Жүжигчин Кейт Бекинсейл 46-тай хэрнээ яаж 30-тай бүсгүй шиг залуухан сайхан харагддаг вэ? (түүний залуу насны нууц бүгдэд нээлттэй)

2

Британийн жүжигчин бүсгүй Кейт Бекинсейл цагтаа “английн сарнай” гэдэг цол гуншинтай байлаа, саяхан тэрээр 46 насныхаа ойг тэмдэглэжээ. Энэ жил “Jolt” тyлаант, инээдмийн киног нь бид үзнэ, тэрээр багагүй будлиан xутгах бололтой. Жүжигчин бүсгүй инстаграмаа идэвхтэй хөтөлдөг, спортоор хичээллэнэ бас амьдралын хором мөч бүрээс аз жаргалыг мэдрэхийг хүсдэг байна.

Кейт сарнай цэцэг шиг яаж байнга цэцэглэж байдгийн нууцыг бид олохыг хичээсэн юм, та бүхэндээ толилуулж байна.

Биеийн тамирын дасгал

© face to face / FaceToFace / REPORTER / East News

Кейт байнга спорт зааланд хичээллэдэг: хувийн дасгалжуулагч Брэд Сискиндтэй хамтран нийт 16 дасгалаас бүрдэх бэлтгэл сургуулилтын тусгай хөтөлбөр боловсруулжээ. Эхлээд жирийн стандарт эргэх, суух, холимог цохилт, гүйлт зэрэг дасгалууд явж байгаад илүү хурдан хэмнэлээр хийж хүндэрнэ.

Жүжигчин бүсгүй ямар ч шалтгаан гарсан бай хамаагүй бэлтгэл сургуулилтаа таслахгүй явдаг, эндээсээ ч өндөр сэтгэл ханамж авч чаддаг байна. Тэрээр сэтгэл санааны мэдрэмжийг нэн тэргүүнд тавьдаг нэгэн. Бекинселийн бодлоор, хүн спортоор хичээллээд сэтгэл санаагаа өөдрөг болгох ёстой, ингэж байж л гаж нөлөөгүйгээр бүх л талаараа үр ашгаа өгч чадах ажээ.

© face to face / FaceToFace / REPORTER / East News

Мөн Кейт батут дээр үсрэх дуртай, гал тогооны өрөөндөө хичээл заах бичлэгээ нөүтбүүк дээрээ үзээд үсэрнэ. Ер нь жүжигчин бүсгүй таатай зүйлийг ашигтай зүйлтэй хослуулж хийх тал дээр ямар ч асуудал гардаггүй байна.

katebeckinsale / instagram

Хэдэн жилийн өмнө Бекинсейл өөртөө шинэ фитнес чиглэл олж илрүүлжээ, одоо тэр чиглэл нь дэлхий дахинд алдаршаад байгаа юм. Энэ бол йог… гэхдээ ямаатай. Энэ төрлийн дасгал нь жүжигчнийг биеэ хянахад нь тусалдаг, булчин чангална, бодисын солилцоог дэмжинэ бас жингээ барихад нь тусалдаг байна.

 

Хооллолт

(Photo by Charley Gallay/WireImage)

Жүжигчин бүсгүй олон жил цагаан хоолтон явсан, гэхдээ “Pearl Harbor” киноны зураг авалтын үеэр өөрийн хоол судлаач эмчээс маханд эргэж ороход нь туслах тусгай хоолны дэглэм боловсруулж өгөхийг хүсжээ. Махгүйгээр өөрийгөө хангалттай эрч хүчтэй байж чадахгүй байгаагаа хэнээс ч нуусангүй. Маханд аажим дасахын тулд Бекинсейл нут, сэвэг зармыг их хэмжээгээр иддэг байв, тиймээс махан хоолонд орохдоо ч элдэв гаж нөлөө мэдрээгүй ажээ.

Кейт өнөөдөр хоолны дэглэмдээ нэг үндсэн дүрэм баримталдаг – аль болох их хэмжээний уураг хэрэглэхийг хичээнэ. Хоолны хувьд сонголт арвинтай: шувуу, загасны мах, өндөг, сафлор-ын тосоор амталсан ногооны салатнууд. Кейт заримдаа чипс идэхээс огт татгалзахгүй, харин амттан, кофе, согтууруулах төрлийн ундааны хувьд өөртөө хязгаар тавьж чаддаг. Энэ жил гэхэд л холливудын од шинэ жилийг хундага фитококтейлоор угтан авчээ.

 

Гоо сайхны бүтээгдэхүүн

© Jason LaVeris / Contributor / Getty Images

Кейт болон түүний 20 настай охин Лили Мо Шин нарыг эгч дүүс шиг харагддаг гэхэд буруудахгүй. Бекинсейлийг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хов ярилцах хүмүүс ч цөөнгүй, харин жүжигчин өөрөө энэ баримтыг эрс няцааж байгаа юм. Кейтийн өөрийн хэлснээр бол, 70 гарсан ээжийнх нь харагдаж байгаа байдал түүнд маш их таалагддаг гэжээ.

© Gregg DeGuire / Contributor / Getty Images

Кейт 2003 онд

Жүжигчин бүсгүй нүүрэндээ түрхэх бүтээгдэхүүнд маш үндэслэлтэй ханддаг: ер нь бол төрөл бүрийн маскны өвчтэй гэх үү дээ. Гүн будалт хийлгэснийхээ дараа цэвэрлэгээний маск тавина, харин арьс нь ядарсан үед – тэжээлийн маск, бас удаан нислэгийн дараа – тайвшруулах маск тавьдаг заншилтай.

© Taylor Hill / Contributor / Getty Images

Надад бусдын л адил сайхан, муухай өдрүүд гэж бий. Би өнөөдөр 30 настай, хэзээ хэзээнээс надад сайхан мэдрэмж төрж байна.

Кейт арьсаа нүүрний будагнаас амрахаа ч бас мартахгүй, “нvцгэн” нүүрнийхээ гэрэл зургийг ч бусадтай илэн далангүй хуваалцана. Жирийн өдрүүдэд бусад бүсгүйчүүдийн адил хөнгөхөн буддаг, тэглээ гээд дэлгэц дээр гардгаасаа дутахааргүй гоо үзэсгэлэнтэй харагддаг байна.

© Wiese / face to face / FaceToFace / REPORTER / East News

“Эмэгтэйчүүд бид өөрсдөө өөрсдийгөө дaрамтлах дaрамтыг бий болгосон, одоо ч өөрсдийгөө дaрамталсаар л байна. Тэр дaрамт – төгс харагдах гэсэн хүсэл, сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж явна”

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER / East News

Кейт Бекинсейлийн ямар эерэг зуршил танд хамгаас илүү талаагдав?

16
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *