Целлюлитээс салмаар байна уу? Тэгвэл дараах 9 аргыг туршаад үзээрэй!

3

Целлюлит тийм ч аюултай зүйл биш боловч олон хүний хувьд өөртөө сэтгэл хангалуун бус байх үндэс болдог. Таргалалтаас болж арьс сунаж, хонхорхой хэсгүүд үүсдэг. Зарим хүмүүсийн хувьд таргалалтаас болж целлюлит бий болдог гэж үздэг ч үнэндээ бол яг ч тийм биш юм.

Харагдах байдлаас нь болж олон хүн целлюлитээс салахыг хүсдэг. Зарим тохиолдолд жингээ хасах нь арьсан дээрх хонхорхойнуудыг багасгах ач тустай хэдий ч санаанд хүртэл үр дүнд хүрэх боломжгүй байдаг. Тэгвэл целлюлитийг арилгахад туслах байгалийн гаралтай аргуудын талаар ярилцъя. Та эдгээр аргуудыг мэдэж авсандаа гайхширна гэдэгт итгэлтэй байна.

1. Кофены шаар

Кофены шаар арьсыг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй, целлюлитийг багасгана. Кофены шаарыг сахар болон бага хэмжээтэй кокосын тостой хольж бэлэн болсон бэлдмэлийг биеийнхээ целлюлит үүссэн хэсэгтээ түрхээд зөөлөн массаж хийгээрэй.

2. Хуурайгаар нь үрэх

Биеэ хуурайгаар нь үрэх цусны эргэлт болон тунгалгийн системийг сайжруулах ач тустай. Цусны урсгал сайжрах нь арьсыг чанга, махлаг харагдуулах бөгөөд целлюлитийг арилгана.

3. Арцны тос

Арцны тос арьсыг хоргүйжүүлнэ. Бие дэх хорт бодис гадагшлалгүй хуримтлагдсанаас болж заримдаа целлюлит үүсч болдог байна. Бие дэх хорт бодисыг гадагшлуулах нь целлюлит үүсэх үйл явцыг таслан зогсооно.

4. Далайн байцаа

Арьсыг гуужуулж, эрүүл байдлыг улам нэмэгдүүлнэ. Үр дүнд целлюлит үүсэх боломжгүй болно гэсэн үг юм.

5. Алимны цагаан цуу

Алимны цагаан цуунд их хэмжээний эрдэс бодисууд болох кали болон магни байдаг. Эдгээр нь хорт бодисыг биеэс гадагшлуулж, шингэний илүүдэлд орсноос болж гуя болон өгзгөнд үүсдэг целлюлитийн хэмжээг улам томрохоос сэргийлнэ.

6. Ногоон шавар

Ногоон шаварны хольц нь арьсыг эрүүл болгож, цусны эргэлтийг сайжруулах бөгөөд үр дүнд нь целлюлит үүсгэхгүй байх давуу талтай юм.

7. Эпсом давстай ванн

Целлюлит үүсч буй хамгийн том шалтгаан бол бие дэх хорт бодис болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Хоргүйжүүлэх ванн нь биед хортой бодисыг гадагшлуулах болон биеийг амраах эерэг нөлөөтэй. Үүний нэг жишээ бол Эпсом давстай ванн юм. Хэдэн атга давсыг халуун ус гоожуулсан ваннд хийж, 15-20 минут байлгасны дараа орж хэвтээрэй.

8. Яргай загас

Целлюлитийн эсрэг яргай загас хэрэглэх нь зөв сонголт юм. Учир нь энэ загас антиоксидантуудаар баялаг учир целлюлитийг бага багаар арилгах болно.

9. Кокосын тос

Энгийн чийгшүүлэх үйлчилгээтэй уг тос арьсыг тань гайхалтай харагдуулна. Янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь улам л бие дэх хорт бодисын тоог нэмдэг. Харин кокосын тос бие дэх химийн найрлага бүхий хортой бодисуудыг гадагшлуулах ач тустай. Хэт мэдрэмтгий арьсанд үүссэн целлюлитийг ч гэсэн арилгана.

9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *