Гэртээ хийж идэж болох 10 зайрмагны жор. Дэлгүүрийн зайрмагнаас ч илүү гоё амттай болно!

4

Кокостой, шоколадтай, гадилтай, мандаринтай, гүзээлзгэнэтэй, манготой, сүүтэй гээд зуны халуунд сэрүүцүүлэх энэ амттаны нэр төрөл маш олон. Гэртээ элдэв эргэлзээ төрүүлэх орцгүйгээр дуртай зайрмагаа хийж идэцгээе.

1. Цөцгий, молокотой жирийн зайрмаг

Орц:

  • 200 г хөөсрүүлэх (миксердэх) цөцгий
  • 100 г молоко (лаазтай)

Бэлдэх арга:

Цөцгийгөө крем болтол нь миксердэнэ. Дээрээс нь молокогоо хийгээрэй.

Бэлдмэлийг том саванд хийж дээгүүр нь хүнсний гялгар уутаар таглана. Хөлдөөгчинд 3-5 цаг байлгана.

 

2. Ванильтай пломбир зайрмаг

photodesign/Depositphotos.com

Орц:

  • 160 мл сүү
  • 3 өндөгний шар
  • 150 г сахар
  • 500 г хөөсрүүлэх цөцгий
  • Бага зэрэг ванилийн экстракт

Бэлдэх арга:

Сүүгээ дунд зэргийн гал дээр халаана, буцалгаж болохгүй. Өөр саванд тусад нь өндөгний шар, сахараа хийж сайтар хутгана. Хутгаж байхдаа бүлээсгэсэн сүүгээ нарийхан гоожуулж хийгээрэй. Сахар бүрэн уустал хутгах ёстой.

Бэлдмэлийг саванд юүлээд дунд зэргийн гал дээр тавьж өтгөртөл нь хутгасаар байна. Буцалгаж болохгүйг анхаар, бас хэт халаах вий. Хутгуурыг хуруугаараа арчихад мөр үлдэж байвал галаас авна.

Сахар, өндөгтэй өтгөрсөн сүүгээ савтай нь цуг шууд мөстэй хүйтэн усанд барьж тасалгааны хэмтэй болтол нь хөргөнө, энэ үед байнга хутгаж байгаарай. Миксерээр хүйтэн цөцгийгөө крем болтол нь миксердэнэ.

Крем болсон цөцгийгөө сүүн-өндөгний зуурмагтаа хийнэ. Дээрээс нь ванилийн экстрактаа нэмээд зөөлөн хутгана. Зуурмагийг том хэмжээтэй саванд хийгээд гялгар уутаар битүү таглана. Хөлдөөгчинд 3-4 цаг байлгана. Цаг тутамд хутгаарай, ингэвэл зайрмаг илүү амттай болдог байна.

 

3. Гадилтай зайрмаг

Orangedahlia/Depositphotos.com

Орц:

  • 3 гадил
  • 60 мл сүү
  • Чимх ванил

Бэлдэх арга:

Гадилаа цагираг байдлаар хэрчээд хөлдөөгчинд хэдэн цаг байлгана. Блендерт хөлдсөн гадил, сүү болон ванилаа хийгээд сайтар холино.

Бэлдмэлийг том саванд хийж гялгар уутаар таглаарай. Хөлдөөгчинд 1-2 цаг байлгана.

 

4. Жейм Оливерийн шоколадтай зайрмаг

koss13/Depositphotos.com

Орц:

  • 100 г хар шоколад
  • 300 мл сүү
  • 85 г сахар
  • 3 өндөгийн шар
  • 300 гр хөөсрүүлэх цөцгий

Бэлдэх арга:

Шоколадаа хугалаад сүүтэй савандаа хийгээрэй. Шоколадтай сүүгээ дунд зэргийн гал дээр тавиад шоколад бүрэн уустал байлгана. Сүүгээ хөргөнө.

Өндөгний шар болон сахараа сайтар хутгана. Хутгаж байхад дээрээс нь шоколадтай сүүгээ нарийхан гоожуулж хийж гал дээр буцааж тавина. Бага зэрэг өтгөртөл нь гал дээр байлгана, сайтар хутгахаа мартаж болохгүй. Уусмалыг огт буцалгаж болохгүй шүү.

Сүүтэй саваа мөстэй хүйтэн усан дээр бариад хөргөнө. Хүйтэн цөцгийгөө миксердээд кремээ бэлдэнэ. Дараа нь хөрсөн сүүн дээрээ хийгээрэй.

Бэлдмэлийг том саванд хийгээд гялгар уутаар таглаж хөлдөөгчинд 3-4 цаг байлгана.

 

5. Кокос, цагаан шоколадтай зайрмаг

denio109/Depositphotos.com

Орц:

  • 35 г цагаан шоколад
  • 70 г молоко
  • 50 г цөцгий (ямар ч тослогтой байж болно)
  • 200 г хөөсрүүлэх цөцгий
  • 100 г кокосын нунтаг

Бэлдэх арга:

Шоколадаа молокотой цуг богино долгионы зууханд эсвэл халуун усны ууран дээр барьж хайлуулна. Дээрээс нь 50 г дурын тослогтой цөцгийгөө хийж дахин сайтар хутгаарай. Тэгээд хөргөгчинд хийнэ.

Хүйтэн цөцгийгөө миксердэж кремээ бэлдэнэ. Миксердэж байхдаа зогсолгүйгээр дээрээс нь хөргөсөн шоколадтай молокогоо нарийхан гоожуулаарай. Дахиад хэдэн минут миксердэнэ.

Бэлдмэлийг том саванд хийгээд гялгар уутаар битүүлээд хөлдөөгчинд 1 цаг байлгана. Дараа нь кокосын нунтгаа хийж хутгаад хөлдөөгчинд 3 цаг байлгана.

 

6. Молоко, гүзээлзгэнэтэй зайрмаг

YouTube-канал Salu Kitchen

Орц:

  • 480 мл хөөсрүүлэх цөцгий
  • 380 г молоко
  • 150-200 г гүзээлзгэнэ

Бэлдэх арга:

Хүйтэн цөцгийгөө миксердэж кремээ бэлдэнэ. Дээрээс нь молокогоо хийж сайтар миксердээрэй.

Гүзээлзгэнээ дунд зэргийн хэмжээтэй хэрчээд цөцгийн зуурмаг дээрээ хийж хутгана. Зайрмагийг хэвэнд хийж гялгар уутаар таглана. Хөлдөөгчинд 3-4 цаг байлгана.

 

7. Тараг, манготой зайрмаг

YouTube-канал Pailin’s Kitchen

Орц:

  • 2 бүрэн болсон манго
  • 120 г тараг
  • 80-90 г зөгийн бал
  • 1-3 цайны халбага нимбэг эсвэл лаймын шүүс – аль нь ч болно

Бэлдэх арга:

Мангогоо хальслаад дөрвөлжин хэрчиж хэдэн цаг хөлдөөгчинд хийж хөлдөөнө.

Блендерт тараг, манго, зөгийн бал болон шүүсээ хийж сайтар хутгана. Хэрвээ манго ислэг амттай бол нимбэг, лаймын шүүс нэмэх хэрэггүй.

Зайрмагийг том саванд хийгээд гялгар уутаар таглана. Хөлдөөгчинд 1-2 цаг байлгана.

 

8. Цөцгий, молокотой мандарины зайрмаг

unixx.0.gmail.comа/Depositphotos.com

Орц:

  • 8-9 мандарин
  • 380 г молоко
  • 400 г цөцгий

Бэлдэх арга:

Мандаринаа хальслаад блендерт хийж нухаш болгоно, шүүгээрэй. Энэ жороор зайрмаг хийхэд танд 250 г нухсан мандарин хэрэгтэй. Мандарины нухшин дээрээ молоко, цөцгийгөө хийж сайтар холино.

Зуурмагийг хэвэнд хийж гялгар уутаар таглаад хөлдөөгчинд 5-6 цаг байлгана. Цаг тутамд хутгавал зайрмаг илүү амттай болно.

 

9. Нимбэгтэй зайрмаг

YouTube-канал Fuss Free Flavours

Орц:

  • 2 нимбэг
  • 200 г сахар
  • Чимх давс
  • 240 г хөөсрүүлэх цөцгий
  • 240 мл сүү

Бэлдэх арга:

Нарийн ширхэгтэй үрүүлээр нимбэгийн хальсыг үрж аваад шүүсийг нь шахаарай. Энэ жороор зайрмаг хийхэд танд 1 хоолны халбага хальс, 60 мл шүүс хэрэг болно.

Сахар, хальс, нимбэгийн шүүс болон давсаа хийгээд сайтар хутгана. Тусдаа саванд цөцгий болон сүүгээ хийж хутгаад дараа нь нимбэгийн хольц дээрээ нэмээрэй. Сахар бүрэн хайлтал хутгасаар л байна.

Зуурмагийг том хэвэнд хийж таглаад хөлдөөгчинд 3-4 цаг байлгана. Дундуур нь хутгаарай.

 

10. Молоко, кофетой зайрмаг

YouTube-канал The Domestic Geek

Орц:

  • 2-3 хоолны халбага уусгадаг кофе
  • 2 хоолны халбага ус
  • 200 г молоко
  • 600 г хөөсрүүлэх цөцгий

Бэлдэх арга:

Кофегоо усанд уусгаад молокон дээрээ хийж сайтар хутгана. Цөцгийгөө молокотой холиод крем шиг болгоно.

Зуурмагийг хэвэнд хийж таглаад хөлдөөгчинд 2-3 цаг байлгана.

31
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Паратия Мастер

    Паратия Мастер

    2019/06/09 at 10:46

    Nymka

  2. Bek Beegii

    Bek Beegii

    2019/06/09 at 10:52

    Eegii Enkule

  3. Tuvshinbayar Tuvshee

    Tuvshinbayar Tuvshee

    2019/06/09 at 11:05

    Ж’ Оюунгэрэл

  4. Зочин

    2019/06/09 at 13:27

    delguuriin zairmag jinhene tsotsgiigoor hiigeegui bolohoor eldev hortoi

  5. Жанцан Янжмаа

    Жанцан Янжмаа

    2019/06/10 at 00:42

  6. Жанцан Янжмаа

    Жанцан Янжмаа

    2019/06/10 at 00:42

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *