Итали дессертний 5 төрлийн амтат жор

3

Итали хоол бол дэлхийд гайхагддаг ч цөөн хэдэн жоруудыг л бид мэдэх ажээ.

Бид бүгд л амттанд дуртай. Та бүхэнд бид олноо алдаршаагүй ч маш амттай жоруудаас танилцуулахаар бэлдлээ. Итали тогооч нар элдэв маягт дургүй тийм ч учраас гэртээ та эдгээр амттануудыг төвөггүй бэлдэж чадна.

Granita di caffè

Итали дессерт хийх 5 амтат жор 1

Энэ бол сицилийн дессерт – хагас хөлдөөсөн ундаа болон щербетийн холимог гэж хэлж болно. Хөвсгөр байх ёстой, хатуу биш шүү. Маш энгийн бөгөөд хөнгөн дессертэд тооцогдоно.

Орц:

  • Шинэ эспрессо – 2 аяга
  • Сахар – 10 ц.х
  • Шоколадны сироп – хүссэн хэмжээгээр
  • Чимэглэлд зориулж шахдаг зөөхийн хөөс

Хийх арга:

  1. Кофендоо сахараа хийж сайтар хутгаад хөргөнө.
  2. Кофегоо хэмжээ нь тохирсон саванд хийж хүнсний уутаар таглаад хөлдөөгчид 1 цаг тавина.
  3. Хөлдөөгчөөс гаргаад сэрээгээр хагас хөлдсөн кофег талсттай болтол нь бутална. Бүхэл мөс байж болохгүй.
  4. Дахин нэг цаг хөлдөөгчид тавина. Сэрээгээр 2-3 удаа бутлаад дахин хөлдөөгчид хийнэ.
  5. Бэлэн болсон дессертээ зайрмагны халбагаар авч аягална, нэг халбага хийгээд дээрээс нь шоколадны сиропоо асгаад дахин мөсөн кофегоо хийгээд хөөсөөрөө чимнэ.

Cassata siciliana

Итали дессерт хийх 5 амтат жор 2

Заримдаа бялуу шиг харин заримдаа пирог болгон иддэг сицилээс гаралтай дессерт. Зөөлөн, амттай дессертийг маш гоёор чимэн идэх дуртай.

Орц:

Бялууны сууринд:

  • Нимбэгийн хальс – ½ ш
  • Өндөг – 4 ш
  • Сахар – 120 г
  • Гурил – 150 г
  • Чимх давс

Кремд:

  • Рикотта – 800 г
  • Ликер эсвэл жимсний сироп байж болно – 60 мл
  • Хар шоколад – 150 г
  • Давсгүй фисташки самар
  • Хатаасан жимс/цукат – 150 г
  • Сахар – 300 г
  • Ус – 125 мл

Чимэглэлд:

  • Элсэн чихрийн нунтаг – 200 г
  • Ванилин
  • Халуун ус – 100 мд
  • Нимбэгийн шүүс – 2 ц.х
  • Цукат, сироптой тоор
  • Цөөн тооны фисташки самар

Хийх арга:

  1. Бялууны суурийг хийхийн тулд өндөгний цагаанаа давстай хольж хөөсөртөл нь хутгана. Дээрээс нь сахар, нимбэгийн хальс, өндөгний шар болон гурилаа бага багаар болгоомжтой нэмнэ. 24 см диаметртэй хэвэнд хүнсний цаас дэвсээд бэлэн болсон зуурмагаа тараан тавина.
  2. Шарах шүүгээг 175 хэм хүртэл халааж зуурмагаа 45 минут орчим болгоно. Бялууны суурь хатуувтар болох ёстой
  3. Бялууны суурийг дундуур нь хоёр болгон хуваана.
  4. Саванд 300 г сахараа хийж дээрээс нь 125 мл усаа хийж сироп шиг болтол нь хутгасаар байна.
  5. Рикоттаг сэрээгээр бяцлаад сироп, ликер хийж сайтар хутгана.
  6. Рикотта бяслаг дээрээ үрж жижиглэсэн шоколад, фисташки, жижиглэн хуваасан цукат хийж сайтар хутгана.
  7. Бялууны хэвэнд бялууныхаа анхны давхаргыг тавиад дээрээс ликерээ цацна. Бэлэн болсон кремээ жигд түрхээд бялууны хоёр дахь суурийг тавьж мөн ликер цацаад хөргөгчид 3-5 цаг амраана.
  8. Бялуу хөргөгчид байх хооронд чимэглэлээ бэлдэнэ. Сахарны нунтаг халуун усаа холиод зөөлөн гал дээр тавьж сахараа бүрэн хайлуулна. Өтгөн болоод ирэнгүүт нь нимбэгийн шүүсээ нэмж хутгаарай.
  9. Бялуугаа хэвнээс гаргаад таваг дээр тавина. Сахарны бэлдмэлээр бялуугаа бүрээд дээрээс нь цукат, фисташки, тоор жимсээр чимэглэнэ.

Salame di cioccolato

Итали дессерт хийх 5 амтат жор 3

Энэ дессертэд бүх италичууд дуртай. Бараг бүх кафед энэ дессертийн зүсмээр таныг дайлах байх.

Орц:

  • Өндөгний шар – 4 ш
  • Сахар – 3 х.х
  • Жимсний сироп – ½ стакан (эсвэл Balieys)
  • Нунтаг какао – 4 х.х
  • Савоярди жигнэмэг – 400 г
  • Цөцгийн тос – 300 г
  • Сахарны нунтаг

Хийх арга:

  1. Цөцгийн тосоо тасалгааны хэмд байлгана.
  2. Жигнэмэгнийхээ талыг хүсний уутанд хийж элдүүрээр элдэн нунтаг болтол нь элдэнэ. Үлдсэн жигнэмгээ том томоор нь хугална.
  3. Өндөгний шараа сахартай холиод дээрээс нь цөцгийн тосоо бага багаар нь нэмсээр байна.
  4. Өндөг-цөцгийн тосон дээрээ нунтаг какао, нухсан болон томоороо байгаа жигнэмэг, сиропоо хийж сайтар хутгана.
  5. Зуурмагаа хүнсний уутанд хийж хиам хэлбэрт оруулна.
  6. Сайтар хуйлаад хөргөгчид хэдэн цаг биежтэл буюу хатуу болтол нь байлгана.
  7. Дундуур нь нарийн зүсээд сахарны нунтаг цацан идээрэй.

Budino di ricotta

Итали дессерт хийх 5 амтат жор 4

Ром маягийн пудинг – хөнгөн бас амттай. Хийхэд ч хялбар бөгөөд түргэн.

Орц:

  • Рикотта бяслаг – 300 г
  • Сахарны нунтаг – 150 г
  • Өндөг – 3 ш
  • Өндөгний шар – 2 ш
  • Нимбэгийн хальс
  • Чимх цинамон
  • Чимх давс
  • Хатсан талхны үйрмэг
  • Хэвний ёроолд түрхэх цөцгийн тос
  • Чимэглэх соус эсвэл гүзээлзгэнийн нухаш

Хийх арга:

  1. Рикоттаг шүүрээр жижиглээд сахарны нунтаг, өндөг, өндөгний шартай холино.
  2. Цинамон, хальс болон давсаар амтална.
  3. Цөцгийн тосоор тосолж хатаасан талхны үйрмэг цацсан хэвэнд жигд тараан тавина.
  4. 180 хэмд 40 минут шарна.
  5. Таваглан идэхдээ гүзээлзгэнийн нухшаар чимэглэнэ.

Castagnaccio

Итали дессерт хийх 5 амтат жор 5

Энэ амттаны төрөлх нутаг бол Италийн Лукка муж юм. Нэг бодлын амтат пирог мэт боловч бас талхыг санагдуулам.

Орц:

  • Каштанын гурил – 300 г
  • Сахар – 3 х.х
  • Ус – 500 мл
  • Давс – ½ ц.х
  • Нимбэгийн хальс – ½ ш
  • Жижиглэн хэрчсэн розмарин – 1 ц.х
  • Оливийн тос – 4 х.х
  • Үзэм – 50 г
  • Хушийн самар – 50 г

Хийх арга:

  1. Гурилаа шигшээд нимбэгийн хальс, сахар, давсаа хийнэ. Ус хийж зуурна.
  2. Гурилын зуурмаг дээрээ 2 х.х оливийн тосоо хийж сайтар нухаад цаг орчим амраана.
  3. Зуурмагаа хэвэнд хийж дээрээс нь розмарин, дэвтээсэн үзэм, самраа цацна. Мөн, 2 х.х оливийн тосоо түрхээрэй.
  4. 180 хэмд 45 минут орчим шарах шүүгээнд болгоно.
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *