Нурууг зөв хэлбэртэй болгож, бөгтрийг засах энгийн дасгал. Та өдөрт ердөө 2-хон минутыг зарцуулахад хангалттай!

1

Нурууны ерөнхий байрлал буруу байх нь эрүүл мэндэд олон байдлаар нөлөөлдөг – толгойн өвчнөөс авахуулаад хүзүү өвдөх, амьсгалах үеийн хүндрэл гэх мэтээр таны ааш зан болон өөрийгөө хүндэтгэх байдалд хүртэл өөрчлөлт авчирна. Эдгээр асуудлуудаас холуур өнгөрч, нурууныхаа хэлбэрийг зөв, сайхан болгохын тулд та өдөр бүр цөөн хэдхэн минутыг зарцуулж, “бүргэд байрлал” эсвэл “гарудасана” дасгалыг гүйцэтгэхэд хангалттай юм.

Бид та бүхнийхээ нурууны хэлбэрийг зөв болгоход туслах дасгалыг хэрхэн алхам алхмаар хийх болон үзүүлэх үр нөлөөний талаар хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Та энэ дасгалыг хийснээр олон ач тусыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

Алхам 1

Хоёр хөлөө нийлүүлж, шалан дээр зогсохдоо гараа биеийнхээ хажууд байрлуулж, нүднийхээ харцыг чанх өөдөөс чинь харагдаж буй цэг рүү төвлөрүүлнэ. Дараа нь гараа урагш мөртэй ижил түвшинд сунгана. Тохойгоо аажуухан нугалж, зүүн гараа баруун гарныхаа дээгүүр солбих бөгөөд энэ үед таны хоёр гар шалтай паралелль болсон байх учиртай.

 

Алхам 2

Хоёр гараа удаанаар нүүрнийхээ өмнө байрлуулж, хооронд нь сүлжихдээ алгандаа даралт өгнө. Тохойгоо бага зэрэг өргөж, хуруунуудаа тааз руу сунгана. Энэ үед таны нуруу эгц байх ёстой бөгөөд толгойгоо бага багаар дээшлүүлнэ.

 

Алхам 3

Гараа өөрийнхөө өмнө сүлжиж байрлуулсан чигээрээ өвдгөө зугуухан нугална. Дараа нь баруун хөлөө дээш өргөх бөгөөд энэ үед зүүн хөл шалан дээр тэгшхэн байх ёстой.

 

 

Алхам 4

Баруун гуяа зүүн гуяныхаа дээгүүр аль болох өндөрт солбиж, баруун шагайгаа зүүн хөлийнхөө шилбэний арын булчинд байрлуулна. Баруун хөлийн хуруунууд доош чиглэсэн байна. Тайван амьсгалж, нуруугаа аль болох өөрийнхөө чадахаар сунгаж өгөөрэй.

Энэ байрлалыг 30-60 секунд барих бөгөөд дараа нь удаанаар хөл болон гараа суллаж, дасгалыг нөгөө талдаа хийгээрэй.

 

Анхлан суралцагчдад зориулсан зөвлөмж

  • Хэрэв энэ байрлалыг авах үед тэнцвэрээ олоход хэцүү байвал, хананы тусламжтай дэмжлэг авч болно.
  • Хэрэв та алгануудаа нийлүүлэх хүртлээ гараа барьж чадахгүй байвал, алганы эсрэг талыг нь хооронд нь нийлүүлээрэй.
  • Хэрэв та шилбэний арын булчинд хөлөө байрлуулж чадахгүй байгаа бол, ташаагаа бага зэрэг доошлуулж, өргөсөн хөлийнхөө эрхий хурууг шаланд хүргэж болно.
© fizkes / Getty Images

 

Яагаад энэ дасгал таны биед сайн нөлөөтэй вэ?

Нурууны хэлбэрийг засахаас гадна “бүргэд байрлал” танд дараах олон ач тусыг үзүүлнэ:

  • Тэнцвэр болон хуваарилалтыг сайжруулах
  • Төвлөрөлтийг илүү сайн болгож хөгжүүлэх
  • Гуя, шагай болон шилбэний арын булчинг хөгжүүлэх
  • Ташаа, гуя, мөр болон нурууны дээд хэсгийг сунгах
  • Таны биеийг бүхэлд нь уян хатан болгох
  • Дархлааны системийг идэвхжүүлэх

Анхааруулга: Хэрэв та саяхан өвдөг, шагай, мөр эсвэл тохойгоо гэмтээсэн бол энэ дасгалыг хийхээс татгалзана уу. Хэрэв танд тэнцвэрээ олох гэж хичээх үед цусны даралт багасах эсвэл хулхинд асуудал үүсэх шинж тэмдэг ажиглагдвал, хана түшиж уг дасгалыг хийгээрэй. Мөн жирэмслэлтийн сүүлийн сардаа явж буй эмэгтэй уг дасгалыг хийхэд тохиромжгүй.

Та нурууныхаа хэлбэрийг зөв болгохын тулд энэ дасгалыг хийх үү? Та гэрийн нөхцөлд хийх боломжтой нурууны хэлбэрийг зөв болгох өөр дасгал мэдэх үү? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

13
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhburen Mungun-Ulzii

    Enkhburen Mungun-Ulzii

    2020/02/20 at 16:40

    Оюука Наран Гэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *