
“Энэ эрчүүдэд ер нь юу хэрэгтэй юм бол?” гэж хайр дурлал нь бүтэлгүйтэж, хаягдсан эмэгтэйчүүд гал тогооны өрөөнд найздаа гомдоллон байх нь тохиолддог л зүйл. Нээрээ ч бас эр нөхөр нь болж магадгүй байсан эр гэнэт ямар ч тайлбаргүйгээр зугтаасан байхад уурлаж гомдох нь аргагүй юм.

Цуг амьдрахад хэцүү эмэгтэйчүүд
Хэрвээ дээрх шиг түүх дахин давтагдсан, эрчүүд нь янз бүрийн өөр араншинтай байсан бол эмэгтэй та өөрийгөө нэг анхаараад үзэх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд тэвчиж чаддаггүй хэд хэдэн төрлийн эмэгтэйчүүд бий.
Онц сурлагатан

Бүх л амьдрал нь яг л төлөвлөсөн цаг минутаар явж, юм болгон байх ёстой байрандаа байж байдаг бол энэ нь нэгэн түрүүч эмэгтэйн удирдлага дор армид алба хааж байгаа мэт санагдана. Ямар эр хүн дахин ийм байдалд орохыг хүсэх вэ? Хагас жилийн дараа л тэр ”халагдах“ талаар бодох ба бүх зүйл сайхан болж эхэлж байна гэх мэтийн магтаалын үг байдлыг өөрчлөх нь юу л бол.
Өөртөө хэт итгэлтэй

Өөрийн үзэл бодол, үйл хөдлөлдөө итгэлтэй байна гэдэг мэдээж сайн зүйл. Магадгүй чухам энэ чанар нь эрчүүдийг татдаг байж болох юм. Гэхдээ хамгийн энгийн зүйлээс эхлээд бүх л зүйл дээрээ та өөрийнхөө илүүг мэдрүүлэх гэж зүтгэж эхэлбэл энэ нь болохгүй зүйл юм. Нэг дор адилхан зорилготой хоёр эр зэрэгцэн байж чадахгүй. Хэн нэг нь явж л таарна.
Үргэлжийн сэтгэл дундуур

Шалтгаантай, шалтгаангүй гомдоллох хүнээс эрчүүд амархан залхаана. Тэр тусмаа цаг агаар, хүүхэд, хөрш, ажил… гээд бүх л зүйлд байнгын сэтгэл дундуур царай бүр ч залхмаар. Эр хүн энэ их сэтгэл дундуур зүйлсийн жагсаалтад орохоосоо өмнө зугтахыг бодох билээ.
Догшин, уйлах, гомдох дуртай

Аяга таваг хагалж шидэн нус нулимс болон хашхирч, гомдон байх нь ховор боловч байж болох л юм. Харин энэ нь тогтмол шинжтэй болоод ирэх үед эрчүүдэд аяга тавагны юм уу нусны алчуурын мөнгө “дутагдаж” магадгүй юм. Тэд мөнгөө арай өөр зүйлд, өөр газар зарцуулах болно.
Хөдөлмөрч

Ажлаа нэн тэргүүнд тавьж, эр хүнийг, гэрээ хоёрт тавих нь эмэгтэй хүний хамгийн том алдааны нэг. Хэрвээ таны ажлын өдөр гал тогоонд, чихэндээ утас хавчуулан ажил ярьж хоол унд хийхээс эхэлдэг бол энэ нь эрчүүдийг түлхэх нэг том нөхцөл юм. Эр хүнд хайрлах анхаарах эмэгтэй хэрэгтэй болохоос толгой тархи нь ажлаас өөр юм мэдэхээ больсон дарга хэрэггүй.
Ээж шиг
Хайр халамж хэтрэх гэдэг нь энэ тохиолдол. Та хажуудаа хүчтэй эр хүнтэй байхыг хүсдэг мөртлөө яагаад түүнийгээ өөрийн гэсэн үзэл бодолгүй, сулбагар, байнга хайрлаж анхаарч байх ёстой хүн болгодог байна? Хүүхэд байхаа больж өрх гэрийн тэргүүн болон шийдвэрлэх үг хэлдэг байхыг тэр хүсэж байгаа нь лав. Түүнээс “микрофоныг” бүү булааж ав.
Та энэ жагсаалтад хамаарах хүмүүсийн нэг биш гэж найдаж байгаа бөгөөд та хайртай эр хүнтэйгээ харилцан эв найртай байдаг гэж бодож байна. Эсвэл та энэ жагсаалтаас өөрийгөө олж харав уу?








