
DJ Khaled-ийн гэр бол пүүзэнд дурлагсдын мөрөөдөл болсон газар – яг одоо дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бүх пүүзнүүд бий.
Майами дахь түүний тохилог байшинг ойролцоогоор 7.99 сая долларын үнэ өртөгтэй юм байна.
DJ Khaled, 43 настай, DJ бөгөөд продюсер. Гэрэл гэгээтэй зүйл амьдралыг ямар сайхан болгодог болохыг харж болно – түүний хувийн эдлэнгээр хамтдаа зочилцгооё.
Сонирхуулж хэлэхэд Майами хот дэлхийн баячуудын хувийн эдлэн олон тоогоор байдаг газар ажээ.
“The Wall Street” сэтгүүлийн мэдээллэж буйгаар, түүний хувийн эдлэн газар 2023 м/кв хэмжээтэй ба Майамигийн хойд хэсгээс 32 км-ийн зайд орших Авентура дахь Дамбафоундлинг гэх газар байдаг байна.

Түүний гэр байршил сайтай газар байрладаг ба гадна талын хаалга нь тансаг зэрэглэлийн хийцээр хийгдсэн

Эндээс хотыг тольдон харахад хамгийн тохиромжтой болохыг үл хөдлөх хөрөнгийн газрууд хүлээн зөвшөөрч байна

Түүний эдлэн газарт бас завь өргөгч байдаг ба сэлүүртэй эсвэл моторт завиар аялах боломжтой

Khaled эдлэн газраа өөрчилж, засварласан ба 2.5 сая долларыг үүнд зарцуулсан, ингэхдээ 14 каратын алтан, Сваровски шигтгээтэй чийдэнгийн бүрхүүлээр гэрээ чимэглэжээ.

Энэ байшин 4 хэсгээс бүрдэнэ

Шатыг нь боржин чулуугаар чимэглэсэн байна

Байшингийн бас нэгэн гайхалтай зүйл бол шалнаас авахуулаад тааз хүртэлх хэмжээтэй цонхнууд юм

Гал тогоо…

Гэрийн кино театр…

Байшин нийт 5 унтлагын өрөө болон 6 угаалгын өрөөтэй…

Люкс угаалгын өрөөний хувьд суух газартайгаас гадна тагттай юм байна

Гэвч түүний гэрийн хамгийн чухал хэсэг бол пүүзний тавиур ба энд ойролцоогоор 500 гаруй хос пүүз өрөөтэй байх аж. Зарим номын сангуудад байдаг шатыг ашиглаж, өмсөх пүүзээ авдаг байна.

Цахилгаан шат болон дарсны өрөө нь энэ байшингийн тав тухтай газрууд ба гадна талдаа зуны гал тогоо, усан сан болон жакузитай юм байна









Тулга Б.
2018/12/16 at 23:03
xopom insant article bolchih gej
Batjargal Jagaa
2018/12/18 at 16:26
Арай шуналтай юу
Baynaa Baynaa
2018/12/18 at 18:01
Garmaa Ochirbat
Narantsatsralt Sukhee
2023/03/04 at 18:32
Солиорол хүнд нэг л хос гутал хэрэгтэй дээ