Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор

1

Ажлаа тараад сайхан амттай халуун ундаа ууж алжаалаа тайлах дургүй хүн гэж байхгүй бизээ. Хүүхэд ч дурлан уух амттай, эрүүл ундаа бэлтгэх аргыг та бүхэнд танилцуулах гэж байна.

Зөгийн бал болон цинамонтой халуун шоколад

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 1

Орц:

  • 500 мл сүү
  • 100 г хар шоколад
  • 4 х.х зөгийн бал
  • 3 х.х сахар
  • 1 ш цинамон
  • 1 ц.х. ванил
  • Хөөсрүүлсэн цөцгий  болон хөөсөн чихэр

Бэлдэх арга:

  1. Сүү, зөгийн бал, цинамоныг цугт нь хийж зөөлөн гал дээр халаана.
  2. Шоколадаа жижиглэн сүүн дээрээ хийгээрэй.
  3. Шоколад хайлахаар цинамоныг сүүнээс авч, зөөлөн гал дээр сүүг буцалгана.
  4. Халуун ундааг аягануудад хийж дээрээс нь хөөсрүүлсэн цөцгийн тос болон хөөсөн чихэр, зефир зэргээр чимэглэж дээрээс нь нунтаг цинамон цацна.

Алимны цидр

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 2

Гэр бүлийн бүх гишүүд дурлаад зогсохгүй гэрийг тань анхилуун сайхан үнэртэй болгох гайхамшигт ундаа – шинэ алимны шүүс ашиглавал бүр ч амттай болно.

Орц:

  • 2 л алимны шүүс (дөнгөж шахсан бол сайн)
  • 1 жүрж
  • 1 лийр
  • 1 нимбэг
  • 1 ш цинамон
  • Шинэ цагаан гаа
  • Хадаасан цэцэг/гвоздика – багахан

Бэлдэх арга:

  1. Алимны шүүсийг зөөлөн гал дээр буцалгана.
  2. Жимснүүдээ нимгэн хэрчээд буцалж буй шүүсэн дээр нэмээрэй.
  3. Цагаан гааг үрж жижиглэн бусад амтлагчуудтай цуг өөрийн хүссэн хэмжээгээр хийнэ.
  4. Ундааг 5-10 минут орчим зөөлөн гал дээр буцалгаж байгаад унтраан цаг орчим таглаатай орхино. Халуун бүлээн цидр ундааг тамшаалан уугаарай.

Согтууруулах бодисгүй глинтвейн

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 3

Хамгийн амттай бөгөөд алдартай глинтвейнийг ямар ч согтууруулах бодисгүйгээр хийж гэр бүлээрээ уугаарай. Танд талархах болно шүү.

Орц:

  • 3 стакан усан үзэмний шүүс
  • ½  стакан ус
  • 2 х.х жүржийн хальс
  • 2 х.х нимбэгийн хальс
  • ½ алим
  • ½ ц.х хадаасан цэцэг/гвоздика
  • 1ш цинамон
  • Чимх кардамон

Бэлдэх арга:

  1. Саванд усан үзэмний шүүс, ус болон бусад амтлагчуудаа хийж сайтар хутгана.
  2. Зөөлөн гал дээр халаана, буцалгахгүй шүү.
  3. Халсан глинтвейнийг 5 минут таглаатай орхиод дараа нь аягалан уугаарай.

Анхилуун үнэртэй латте-цай

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 4

Цинамон, кардамонтой анхилуун бөгөөд амттай ундааг дэлхий даяар тамшаалан уух дуртай. Багахан цагаан гаа, задь нэмэхэд бүр ч амттай болно.

Орц:

  • 2 стакан өтгөн байхуу цай
  • 2,5 стакан сүү
  • 1-2 х.х сахар
  • ¼ ц.х хадаасан цэцэг/гвоздика
  • ¼ ц.х хатаасан цагаан гаа
  • 2 ш кардамон
  • Чимх задийн нунтаг

Бэлдэх арга:

  1. Байхуу цайгаа хандалж хэсэг байлгана.
  2. Бэлэн болсон цайгаа саванд хийж дээрээс нь сахар, сүү болон амтлагчуудаа нэмнэ.
  3. Зөөлөн гал дээр тавьж буцлангуут нь аваарай.
  4. Бэлэн болсон цайг шүүрээр шүүс амтархан уугаарай.

Цангисны пунш

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 5

Цангис болон бусад жимсний орцтой ундааг хүүхэд, хөгшидгүй дуртайяа ууна.

Орц:

  • 100 г цангис
  • 100 мл цангисны шүүс
  • 500 мл жүржийн шүүс
  • 500 мл алимны шүүс
  • 1 лаймын шахсан шүүс
  • Жүрж, лаймын зүсэм

Бэлдэх арга:

  1. Цангис, жүрс, лайм, алимны шүүсээ холиод зөөлөн гал дээр халаана, буцалгахгүй.
  2. Стаканд багахан цангис, хэдэн ширхэг цитрус жимсний зүсэм хийнэ. Дээрээс нь халаасан шүүсээ хийгээд уугаарай.

Цагаан гаа, зөгийн балтай ундаа

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 6

Славяны хойд хэсгээс гаралтай энэхүү ундаа нь амттай төдийгүй эрүүл мэндэд ашигтай –хүйтний улиралд дархлаа дэмжиж өгдөг.

Орц:

  • 500 мл ус
  • 3 ц.х зөгийн бал
  • 1/3 ц.х цагаан гаа
  • ½ нимбэг
  • ½ ц.х гаа
  • Багахан кардамон, өөрийн хүссэнээр хадаасан цэцэг/гвоздика

 

Бэлдэх арга:

  1. Нимбэгийн хальсыг үрж, хагас нимбэгийн шүүсийг шахна. Усаа буцалгасан байна.
  2. Буцалсан усан дээрээ амтлагчууд, шүүс, нимбэгийн хальс, зөгийн балаа хийж сайтар хутгана.
  3. Халуун устай саваа таглаж эсвэл халуун саванд юүлж 30 минут байлгаад уугаарай.

Жимсний каркаде цай

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 7

Өвөл жимстэй цай уухад зуныг бодогдуулаад зогсохгүй эрч хүч нэмж эрүүл мэндийг дэмжинэ. Жишээ нь гибискус/хятад сарнайн навчтай улаан цай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг ажээ.

Орц:

  • 500 мл каркаде цай
  • Өөрийн хүссэнээр хөлдөөсөн жимс (үхрийн нүд, аньс, нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө г.м.)
  • Багахан гаа (хатаасан байж болно)
  • 3 х.х сахар
  • Өөрийн хүссэнээр нимбэг, зөгийн бал

Бэлдэх арга:

  1. Хөлдөөсөн жимсийг сахар, гаатай хольж нухаад халуун цайн дээрээ нэмнэ.
  2. Цайг хэсэгхэн хандлаад шүүж аяганд хийнэ.
  3. Цайн дээрээ нимбэг, зөгийн бал хүссэн хэмжээгээрээ нэмж болно.

Анхилуун эггног

Эрүүл, амттай 8 төрлийн халуун ундаа бэлтгэх жор 8

Эггног – хойд зүгийн орнуудад тархсан гоголь-моголийн нэгэн төрөл. Үүний согтууруулах бодисгүй хувилбарыг туршиж үзээрэй.

Орц:

  • 2 стакан сүү
  • ¼ өтгөрүүлсэн сүү/сгущенка
  • 4 өндөгний шар
  • ½ стакан сахар
  • Чимх хадаасан цэцгийн нунтаг/гвоздика
  • ¼ ц.х нунтаг цинамон
  • Хөөсрүүлсэн цөцгий, ванил, задь

Бэлдэх арга:

  1. Сүү, хадаасан цэцэг, цинамон, өтгөрүүлсэн сүүг нэг саванд хийж зөөлөн гал дээр халаана, буцалгахгүй.
  2. Дунд зэргийн саванд өндөгний шар болон сахраа хөөс болтол нь миксердэнэ. Сүүн бэлдмэлийг нэг нэг хоолны халбагаар өндөгний шараар бэлдсэн хөөс рүүгээ зөөлөн хийж өтгөн маягийн ундаа гарна.
  3. Бэлэн болсон өндөг-сүүний бэлдэцийг буцааж сав руу хийж зөөлөн гал дээр 3-5 минут орчим байлгаад өтгөрөхөөс өмнө авна.
  4. Бэлэн болсон ундаан дээр багахан ванил нэмж аягалаад хөөсөн цөцгий, задийн нунтгаар чимэглээрэй.

 

6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

32 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/02 at 13:54

    Сэтгэгдэл *цинамон биш синнамон зөв биччээч ?????????

  2. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  3. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  4. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  5. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  6. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  7. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  8. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  9. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  10. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  11. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  12. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  13. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  14. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  15. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  16. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  17. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  18. Oyuhai Oyuh

    Oyuhai Oyuh

    2015/11/02 at 14:22

    ?

  19. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  20. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  21. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  22. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  23. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  24. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  25. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  26. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  27. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  28. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  29. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  30. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  31. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

  32. Gantsetseg Nergui

    Gantsetseg Nergui

    2015/11/02 at 21:01

    Tsinamon gej yu ve? Jims yumuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *