Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд

0

Amazon-ы шинэ ухаалаг гар утас Fire Phone ирэх 7-р сарын 25-нд дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ. Харин урьдчилсан захиалга өчигдөр буюу 6-р сарын 18-нд эхэлсэн. Энэхүү утасны танилцуулгын үеэр Amazon-ы CEO Jeff Bezos хэлэхдээ тус компани бүрэн шинэлэг, өөр гар утас бүтээхийг хичээсэн хэмээжээ. Цахилгаан хэрэгслийн арилжааны Америкийн үндэстэн дамнасан том компаний анхны ухаалаг гар утас болон гарч буй Fire Phone гар утасны онцлогуудыг нэрлэн жагсаасан жагсаалтыг гэрэл зургуудын хамт сайтынхаа Технологи булангийн шинэ нийтлэлээр сонгон байршуулж байна.

Fire Phone цоожтой дэлгэцнээсээ эхлээд л дэлгэцийг налуу хэлбэртэй болгож, үл ялиг өөр өнцгөөс харахад дэлгэцэн дээрх агаарын бөмбөлөгнүүд 3D харагдах гэх мэт динамик алслалыг харуулж байна.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 1
Хэрэглэгч өөрийн хүссэн зургаа байрлуулах боломжтойгоос гадна Fire-ын хэдэн арван дэлгэцийн зурагнаас ч сонгож болно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 2
Динамик алслалыг тоглоомондоо ч харуулж байгаа Fire гар утсаар тоглохдоо үйл хөдлөлийг удирдахын тулд гар утас болон толгойгоо налуулж хэлтийлгэж болно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 3
Ерөнхийдөө утсаа баруун эсвэл зүүн тийш хэлтийлгэснээр илүү мэдээлэл олж авах боломжтой. Жишээ нь та дуу сонсож байхдаа утсаа зүүн тийш хэлтийлгэснээр дууны үгийг харж болно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 2
Хэлтийлгэж утсаа удирдах нь нэг гараар үйлдлийг гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Утсаа өөр чиглэлүүдэд хэлтийлгэснээр өөр өөр цэсүүдийг харах боломжтой.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 3
Газрын зургийн апп дээр ч энэ функцыг ашиглаж болно. Жишээ нь та ойр хавиасаа Тайланд хоолны зоогийн газар хайх хэрэгтэй боллоо гэж бодъё. Эхлээд зоогийн газрууд хаана байгааг харж болно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 4
Харин утсаа үл ялиг хэлтийлгэснээр зоогийн газруудын нэр болон хотын онлайн хөтөчийн үүрэг гүйцэтгэдэг Yelp мэдээллийг авах боломжтой болно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 5
Firefly бол Fire Phone-ы хамгийн шинэлэг онцлогуудын нэг. Утасны хажуу талд байрлах камерын товчлуурыг дарж барьснаар Firefly ажиллах ба энэ нь ойролцоогоор 100 сая орчим ялган таних чадвартай.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 6
Тухайн зүйлийг танимагц Amazon түүний тухай мэдээллүүдийг гаргаж ирнэ. Хэрвээ тухайн зүйл нь ямар нэгэн бүтээгдэхүүн бол шууд Amazon дээрээс худалдан авах боломжтой. Firefly нь илчлэгийн тухай мэдээллийг харуулах MyFitnessPal зэрэг гуравдагч апп-уудтай.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 7
Firefly нь зурагт хуудас болон зурагнаас цахилгаан шуудангийн хаяг, утасны дугаар, URL зэргийг ч таних бөгөөд интернэт хаяг руу шууд орох, утасны дугаар руу шууд дуудлага хийх боломжийг олгоно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 8
Firefly ашиглан авсан бүх зүйлс утсан дээр чинь хадгалагдах учир дараа нь үзэхэд амар.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 9
Firefly нь мөн аудио болон ID song таних чадвартай. Таньсан дууг Amazon дээрээс шууд худалдан авах боломжтойн зэрэгцээ iHeartRadio, StubHub зэрэг бусад апп-ууд нь дууны жагсаалт хийх эсвэл тоглолтын тасалбар худалдан авах зэрэг сонголтуудыг санал болгоно.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 10
Firefly нь телевизийн шоунууд, кинонуудыг ч танина. Мөн таны үзэж байгаа клипний тухай мэдээллийг гаргаж ирнэ.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 11
Дараастай чигээрээ барихгүйгээр дарах тохиолдолд камерын үүргийг гүйцэтгэх Firefly товч утасны хажуу талд байрладаг.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 12
Fire-ын өөр нэгэн том онцлог нь үнэгүй, 24-7 видео тусламж юм. Mayday товчлуурыг дарснаар таны асуултанд хариулах үйлчлүүлэгчид үйлчлэх албаны ажилтан дэлгэцэн дээр гарч ирнэ.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 13
Mayday болон өөрийн мэдэгдлүүд, дохиогоор удирдах бусад үндсэн функциудаа Amazon “swivel” хэмээн нэрлэжээ.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 14
Шинээр гарч буй энэ гар утсыг худалдан авсан хүн бүр нэг жилийн Amazon Prime гишүүнчлэлийг үнэгүй авах аж.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 15
Fire Phone нь 13 мегапикселийн арын камертай.
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 16
Өнөөгийн гар утасны зах зээл дээр тэргүүлж байгаа гар утаснуудтай Fire Phone-ыг харьцуулсан нь
Amazon-ы шинэ Fire Phone гар утасны хамгийн чухал онцлогууд 17

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Erdene Natsagdorj

    Erdene Natsagdorj

    2014/06/19 at 18:05

  2. Erdene Natsagdorj

    Erdene Natsagdorj

    2014/06/19 at 18:06

  3. Зочин

    2014/06/20 at 00:01

    oo aimar aimar, alaa haysan, smartphoneii zah zeeliin orsoldoon goy bolj bna daa. saihan ih hemjeetei mortloo hyamdhan ch yum. hurdhan barih yumsan

  4. Зочин

    2014/06/20 at 00:02

    Android systemtei bol hog hog sda

  5. Зочин

    2014/06/20 at 00:03

    Овоо хөөрхөн том юм байна шүү. Хоёр хажуу тийшээ хазайлгадаг шинэ төрлийн боломжоороо илүү онцлог юм биз дээ. Монголд орж ирэхээр нь л сонирхож үзье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *