Таны сэтгэлийн нарийн утсыг хөндөж, баяр жаргал уйтгар гунигийг нэгэн зэрэг төрүүлэх 15 фото зураг. Та эдгээрийг үзсэндээ хэзээ ч харамсахгүй шүү!

1

Энэхүү мэдээнд багтсан зураг бүр сайхан сэтгэл, өршөөл энэрэл болон амьдралд тохиох саад бэрхшээлийн талаар бяцхан түүхүүдийг өгүүлнэ. Өөр эрийн цээжин дотор орших охиныхоо зүрхний цохилтыг сонсож буй ээжийг, бурхан болсон эхнэрийнхээ өмсөж байсан хувцсыг хараад сэтгэл нь хөдөлж буй эр нөхрийг, эсвэл нялх хүүхдээс өөрцгүй үзэж, Австралийн коалануудыг хооллож буй цэргүүдийн зургийг сайтар хараарай. Эдгээр зургууд танд амьдрах ямар сайхан болохыг дахин мэдрүүлж, ямар нэгэн гэрэл гэгээтэй зүйл хийх юмсан гэсэн хүсэл тэмүүллийг танд төрүүлнэ.

Бид үргэлж уншигч таны сэтгэлийн нарийн утсыг хөндөж, таныг догдлуулах зургуудыг үзүүлэхийг зорьдог билээ. Энэ удаа ч гэсэн тэгэхээ мартсангүй. Зураг бүрт дээр дурдсанчлан бяцхан гуниг нуугдаж байгааг дахин сануулъя. Гэхдээ танд бага ч гэсэн урам зориг, итгэл үнэмшил өгнө гэдэгт итгэлтэй байна.

Коронавирустай тэмцэхээр Ухань хотыг зорьж буй эмнэлгийн багийн гишүүн явахаасаа өмнө эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэж байна.

© Wang Fei / Xinhua News / East News

 

Энэ эр эхнэртэйгээ хамт 50 жил амьдарсны эцэст хайртай хүнээ бурхны оронд алджээ. Түүний охин нь аавдаа эхнэртэйгээ хамт байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийн тулд ээжийнхээ амьд ахуйдаа өмсөж байсан хувцсаар нь хөнжил хийж өгчээ.

 

Ээж нь донор болсон охиныхоо зүрхийг өөр эрийн цээжин дотор цохилохыг нь сонсож байна

© Necoya / reddit

 

Гал унтраах ажилд сайн дураараа оролцож, баатарлагаар амь насаа алдсан эрхмийн хамгаалалтын малгай болон хүндэтгэлийн медалийг бяцхан охин нь өмсөж зүүжээ.

Unknown / Getty Images

 

Цагдаагийн офицер хөгжлийн бэрхшээлтэй эрд шатаар буухад нь тусалж байна

© KokishinNeko / reddit

 

Найрал дуучид өнөөдөр эмнэлэгт ирж, эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд зориулан дууллаа.

© Undertheweatherornot / reddit

 

Галаас аврагдсан бяцхан гөлөг гал сөнөөгч болжээ

© coolassmotherfuckerz / reddit

 

 

Энэ залуу орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засаж өгдөг

© EevelBob / reddit

 

“Би өвөөгөө нас бараад 6 жил өнгөрсний дараагаар надад зориулж бичсан захиасыг нь олж уншлаа.”

© united1020 / reddit

 

Чамд хэдэн төгрөг байх нь огтхон ч чухал биш. Чамд хэр зэрэг хүнлэг сэтгэл байгаа нь л чухал юм

© Shihabudeen_pk / reddit

 

Мэргэжлийн регбигийн тамирчин DeAndre Hopkins оноо авах бүртээ хэдэн жилийн өмнө хараагүй болсон ээж дээрээ очиж, түүнд бөмбөгөө бэлэглэдэг. Спортын гайхамшигтай уламжлал.

© wetthing / reddit

 

Энэ муур хавдраас болж, чихээ алдсаны дараа “Dane County” нийгэмлэгийн гишүүн түүнд чихний хэлбэртэй өхөөрдөм малгай оёж өгчээ.

© moonchild0622 / reddit

 

Австрали цэргүүд чөлөөт цагаараа “Cleland” зэрлэг амьтдын цэцэрлэгт хүрээлэнд ирж, шархдаж гэмтсэн коалануудыг асарч халамжилж байна.

© ReaganAbe / reddit

 

Эдгээр сайн дурынхан гөлгийг шатаж буй байшингаас аварч, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ

© Accomplished-Figure / reddit

 

Эцэст нь Австралид бороо орох үед:

© outdatedopinion / reddit

Аль зураг таны сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөв? Та сайхан сэтгэл дэлхий ертөнцийг илүү дээрдүүлж, өөрчилж чадна гэдэгт итгэдэг үү?

45
ХарамсалтайХарамсалтай
17
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nomin-Erdene Nomin

    Nomin-Erdene Nomin

    2020/03/03 at 15:44

  2. Hulan Hulan

    Hulan Hulan

    2020/03/04 at 10:59

    😍😍😍😘😘😘

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *