Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө

0

Германы Гутенбергийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимээс явуулсан судалгаагаар тав тухтай орчин бүрдүүлсэн нөхцөлд хүмүүс кинондоо илүү их анхаардаг болохыг тогтоожээ. Орчин үед кино үзэх гэж заавал кино театр явалгүйгээр интернэтээс эсвэл телевизийнхээ кино сангаас түрээслээд үзэх боломжтой болсон. Ингээд гэртээ ая тухтай орчинд кино үзэхэд тань туслах 10 зөвлөгөөг хүргэе.

1. Ганцаараа эсвэл олуулаа үзэх эсэхээ шийд

Кино үзэх мөчид таны сэтгэл зүй, болон анхаарал төвлөрөл ямар байгаагаа урьдчилан мэдээд ганцаараа эсвэл бусадтай хамт кино үзэх эсэхээ шийдээрэй. Ингэснээр тухайн киноноос авах мэдрэмж тань улам нэмэгдэх болно.

home, technology and friendship concept - three sad teenage girl watching tv at home

2. Ямар төрлийн кино үзмээр байгаагаа шийд

Магадгүй та адал явдалт, уран зөгнөлт кино үзэж “хорвоогоос тасрах”-ыг хүсэж байж болох. Эсвэл урам зориг хайрласан кино үзэж сэтгэлээ сэргээмээр байж мэднэ. Аа бүр аймшгийн кино үзэж “айдас” мэдэрмээр ч байж болно. Тухайн үеийн сэтгэл санааны байдалдаа тохируулаад үзэх киногоо сонгох нь зүйтэй.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 1

3. Техник хэрэгслээ сайжруул

Хэрвээ танд проектор байгаа бол та “home theatre”-тай л боллоо гэсэн үг. Тавилга сэлт багатай нэг ханандаа проектороо тусгаж байгаад үзвэл ч янзтай даа. Эсвэл таазандаа тусгаж байгаад, дээшээ харж хэвтээд үзсэн ч болно. Бас жижиг спикер залгачихвал киноны дуугаралт хамаагүй сайжирна гэдгийг та юу эс андах вэ.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 4

4. Тохь тухтай орчин бүрдүүл

Зөөлөн дэр, нөмрөх хөнжил, дулаан халат гээд тав тухтай сууж, хэвтээд кино үзэхэд хэрэгтэй бүхнээ бэлдэж ав. Кинон дундуур ахин дахин босож яваад байхгүйн тулд уух юм, амны зугаа болгох зүйлсээ ч бас хажуудаа бэлдээд тавьчихвал зүгээр. Мөн кино эхлэхийн өмнө ариун цэврийн өрөө ороод аваарай.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 2

5. Утасныхаа дууг хаа

Кинондоо автаад, бүр “дотор нь орчихсон” үед утас дуугарвал юу нь сайхан байх билээ? Тиймээс тун чухал дуудлага хүлээгээгүй л бол утсаа унтраачихсан нь дээр. Ядаж л дууг нь хаах хэрэгтэй.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 5

6. Гэрлээ бүдэгрүүл

Цэлийсэн гэрэлтэй үед кино үзэх тийм ч тохиромжтой биш. Тиймээс боломжтой бол гэрлээ бага зэрэг бүдэгрүүлчихвэл зүгээр. Цаанаасаа л тухтай, романтик орчин бүрдээд ирнэ.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 6

7. Амттанаа базааж аваарай

Зүгээр ч нэг амттан биш, кино театруудад зарагддаг попкорн, кока кола, ууттай чихэр, шэйк, мөхөөлдөс зэрэг амттан базааж аваарай. Яг л кино театрт байгаа юм шиг мэдрэмж төрнө.

What's a person to do when the trick-or-treaters are gone but the candy isn't? (Jessica J. Trevino/Detroit Free Press/MCT)

8. Кино эхлэхээс өмнө ярих зүйлээ ярьж ав

Хэрвээ та найз нөхөд, танилуудаа гэртээ урьж, кино үдэш зохиох гэж байгаа бол киногоо эхлэхээс өмнө ярих зүйлээ ярьж авсан нь дээр. Эс бөгөөс кинон дундуур бие биенээ сатааруулах нягууртай.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 7

9. Завсарлага ав

Нэг өдөр хэд хэдэн кино үзэж байгаа тохиолдолд нэг киногоо дуусгаад завсарлага авч нүдээ амраа. Энэ хооронд хөнгөн зууш идэнгээ киноныхоо тухай ярилцаж болох юм. Бас ариун цэврийн өрөө ч ороод амжина шүү дээ.

Гэртээ тав тухтай кино үзэх орчин бүрдүүлэхэд туслах зөвлөгөө 8

Дээрх зөвлөгөөний дагуу гэртээ кино үзэх ая тухтай орчноо бүрдүүлсэн бол одоо харин Юнивишний “Бэлэгтэй кино” сангаас дуртай киногоо сонгож үзээд 20 төрлийн бэлэгний эзэн болоорой. Хүссэн киногоо үзээд бас дээр нь бэлэг авна гэдэг гайхалтай биш гэж үү?
“Бэлэгтэй кино” хөтөлбөрийн хүрээнд 4 хүнийг супер бэлэгний эзнээр тодруулж 40 инчийн Sony брэндийн Led tv бэлэглэх юм байна.

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 13

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://unitel.mn/unitel/promotion/186

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/29 at 15:29

    Android box + Zuragt = Univision heregui bolno

  2. АХАМДЫН БАЯР:

    2016/11/30 at 10:36

    ЗӨВ ШҮҮ

  3. byatshan huu 2 nas

    2016/12/12 at 16:39

    zov shuu ali esvel Кино театр+popcorn=зурагт хэрэггүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *