Тэнгэрээс шүхэрний оронд цэцэрлэгийн нарны хаалтаар буусан оролдлого

0

Тэнгэрээс шүхэрний оронд цэцэрлэгийн нарны хаалтаар буусан оролдлого


Төрөл бүрийн сонирхол татсан спортын үзүүлбэрүүд үзүүлэн Дэлхийг тойрон аялдаг Нитро Циркус хэмээх эйкшн спортын багийн гишүүн Эрик Ронер Erik Roner нь Америкийн алдартай икстриймерүүдийн нэг. Jackass цувралын 2010 оны Jackass 3D инээдмийн кинонд уригдан тоглосон бөгөөд Ронер нь шүхэр ашиглан байшин барилга, гүүр, хадан цохио, антенн гэх мэт янз бүрийн обьектууд дээрээс үсэрдэг бейс-жампинг BASE jumping төрлөөр дагнадаг нэгэн. Түүнчлэн толгодын уруу цанаар гулгах дуртай тэрээр шүхэрний оронд цэцэрлэгийн нарны хаалт ашиглан өндрөөс үсэрчээ.Гартаа том гэгчийн цэцэрлэгийн нарны хаалт бариад агаарын бөмбөлөгнөөс салж буусан Ронерын нарны хаалттай нислэг 20 орчим секундын турш амжилттай болсон ч нарны хаалтны бөмбөгөр орой агаарын урсгалд зад татагдан Ронер доош унаж эхэлжээ. Мэдээж хэрэг Ронерт шүхэр байсан учир удалгүй тэрээр шүхрээ задалж, амжилттай газардсан байна. Нарны хаалттай үсрэлт хийсэн өөр нэг тохиолдлын тухай өгүүлвэл, жүжигчин Силвестер Сталлоне хүүхэд байхдаа гурван давхар байшингийн дээвэр дээрээс шүхэр барин амжилттай газардана гэсэн хүслээр жигүүрлэн үсэрч байсан ба эгмээ хугалснаар түүний үсрэлт дуусгавар болжээ.

[flv]http://ru.fishki.net/picsw/032013/05/zont/01.flv[/flv]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/07 at 16:39

    ямар зоригтой үйлдэд вэ?? их осолтой байж мэдэх байсаншд

  2. watuus

    2013/03/07 at 17:28

    rek l yum bna ldaa

  3. LeoN_AmKa

    2013/03/13 at 16:19

    goy zurag bain shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *