Уран сайхны болон олон ангит киноны эдгээр 12 хэсгүүд дэндүү төгс болж, үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан тул хүмүүс мийм болгон ашиглах болжээ

0

Өөрийн дүрээ чадварлагаар бүтээсэн жүжигчинд олгох маш олон төрлийн шагнал байдаг: “Оскар”-аас эхлээд “Алтан бөмбөрцөг” хүртэл. Мөн киноны хэсгийг байнга дурсах өөр арга ч бий – эдгээрийг мем болгох. Энэ нь үзэгчдийн зүрхийг яг олж оносон тийм л хэсгүүд байдаг юм. Үзэгч биднийг зөвхөн үйл явдлаараа татаад зогсоогүй мөн хэзээ хойно нь интернет-соёлд хүч түрэн орж ирсэн хэд хэдэн уран сайхны болон олон ангит кинонуудын хэсгийг танилцуулахаар бэлдлээ.

1. Star Trek

Paramount Domestic Television

Патрик Стюартын тоглосон дүр гараа нүүрээрээ дардаг хэсэг байдаг. Энэ нь эцэстээ санаа зоволтын мийм болж хувирчээ. Фейспалм буюу гар-нүүр хөдлөлийг тэн.эглэл, утгагүй зүйлд хариу болгож ашиглах болсон.

 

2. The Avengers

Walt Disney Studios Motion Pictures

Супер баатруудын тухай кинонд бага Роберт Дауны үнэхээр атаархмаар нүдээ эргэлдүүлсэн нь шууд миймийн баатар болоход нь хүргэжээ. Өөрийн тааламжгүй байдал эсвэл үл хүлээн зөвшөөрсөн байдлыг үггүйгээр илэрхийлэхийн тулд энэ мемийг илгээдэг уламжлал нэгэнт тогтсон байна.

 

3. The Great Gatsby

Warner Bros.

Леонардо Ди Каприогийн хундага дaрс өргөж байгаа энэ үйл хөдлөл ямар ч насны хүмүүсийн тэмдэглэлт өдрийн баяр хүргэхэд бүрэн тохирно.

 

4. Community

Krasnoff/Foster Entertainment

“Community” олон ангит кино нь коллежийн оюутнуудын амьдралыг өгүүлдэг. Испани хэлний багш ноён Чан шалгалтын үеэр “будаа идэх” зориулалттай жижиг цаасны хэлтэрхий олж хэнийх болохыг нь тодорхойлох гэж хичээнэ. Багшийн нүүрний хувирал үнэхээр инээд хүргэмээр байсан учраас шууд л мем болгон ашиглажээ. Уг миймийг юу ч харагдахгүй, өчүүхэн жижигхэн зүйлийг илтгэхэд ашигладаг.

 

5. Pulp Fiction

A Band Apart

Киноны үйл явдлаар Жон Тровалтагийн бүтээсэн дүр Ума Турманы тоглосон дүрийг оройн хоолонд авч явахаар гэрт нь ирдэг. Турман тоглохоор шийдэн залуугаас нуугдаж Траволтатай микрофоноор ярилцдаг. Траволта бүсгүйг хаана байгааг ойлгохгүй, тиймээс ийш тийшээ л гайхан харж зогсоно. Киноны уг хэсэг учраа олохоо больсон, юу болоод байгааг ойлгохоо больсон үеийг илэрхийлэхэд яг тохирно.

 

6. Vampire’s Kiss

Hemdale Film Corporation

“Vampire’s Kiss” кинонд Николас Кейж шууд мем болохоор нүүрний хувирлыг гаргасан юм. Киноны энэ хэсгийг харилцан ярилцаж байгаа хүн үнэхээр гайхмаар зүйл хэлбэл мийм болгон ашиглах болжээ.

 

7. It’s Always Sunny in Philadelphia

FX

Ухаангүй онол ярьж байгаа хүний мийм хэрэгтэй бол энэ яг танд тохирно. Олон ангит киноны энэ хэсэгт нэг дүр cолиотой санаагаа бусдадаа ярьдаг хэсэг бий – онолдоо халуурсан хүний дүр яг мөн дөө.

 

8. True Detective

HBO

Гaлзуурмаар харцтай Мэттью Макконехи амандаа тамxи зуусан харагдана – балмагдмаар, аймшигтай мэдээ сонссон үед гаргах нүүрний хувиралд үнэхээр тохиромжтой.

 

9. Scary Movie 2

Brad Grey Pictures

Лам нар бүсгүйд шүглэсэн чөтгөpийг хөөн зaйлуулахаар ирцгээдэг ч айдаг. Энэ миймийг хэзээ ашиглах вэ? Үнэхээр зэвүүцмээр эсвэл аймшигтай санагдаж байгаагаа илэрхийлэх гэж байгаа бол тус миймийг ашиглаарай.

 

10. The Hangover

Legendary Pictures

Зак Галифианакисийн тоглосон дүр казино орж хожил авахын тулд толгойдоо элдэв тооцоолол хийж эхэлдэг. Энэ үеэр түүний эргэн тойрон янз бүрийн тоо, томьёо эргэлдэнэ. Закын нухацтай царай болон эргэлдэх тоо, томьёо нь хэн нэгэн математикийн асуудалтай эсвэл өөр бусад тооцоолол хийх шаардлагатай тулгарч байгааг илтгэх мийм болжээ.

 

11. The Shining

Warner Bros.

Жек Николсоны тоглосон дүр Жек Торрас хөлдөж үxдэгийн даваан дээр байгаа энэ хэсэг танд үнэхээр хүйтэн байгааг бүрэн илтгэж чадна. Зуны цагаар халуун ус тасалдаг тэр үе, мөн халаалт ирэх хүртэл намрын сэрүүн өдрүүдэд ямар байдгийг та сана даа?

 

12. Game of Thrones

HBO

“Game of Thrones” олон ангит кинонд гардаг Эмилия Кларкийн нүүрний хувирал – үзэгчдийн баярлаж хөөрөх тусдаа шалтгаан болно. Жүжигчин шууд л мем болох нүүрний хувирлыг энд үзүүлсэн юмдаг. Хэн нэгнийг шоглох бол уг миймийг ашиглаж болно шүү.

6
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erde

    2021/09/28 at 10:57

    How about Willy Wonka?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *