Өөрсдийн бүтээсэн онцгой рекорд, амжилтын ачаар Гиннесийн номд орж чадсан 14 алдартан

2

Алдартай жүжигчид, дуучид өөрийн үндсэн ажлын гүйцэтгэлээр (авсан хөлс, шагнал, зарагдсан цомгийн тоо зэрэг) Гиннесийн номд орох нь бий. Гэхдээ зарим нэг одууд тэс өөр чиглэлээр шинэ амжилт тогтоон Гиннесийн номд бичигджээ. Жишээ нь, хамгийн том коктейль бэлдсэн, хамгийн урт селфи гараар зураг авсан, хамгийн чанга хашхирсан гэх мэт…

Дээд амжилтын Гиннесийн номд бүртгэгдсэн одуудыг танд танилцуулахаар бэлдлээ, тэд ямар амжилт гаргаж чадсан юм бол?

Дуэйн Жонсон

The Rock хочит алдартай жүжигчин гурван ч удаа Гиннесийн номд бичигджээ. Хамгийн эхлээд 2007 онд гол дүрд тоглосныхоо төлөө хамгийн өндөр шан хөлс авсан анхны жүжигчин гэдгээрээ бичигдсэн. Сануулж хэлэхэд, Жонсон Хилэнцэт хорхойн Хаан Метаясын дүрийг бүтээснийхээ хөлсөнд 5,5 сая ам.доллар авчээ.

2015 онд Дуэйн Жонсон дахиад л дээд амжилтын эзэн болсон: “San Andreas Fault” киноны нээлтийг Лондонд хийхдээ өөрийн ухаалаг утсаараа 3 минутын дотор шүтэн бишрэгчидтэйгээ 105 селфи хийж амжжээ. Гэхдээ тогтоосон дээд амжилт үнэхээр гайхалтай, авсан бүх зургуудад муу гарсан зураг ганц ч зураг байхгүй. The Rock даалгавраа сайн биелүүлж чадсан хэрэг.

Үүнээс хойш 2 жилийн дараа дараагийн амжилтыг тогтоожээ: их хэмжээний соус дип бэлджээ (бараг л 245 кг). Түүний бэлдсэн энэ их соусыг Лос-Анжелес дахь төрийн бус байгууллагаар дамжуулан орон гэргүй хүмүүст тараасан байна.

 

Бен Стиллер

© Dave J Hogan / Dave J Hogan / Getty Images

2016 онд Лондон хотноо “Zoolander 2” киноны нээлт болох үеэр жүжигчин Бен Стиллер дэлхий дээрх хамгийн урт селфи гараар зураг даржээ. Гарны нийт урт 8,56 м, цонх угаагчны ишээр хийсэн байна. Арга хэмжээний үеэр Гиннесийн номын төлөөлөгч байлцсан бөгөөд Бен Стиллерт тогтоосон амжилтыг нь баталж гэрчилгээ гардуулжээ.

Та яг тэр гэрэл зургийг эндээс харж болно.

© ZoolanderMovie / twitter

 

Фаррелл Уильямс

© iamOTHER / youtube

2013 оны намар америкийн дуучин Фаррелл Уильямс дуу хөгжмийн түүхэнд хамгийн урт видео клип хийжээ. “Happy” дуунд зориулсан видео клипний үргэлжлэх хугацаа 24 цаг. Тэр дундаа 4 минутын трэк нь 360 удаа эргэлдэнэ. Клипэнд маш олон хүн бүжиглэдэг, алдартнууд ч бий. Клипний бүтэн хувилбарыг тусгайлан гаргасан 24hoursofhappy.com сайтаас үзэж болохоор байсан боловч одоогоор идэвхгүй болжээ. Гэхдээ YouTube дээр бичлэг бий, дээд амжилт тогтоосон клипний эхний дөрвөн цагийг үзэж болно.

 

Эминем

Eminem / Facebook

Эминем нэрээрээ олны танил болсон Маршалл Брюс Мэтерс 2013 онд «Rap God» дуугаараа Гиннесийн номд бичигджээ. Дуу 6 минут үргэлжилнэ, энэ хугацаанд реппер маань 1560 үг хэлсэн байна. Эминем нэг дахилт дээр бүр 15 секундэд 97 үг хэлсэн удаатай.

 

Снүүп Дог

© snoopdogg / instagram © snoopdogg / instagram

2018 онд америкийн рэппер Снүүп Дог дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй коктейль бэлджээ. Энэ л амжилтаараа өөрийнхөө нэрийг дэлхийн дээд амжилтын номонд мөнхөлж чадсан юм. Paradise нэртэй коктейль бэлдэхэд 315 л жин, 156 л чангаанзны брэнди, бараг 106 л жүржийн шүүс орсон байна. Бэлэн болсон коктейлийг аварга том соруул, ягаан өнгийн шүхэр чимэглэжээ.

 

Жастин Бибер

© GuinnessWorldRecords ‏/ twitter

Канадын алдартай поп-R&B дуучин 14 удаа Гиннесийн номд бичигдсэн. “Spotify-ийн долоо хоногийн хамгийн алдартай дуу”, “YouTube дээрх хамгийн их үзэлттэй суваг” гээд маш олон зүйл бий. Сонирхолтой нь саяхан өөрийн онцлогтой анти амжилт авсан: дуучны видео хамгийн их dislike цуглуулсан байна. Түүний дуулсан «Baby» дуу 11 сая гаруй хэрэглэгчдэд огт таалагдсангүй. Үнэндээ түүний амжилтыг саяхан өөр нэг дуу эвджээ – YouTube дээр 2018 оны сүүлээр тавигдсан дуу 16 сая dislike цуглуулсан байна.

 

Вин Дизель

© Vin Diesel / facebook

2013 оны 10 дугаар сард “The Fast and the Furious” киноны баатар Вин Дизель өөрийн фейсбүүк хуудсандаа нэгэн пост нийтэлсэн – ажил төрлийн хамтрагч, амьдралын анд нөхөр Пол Уокерийн гэгээн дурсгалд зориулжээ. Сэтгэл хөдөлгөм пост 8 сая гаруй лайк цуглуулсан байна, ингээд Facebook-ийн хамгийн их алдартай пост болжээ.

 

Жеки Чан

jackiechan / instagram

2012 оноос хойш Жеки Чан хамгийн их трюк хийсэн жүжигчнээр албан ёсоор дээд амжилт тогтоожээ.

 

Бага Роберт Дауни

robertdowneyjr / instagram

Алдартай жүжигчин Хятад дахь өөрийн шүтэн бишрэгчдийнхээ ачаар 2013 онд Гиннесийн номд бичигдэж чаджээ. 48 настай жүжигчин анх удаа Их гүрэнд айлчилж. Тэр үед “Төмөр Хүн”-д 5339 шүтэн бишрэгчид нь гарын үсэг бүхий мэндчилгээ гардуулжээ. Шүтэн бишрэгчдийн дунд Хятадын одууд ч бас орсон –  Хуан Сяомин болон Ван Сюэци.

 

Мадонна

madonna / instagram

Мадонна хэдэн арван удаа дээд амжилт тогтоож байсан нэгэн. Тэдний дундаас хамгийн сонирхолтой амжилтуудыг дурдвал:

  • “Эвита” дуут кино (1996 онд)-ны гол дүрийг бүтээж байхдаа кадрт 85 удаа хувцсаа сольсноороо Гиннест бичигдсэн. Сольж өмссөн хувцаснаас гадна үсний засалт 42 удаа, ээмэг 56 удаа, малгай 39 удаа тус тус солигджээ.
  • 2014 оны Fool’s Paradise Drag үдэшлэг дээр 440 шүтэн бишрэгчид яг Мадонна шиг хувцасласан байв.

 

Оззи Осборн

ozzyosbourne / instagram

2010 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бейсболын нэгэн тэмцээний үеэр британийн рок дуучин Оззи Осборн шүтэн бишрэгчдээ “Scream” гэдэг үгийг хамгийн чанга бөгөөд уртаар хэлэхийг уриалжээ. Шүтэн бишрэгчид ч түүний хүсэлтийг дуртайяа биелүүлж, ингээд л дэлхийн дээд амжилтыг цугтаа тогтоосон байна.

 

Шакира

shakira / instagram

Колумбын алдартай дуучин Шакира бас л Гиннесийн номд нэрээ үлдээжээ. Facebook-д хамгийн их лайк буюу 100 сая лайк цуглуулж чадсан аккаунттай хүн. Гэхдээ энэ амжилтаасаа өмнө хоёр ч удаа амжилтаараа тодорсон байсан – АНУ дахь испани хэл дээрх хамгийн их борлуулагдсан цомог, мөн цаг үеийг эзэлсэн испани хэл дээр дуулсан сингл.

 

Хью Лори

© House, M.D. / Fox

“Доктор Хаус” олон ангит киноны од хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчин гэдгээрээ дээд амжилт тогтоон Гиннесийн номд бичигджээ. Нэг ангид тоглосон хөлсөндөө жүжигчин 700 мянга гаруй ам.доллар авч байжээ.

 

Абхишек Баччан

bachchan / instagram

Энэтхэгийн жүжигчин болон продюсер Абхишек Баччан 2009 онд “Delhi-6” киногоо бүтээх ажлын хүрээнд 12 цагийн дотор 7 хотод очиж амжээ. Зүгээр ч нэг очоогүй ба хот болгонд улаан хивсний ёслолд оролцсон, олны өмнө үг хэлсэн, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан, гарын үсгээ ч тараасан. Энэ 12 цагт Баччан нийт 1,8 мянган км зам туулжээ (машинаар, мөн хувийн онгоцоор).

Эдгээр жүжигчдийн хэн нь үнэхээр Гиннесийн номд бичигдэх ёстой гэж та бодож байна? Та өөрөө ямар нэгэн дээд амжилт тогтоомоор санагдаж байна уу?

5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *