илрэх үрэвсэл

Цайр нь дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үрэвсэл болон бактерийн эсрэг дархлааг тогтворжуулдаг. Харин цайрын дутагдалд орсноор бие организм үрэвслийн эсрэг арга хэмжээ авч чадахгүйд хүрдэг байна.

 

2. Эмчлэгдэхгүй өвчин зовиур

Цайрын дутагдалд орох үед ямар ч төрлийн өвчин зовлон туссан бай, хурдан хугацаанд эмчлэгдэхгүй, удаан хугацааны эмчилгээ шаарддаг аж.

 

3. Үс шингэрэх

Үс шингэрэх нь цайрын бүрэн дутагдалд орсон гэсэн үг биш бөгөөд энэ нь цайрын дутагдалд орох гэж буйг сануулж байгаа хэрэг юм. Хэрэв танд энд дурдагдах бусад шинж тэмдгүүд илрэхгүй, зөвхөн үс шингэрэх шинж тэмдэг илэрч байвал энэ нь цайрын дутагдал биш ч байх боломжтой. Иймд та мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэр тусмаа та жирэмсэн бол мэргэжлийн эмчид заавал хандаарай.

 

4. Суулгах

Энэ нь цайрын дутагдалд орох үед илрэх хамгийн түгээмэл шинжүүдийн нэг юм. Хэрэв хүүхдэд энэ шинж тэмдэг илрэх аваас цайрын тэнцвэрийг хадгалах үйлчилгээтэй эм бэлдмэл ууж, асуудлыг шийдвэрлэж болдог байна.

 

5. Хоолны дуршил буурах

Цайр нь хүний амтлах болон үнэрлэх мэдрэмжтэй салшгүй холбоотой байдаг. Иймд хэрэв танд хоол идэх хүсэл өмнөх үетэй харьцуулахад хамаагүй бага болоод зогсохгүй, юмыг амтлах чадвар тань буурвал энэ нь цайрын дутагдалд орсны илрэл гэж үзэж болно. Гэхдээ энэ шинж тэмдэг ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог байна.

 

6. Өсөлт зогсох

Үүний талаар шинжлэх ухаанчид төдийлөн оновчтой тайлбар хараахан өгч чадахгүй байгаа ч цайр нь өсөлтийн эсэд чухал нөлөө үзүүлдэг учир цайрын дутагдал биед бий болсноор хүүхдийн өсөлт хөгжилт удааширдаг аж.

 

7. Сонсгол муудах

Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд цайр нь сонсголд эерэгээр нөлөөлдөг болохыг хэлж байна. Сонсголын асуудалтай хэсэг хүмүүст хийсэн судалгаагаар цайрын дутагдалтай хүмүүс бусадтай харьцуулахад илүү муу сонсголтой байгаа нь батлагджээ. Харин цайрыг нэмэгдүүлэх эм бэлдмэл хэрэглэсний дараа тэдгээр хүмүүсийн сонсгол эрс сайжирсан байна.

Аз болоход цайрыг хоол хүнснээс авах бүрэн боломжтой. Тухайлбал улаан мах, тахианы мах, үр тариа, улаан буудайн үр, цэвэр будаа болон хясаа зэрэг хоол хүнс нь цайраар баялаг юм. Цагаан хоолтнуудад цайрын дутагдлаа нөхөх хэцүү байж болох ч жигнэсэн шош, мөнх ногоон бутлаг ургамал, вандуй болон бүйлс самраас цайрыг нөхөж болно. Бид өдөр тутам их хэмжээний цайрыг биедээ авах шаардлагагүй. Гэвч та үйлдвэрийн зарим хоол хүнс /амьтны уураг багатай хэрэглээ/-ээс асуудалтай бол өдөр бүр идэж буй хоол хүнснээсээ заавал цайрыг нөхөх гэсний хэрэггүй. Үүний оронд эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд л хангалттай. Мультивитамин хамгийн сайн нэмэлт бүтээгдэхүүн. Өөр бүтээгдэхүүнүүд ч бий. Нэмж хэлэхэд цайр нь ханиад томуу, амны хөндийн үрэвсэл болон бусад өвчнүүдийн эсрэг сайн эмчилгээ болдог гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

58
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
16
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *