Энэ долоо хоногийн шилдэг ухаалаг утаснууд

1

Энэхүү нийтлэлээр бид Xiaomi-ийн анхны селфи-ухаалаг утас, Sharp-ийн шинэ загвар болон Huawei-ийн хэмнэлттэй загваруудыг тус тус танилцуулна.

Xiaomi Redmi S2

Xiaomi-ийн селфи-ухаалаг утасны шинэ загварын урд камер нь 16 Мп бөгөөд HDR-аар дэмжигдсэн. Xiaomi Redmi S2-ийн өмнөх камерын сенсор хиймэл оюун ухаантай холбоотой ажиллах буюу дүрсийг сайжруулна – нүүрний туяа, арьсыг жигдрүүлэх нэмэлт горим ажиллахаар хийгджээ.

Загварлаг төмөр корпустай шинэ ухаалаг утас нь маш бага тоноглолтой гэж хэлж болно. Нүүрэн тал 5,99 инчийн хэмжээтэй, арын хэсэгт хоёр камертай, антенны нарийхан зураастай бөгөөд хурууны хээ мэдрэгчтэй.

Xiaomi Redmi S2 утасны камерын платформ нь Snapdragon 625 процессор дээр суурилсан, шуурхай санах ой нь 3 эсвэл 4 ГБ сонголттой, мөн 32 эсвэл 64 ГБ багтаамжтай хувилбараас сонгоно. Хэрэв багтаамж хангалтгүй санагдаж байвал microSD картын тусламжтайгаар хэмжээг нь нэмэгдүүлж болно. Ухаалаг утасны зай нь 3080 мА·цаг бөгөөд microUSB-ээр түргэн цэнэглэх боломжтой.

Xiaomi Redmi S2 техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,99 инч, 1440 × 720 пиксел
  • Процессор: Snapdragon 625
  • Санах ой: 3 / 4 ГБ RAM болон 32 / 64 ГБ ROM
  • Камер: үндсэн – 12+5 Мп, арын – 16 Мп
  • Батерей: 3080 мА•цаг

Xiaomi Redmi S2 утсыг Ази болон Европд борлуулахаар төлөвлөж байгаа бол хамгийн эхний гадаад худалдаагаа “Redmi S2” Монголоос эхлэж байгаа гэнэ. Хэрвээ та шинэчлэгдсэн Redmi S2 утсыг авахыг хүсвэл Ми Монголиа дэлгүүрийг зориорой.

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

Sharp Aquos R2

Бас нэгэн хүчирхэг камертай ухаалаг утас зах зээлд гарч ирж байна, гэхдээ энэ удаад Япон гарал үүсэлтэй. Sharp Aquos R2 ухаалаг утас нь гэрэл зураг дарах болон бичлэг хийх бие даасан хоёр тусдаа камертай. Нэг нь 22,6 мегапикселийн гэрэл зураг авах чадвартай бол хоёр дахь нь бүр 4К UHD (3840 × 2160 пиксел) бүхий зар сурталчилгааны гэрэл зураг авах хүртэл хүчин чадалтай ажээ.

Уг загвар нь 6 инчийн дэлгэцтэй, 3040 × 1440 пиксел бүхий өргөтгөлтэй, урд камер нь тусгай зүсэлтээр илэрхийлэгдсэн. Ухаалаг утас нь IP68 стандартын дагуу чийг, тоос шорооноос хамгаалагдсан байна. Үйлдлийн системийн хүчин чадал нь Snapdragon 845 процессортой, 4 ГБ RAM болон 64 ГБ ROM үзүүлэлттэй.

Sharp Aquos R2 утасны дэлгэцийн доод хэсэгт хурууны хээ мэдрэх товчлуур суурилуулагдсан, NFC чип болон 3,5 миллиметрийн аудио чихэвчний оролттой. Ухаалаг утасны зайны хүчин чадал нь 3130 мА·цаг, USB Type-C төрлийн залгуураар цэнэглэгдэнэ.

Sharp Aquos R2 техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6 инч, 3040 × 1440 пиксел
  • Процессор: Snapdragon 845
  • Санах ой: 4 ГБ RAM болон 64 ГБ ROM
  • Камер: арын – 22,6 + 16,3 Мп, үндсэн – 16,3 Мп
  • Батерей: 3130 мА· цаг
  • ҮС: Android Oreo 8.0

Sharp Aquos R2 утасны үнийн талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна. Шинэ загварын утсыг энэ зун зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Huawei Y3 2018

Huawei-ийн энэ удаагийн загвар маш хямд үнээрээ бусдаас онцгойрох бөгөөд энэ чанар нь түүний давуу тал болно гэж үзэж байна. Huawei Ү3 2018 нь Android 8.1 Oreo Go Edition хувилбарын удирдлага дор ажиллана, үзүүлэлтийн хувьд даруухан гэмээр. 5 инчийн дэлгэцтэй уг ухаалаг утас нь 854 × 480 пиксел өргөтгөлтэй, процессорын хувьд MediaTek MT6737 ашигласан, санах ой болон багтаамж нь ердөө 1 болон 8 ГБ. Үндсэн камер нь 8 мегапикселийн модультай, харин арын камер нь 2 мегапиксель байна.

Утасгүй холболтоор ажиллах бүхий л үйлдлүүд суурилуулагдсан: LTE, Wi-Fi 802.11n, Bluetooth 4.0 болон GPS. Зайны хүчин чадал нь 2280 мА· цаг – уг ухаалаг утсанд хангалттай гэж үзэх ажээ.

Huawei Y3 2018 техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч, 854 × 480 пиксел
  • Процессор: MediaTek MT6737
  • Санах ой: 1 ГБ RAM болон 8 ГБ ROM
  • Камер: үндсэн – 8 Мп, арын – 2 Мп
  • Батерей: 2280 мА·цаг
  • ҮС: Android Oreo 8.1 Go Edition

Шинээр зах зээлд гарах ухаалаг утасны эцсийн үнэ тодорхой болоогүй байна, гэхдээ 80 орчим доллар байх болов уу гэсэн таамаг бий. Ямартай ч ойрын ирээдүйд тун удахгүй зарагдаж эхлэх ажээ.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *