Австралийн өсвөр насныхан гал түймрээс амьд үлдсэн амьтдыг машиндаа оруулж, өөрсдийн чадах чинээгээр цөөнгүй коала баавгайн амь насыг аварчээ!

0

Австралийн ой хээрийн гал түймэр одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд эх сурвалжуудын хүргэж буй мэдээлэл үнэхээр шоконд оруулж байна: 9-р сараас хойш 500 сая гаруй амьтад гал түймрээс болж үхэж үрэгджээ. Тэр тусмаа гал түймэр коала баавгайн тоо толгойг эрчимтэй хорогдуулж, өөр бусад олон амьтдад хор хохирол учруулаад байна.

Тэгсэн хэдий ч Асвстралийн нөхцөл байдлыг харсан хүмүүс өөрсдийнхөө чадах чинээгээр туслалцаа үзүүлж, өдөр бүр сайн дураараа баатарлаг үйлс хийх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. 19 настай Micah болон 18 настай Caleb нар ч гэсэн тусламжийн гараа сунгахаар шийджээ. Эдгээр үеэлүүд Кенгеру арлын ойролцоох газар нутгаар машинтай явж, коала баавгайнуудын амь насыг аварчээ.

Үеэлүүд болох Micah болон Caleb нар машинтай явж, өөрсдийнхөө чадах чинээгээр коала баавгайнуудын амь насыг аварсан байна

Эдгээр өсвөр насныхан коала баавгайнуудын амь насыг аварч, аюулгүй байдлыг нь хангамагцаа буцаад зэрлэг байгальд нь нутагшуулах төлөвлөгөөтэйгөөр тусламжийн гараа сунгахаар шийджээ. Тэдний хэлж буйгаар, коала баавгайн тоо толгойн 60% гал түймэрт хорогдож, үхэж үрэгдсэн гэнэ.

“Энэ бол бидний коала баавгайг аврах бяцхан үйл ажиллагаа юм. Бид чадахаараа гал түймрээс амьд үлдсэн коала баавгайнуудыг аварч байна.” хэмээн үеэлүүдийн нэг нь машин дотроосоо хийсэн баавгайнуудыг аварч буй бичлэгийнхээ үеэр хэлжээ.

Alternative 666 / YouTube

 

Alternative 666 / YouTube

 

Alternative 666 / YouTube

 

Залуус коала баавгайнуудад анхаарал халамж тавихаар төлөвлөжээ

Сүүлийн хэдэн 7 хоногийн хугацаанд Австралид нүүрлээд буй гал түймрийн гамшигт дэлхий нийтээрээ анхаарал хандуулцгааж байна. Брисбантай ойролцоо орших Gold Coast-д амьдардаг Ben Jameson ярилцлага өгөх үедээ “түүний гэр бүлийнхэн болон хэсэг найз нөхөд нь хамтдаа тусламжийн гараа сунгаж, шаардлагатай мөнгийг хандивласан бөгөөд хүмүүс хамт нэг баг болж ажилласнаар гал түймрийг унтраах боломжтой. Заавал ч үгүй яаралтай түргэн тусламжийнхан болон гал түймрийн аврах ажилчид гэлтгүй энгийн ард иргэд ч гэсэн туслах шаардлагатай байна.” гэж хэлжээ.

Alternative 666 / YouTube

 

Залуус коала баавгайнуудыг аварч, машиндаа авч явж буй бичлэгийг эндээс үзээрэй:

“Сиднейн Их сургуулийн судалгааны багийн зүгээс 500 сая гаруй амьтан өнгөрсөн 9-р сараас хойш дэгдээд буй гал түймрээс болж үхэж үрэгдсэнийг баталсан. Үүнд минж, коала, матар, нугасан хошуут гэх мэт олон амьтад багтаж байгаа юм. Өөр олон төрөл зүйлийн амьтад ч бас аюулд ороод байна. Хүмүүс амьтдын тоо толгой хэр зэрэг хорогдож байгааг төдийлөн анзаарахгүй байгаа бололтой. Ингэснээр тус улсын экосистем болон биосферт өөрчлөлт орж, ирээдүйд хохирол амсана.” хэмээн Ben гэх түймрийн голомтын ойролцоо амьдардаг иргэн хэлжээ.

Үүний зэрэгцээ Кенгеру арлын зэрлэг амьтдын хүрээлэнгийн тэргүүн Sam Mitchell-ийн хэлж буйгаар хүмүүс өөрсдийнхөө чадах чинээгээр гэмтэж бэртсэн амьтдыг, тэр дундаа 50 коала баавгайг авчирж өгсөн талаар хэлсэн юм.

Мөн тэрээр амьтад амьдаараа гал түймэрт шатаж байгаа дүр зураглалыг харахад сэтгэл нь маш их эмзэглэж, гэмтэж бэртсэн амьтдад яаралтай нөхөн сэргээх тусламж үзүүлэх шаардлагатай байгаа талаар санал сэтгэгдлээ илэрхийлжээ.

Alternative 666 / YouTube

Та Австралид дэгдээд буй гал түймрийн талаар юу гэж бодож байна? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.

27
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Мм Сугар

    Мм Сугар

    2020/01/12 at 21:04

    Mongoloos avrah bagiin hvmvvs avd yvna gewel ochood avraad oghiimson😩

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *