Нохой, муур зэрэг амьтад “сүнс” харж чаддаг уу? Бидний анзаардаггүй үелзлийг тэд үнэхээр мэдэрдэг үү?

3

Хүмүүсийн анзаардаггүй, мэдэрдэггүй үелзлийг нохой, муур мэдэрч байгааг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрснийг саяхны нэг судалгаанаас олж мэдлээ.

Энэ тухай дэлгэрүүлж олж уншихад үнэхээр шинжлэх ухааны үүднээс тайлбар хийжээ. Үнэн хэрэгтээ бүх зүйл энгийн: хүний харж чаддаггүй хэт ягаан туяаны болон өөр бусад төрлийн хэд хэдэн туяаг нохой, муур ялган харж чадаж байгааг шинжлэх ухааны талаас тайлбарласан байна.

Хөхтөн бүх амьтдын нүд хүнийхтэй адилхан буюу хэт ягаан туяа харж чаддаггүй гэж үздэг байсан. Гэхдээ сүүлийн үед шинжлэх ухаан ихэнх хөхтөн амьтад харж чаддаг гэж үзээд байна.

Хэдэн жилийн тэртээ Их Британийн Лондоны их сургуулийн баг биологийн чиглэлийн судалгаа хийжээ, чухам энэ судалгаагаар төрлүүдийн дунд байгаа ялгааг илрүүлсэн байна.

Pet MD-ийн үзэж байгаагаар:

“Таны нохой эсвэл муур таны хараагүй зүйлийг харж чаддаг гэдэг тухай та өмнө нь бодож байсан уу? Шинхэн судалгааны дүгнэлтээс харахад таны зөв байж болохоор байна. Нохой, муур зэрэг амьтад хэт ягаан туяаг хардаг, бидний харж байгаа дэлхий ертөнцийг тэс өөр өнцгөөс харахад хүргэж байгаа юм гэж судалгааны багийнхан тайлбарлажээ.

Хэт ягаан туяа – үзэгдэх гэрлээс богино, рентген туяанаас урт долгионы урттай цахилгаан соронзон цацраг юм. Хүмүүсийн хүүхэн хараанд нэгэн төрлийн “линз” байдаг бөгөөд энэ нь хэт ягаан туяаг хаадаг. Урьд өмнө хөхтөн бүх амьтад ийм төрлийн линзтэй гэж үзэж байсан юм.

Эрдэмтэд үхсэн хөхтөн амьтдын хүүхэн харааг судалж үзжээ, үүнд нь муур, нохой, сармагчин, панда, зараа зэрэг. Хэдий хэр хэт ягаан туяа хүүхэн харааг нэвтэлж байгааг судалж үзэхэд урьд нь хэт ягаан туяа ялгаж хардаггүй гэж үзэж байсан зарим нэг хөхтөн амьтад нь үнэн хэрэгтээ харж чадаж байгааг тогтоосон байна”.

Үүнээс гадна миний өөрийн туршлагаас харж байхад тэд бас өөр зүйлийг ч олж хараад байна уу гэлтэй санагддаг юм.

Намайг эгчтэйгээ тоглож байхад манай муур заримдаа бидний анзаараагүй зүйлийг анзаарсан мэт авир гаргадаг байж билээ. Тэд агаарт хөлөөрөө зангана, ямар нэгэн зүйл авах гэж байгаа мэт болоод л, ингэхийн зэрэгцээ этгээд дуу авиа бас гаргана.

Санаанаас огт гардаггүй зүйл нэг удаа тохиолдсон юм, миний үеэл ах өнгөрсний дараа л даа. Манай муур агаарт үсрээд л газар буухдаа нэг зүйлд цохиулаад байгаа мэт бууна, тэгээд л тасалгаанд хэн нэгнийг дагаад байна уу гэлтэй алхаад л, таазан дээр байгаа нэг зүйлийг авах гээд байгаа мэт өндөрт үсрээд л…

Тэр таазан дээр ямар нэгэн сүнс эсвэл бидний харж чадахгүй зүйл л байсан байх, өөр тайлбар байхгүй.

Муур минь ийм авир гаргахад манай тасалгаанд хэт ягаан туяа байгаагүй: тэгсэн мөртлөө л миний муур үл үзэгдэх нэг зүйлийг дагаад байсан юм.

Хэдэн долоо хоногийн дараа эгч минь “сүүдрэн хүн” харсан гэх боллоо, угтаа энэ үзэгдэл нойрондоо хөдөлж чадахгүй байгаа үед илэрдэг үзэгдэл юм.