Зочин
2018/12/17 at 23:47
lalrud tgd yg yalgah ged bgan
Gerel Ganbold
2018/12/18 at 01:06
Kk mongol erchuud harin eej shgee emegteig haigaad bdg shg.. Eroosoo hatiutslagiig gartaa awah huselgui emegtei hunii algam der bomborool bjiih snaatai.. Lol
Монолизм Амараа
2018/12/18 at 01:40
Энэ 6н төрлөөс өөр төрлийн эмэгтэйчүүд байдгымуу хахаха
Mystique Orchid
2018/12/18 at 02:42
Uur turul n Ene delhii deer bhgui bh
Мөнхзаяа Батнасан
2018/12/18 at 02:47
taalagdlaa bayarlalaa
Lkhagvasuren Dash
2018/12/18 at 04:36
Өөжий
Gereltsetseg Munkhtogoo
2018/12/18 at 07:01
Бүгд л хаягдах юм бна ?
Tseku Dulguun
2018/12/18 at 14:12
Kue ene ch odoo ter chigeere l bshde
Zaya Ganbat
2018/12/19 at 09:00
erchuud.. buduuleg dres ni ajilgui tiim hunees asar hurdan zugtdag yum bilee mini tanidag busgui 5uur etsgiin 5 huuhedtei ter busgui buduuleg ajilgui gd l danda haygddag aashaa zasaal joohon ajilsag bl biy tsarai zus bga shde
Tungaa Tod
2018/12/19 at 19:32
Хувалз эрчуудийг хаяж чаддаг баймаар…..
Uyanga Uyanga
2023/03/04 at 20:28
Ydargatai bvgd l bn shd teged yaj amidrahiin kkk
Хука Муур 'А
2023/03/05 at 00:14
Erchuud ni ooroo iim bha bolimoor bnaa.
Ану Да
2023/03/05 at 05:43
Ted narig zaigaa barina gj aihimu tgd ugasa zaitail bwl sn biz
Baasanhvv Batdelger
2023/03/05 at 11:48
Ийм байхгүй яаж байх юм бэ?
Dbook Dbook
2023/03/05 at 15:59
Baigaa bgaagaaraa l amidrana bitgii solior…
Mayæ Shinöbü
2023/03/05 at 18:25
Erguu
Oyunchimeg Tseren
2023/03/05 at 19:13
Харлаа
Bayrjargal Volooj
2023/03/05 at 21:58
Xvn.xairluilac.gej.aindarddag.xvniig.xaikacgui.baij.xvvxediig.ene.bas.bow.gex.ym.yaj.baigaa.vree.vanaj.bn.aixaad.vrtei.bolood.vzddeg.ym.daa.minii.boloxoo.baidanuu.geddegiig.meddemeer.baindaa.
Bayrjargal Volooj
2023/03/05 at 21:59
Xvn.xair.xvceed.yrlaad.nuguu.yn.baixgui.ontsgui.bn.nainaig.xairlladh.bi.xvceed.bn.daraadash.bi.tiim.dyrtai.xysgtei.bidh.zvger.vebejvh.xair.daater.lbolno
Bataa Bayraa
2023/03/05 at 22:59
Buzarin baliar zavaan iimerhu avgichul as l hol yvdin shuu! ee buzar shuu!!!
Tugs Erdene
2023/03/06 at 01:39
eej shig hvneesee ercvvd ygd zalhana we bi law eej shig xvnteigee nasiig barna gewel durtei ya