Шөнийн цагаар эгч тэр сүүдэртсэн хүмүүсийг харахад (хий зүйл хараагүй гэж тэр батлаад байгаа) муур маш их айж, хачин авир гаргаж эхэлсэн байна. Муужгай амандаа дуугарч, урьд өмнө нь үзүүлж байгаагүй хачин хөдөлгөөн хийжээ, гэхдээ муур өөрөө хийж байгаа хөдөлгөөндөө огт сонирхолгүй хүчээр хийгээд байгаа мэт.

Бидний эргэн тойрон далдын хүч байдаг гэдэгт та итгэдэг үү? Бидний ялгаж харж чадахгүй байгаа тэр хэт ягаан туяаг гэрийн тэжээвэр амьтад минь харж чадаж байгаад та итгэж байна уу? Энэ үнэхээр боломжтой гэж үү? Мэдээж бид өөрсдийнхөөрөө л дүгнэх нь зөв байх.

80
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/12/18 at 19:07

    Aimar ym bna ? ? ? ? ? ? ? ? ?

  2. Neegii Nergui

    Neegii Nergui

    2018/12/18 at 20:20

    НОХОЙ МУУР АЛЬ АЛИН ХАРДАГ ДААН ЯЛАНГУЯА МУУР ИЛҮҮ ХАРАХ ЧАДВАРТАЙ БИН 20 ЖИЛ МУУР ТЭЖЭЭЖ БА ХҮН ТЭХЭД МУУР ЗАРИМ ҮЕДЭЭ ӨӨР ЗҮГТ ХАРЖ УУРЛАХ СОНИН ДУУ ГАРГАХ МӨН ТҮҮНЭЭСЭЭ АЙХ ТОХИОЛ БАЙДАГ ЗАРИМ ҮЕД БҮҮР ӨӨР ЗҮГ ХАРЖ СУУГААД МААЖИЖ МАЛТАХ ГЭХ МЭТ ИХ ЗҮЙЛИЙГ ХАРДАГ ЮМ ШИГ БАЙЛАА МУУР НОХОЙ ГАДНААС ОРЖ ИРЖ БАЙГАА ХҮНИЙГ НЭВТ БАС ШИРТДЭГ ЭНЭН ТЭР ХҮНИЙ ХЭНИЫГЭН МЭДЭРДЭГ ШИГ САНАГДДАГ НОХОЫН ТУУЛГА ВАКЦИНЖУУЛАЛТ ЯВАГДАХАД НОХОЙ БАРИДАГ ХҮМҮҮСТЭЙ ИРЭХЭД НОХОЙ ШУУДЛ АЫЖ БЭРГЭЖ САНДАРЧ ЭХЭЛДЭГ ЮМ БАЙЛЭЭ МАНАЙ НЭГ НОХОЙНД ДАЙРЧ МЭДНЭ ГЭЖ БОДООД ТЭР ХҮН НОХОЙ УГЛАДАГ ООСРИЙГ ХИЙХЭД НОХОЙ МААНЬ ХАШААГАА ШАХАЖХААД БҮҮР ЗҮРХ ЗҮСМЭЭР ГАСЛАЖ БАЙСАН ТЭХЭД БАС АНЗААРСАН ШҮҮ НОХОЙ АЮУЛИЙГ МЭДЭРДЭГ .М БАЙНА ГЭДГИЙГ МУУР БОЛ ШУУДЛ ЗУГДАГ ЮМ БИЛЭЭШҮҮ

  3. Ganzorig Tserendorj

    Ganzorig Tserendorj

    2018/12/18 at 20:57

    хүн өөрийн нүдний чадлаар харна түүнээ бусад амьтанд тулгаж болохгүй.ялангуяа хүн зөвхөн гэрэл ойлгодог зүйлийг л хардаг гэрэл ойхгүй бол огт харахгүй жишээ нь ямарч гэрэлгүй харанхуй битүү орчинд юу ч олж харж чадахгүй. өөрсдийн мэдэхгүй мэдрэхгүй зүйлийг байхгүй гэж үзэх нь тун буруу бодол шүү.

  4. Henmedekh Enkhbayar

    Henmedekh Enkhbayar

    2018/12/20 at 09:24

    Hardah. gej bod j ba

  5. white mice or fuzzy

    2018/12/21 at 13:14

    Yoy ??????????????????????????????

  6. Tsetseg Meta Meta Suren

    Tsetseg Meta Meta Suren

    2023/03/05 at 01:01

    Нохосууд муурсууд

  7. Marguerite Bérard

    Marguerite Bérard

    2023/03/05 at 09:28

    5.000.000-аас 9.500.000.000 хүртэлх 2% -ийн хүүтэй, хурдан санхүүжилт, найдвартай зээл. Дэлгэрэнгүй мэдээллийг надад хувийн мессежээр бичнэ үү.
    Миний Facebook-ээр шууд холбоо бариарай. (MESSENGER)

  8. 000000000

    2023/03/23 at 14:01

    arai22

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *