Зуны гутланд хөлөө холгохгүйн тулд би үүнийг байнга биедээ авч явдаг… Үр дүнтэй 8 арга

1

Өмсөх хүсэлтэй ч гэлээ өмсөж чадахгүй гутал танд байгаа л байх, яагаад гэвэл хөлийг тань барьж үрнэ. Гадаа бараг л зун болчихлоо, нар, хөнгөн нимгэн даашинз, углааш болон сайхан сэтгэл санаатай зэрэгцээд нэгэн таагүй мэдрэмж давхар ирдэг нь харамсалтай: өвдөлт, шарх, цэврүү – оймсгүй өмссөн задгай гутал эсвэл хагас цагийн дараа хөл холгох шинэхэн туфль өмсжээ.

Харамсалтай нь энэ мэдрэмжийг бүсгүй болгон мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. Тэвчээрийн хязгаарт  хүртэл өмссөний эцэст цэврүү үсэрч цус шүүрч таныг зовоох мэдрэмж ямар таагүй гээч.

Энэ аймшгийг дахин давтагдуулахгүйн тулд энэ зун хэрэглэх 8 зөвлөмжийг та бүхэндээ бэлдлээ. Одоо шинэ туфль өмсөөд дахиж хэзээ ч өвчнөөр шаналахгүй ээ.

 

Хөлийн цэврүүнээс хэрхэн салах вэ?

1. Тос

Цэвэр арьсан гутал эсвэл туфль хэсэг хугацааны дараа агшсан байгааг мэдэрдэг. Айх хэрэг огт байхгүй, багахан хатаад агшиж байгаа хэрэг. Зузаахан шиг хүүхдийн тос түрхээд 3 цаг байлгаж бүрэн шингээгээрэй. Энэ арчилгааны дараа гутал тань шинэ юм шиг л харагдахаас гадна хөлөнд тань таарна.

Гутлын ул болон дотор хэсэгт чийгшүүлэгч тос түрхээрэй, энэ бүгд цэврүү үсрэхээс хамгаална.

 

2. Хөлс дарах дезодорант

Шинэ задгай гутал эсвэл туфль хөлийг тань үрээд байвал хатуу дезодорант аваад үрж байгаа хэсгээр буюу хөлийнхээ арьсанд сайтар түрхээрэй.

Энэ энгийн аргын тусламжтайгаар гутал гулсаж эхлэх бөгөөд цэврүү шинээр үүсэхээс хамгаална.

 

3. Мөстэй уут

Бариу болон нарийхан гутлыг тэлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг хэдий ч хүмүүс тэр болгон сайн мэддэггүй юм.

Гялгар уутанд ус хийгээд бариад байгаа гутландаа углаад нэг өдөр хөлдөөгчинд хонуулаарай.

Ус хөлдөхөөрөө гутлыг аажим тэлнэ – ингээд багадсан бариу гутал өмсөхөд хөлд маш эвтэйхэн болсон байна.

 

4. Хуучин сонин

Сонингийн цаасыг жижиглэн хуваагаад усанд норгоно. Норгосон цаасаа бариад байгаа гутландаа сайтар чихээд орхино. Сонингийн цаас хатсаны дараа гутал тань барьж үрэхээ больсон байх вий.

Сонингийн цаас хатах үйл явцыг хурдлуулах ямар ч шаардлага байхгүй – халуун пааран дээр тавих, халуун сэнсээр үлээлгэх хэрэггүй. Нэг өдрийн дараа гэхэд өөрөө хатчихсан байдаг юм.

 

5. Зуун наст

Зуун настын гель хөлийн арьсыг цэврүүтэхээс хамгаална гэдгийг та мэдэх үү? Нянгийн эсрэг үйлчилгээтэй, халдвар авахаас хамгаалдаг гэдгийг хүн болгон мэднэ.

Зуун настын гелийг хөлөндөө түрхээд бага зэрэг хөнгөн иллэг хийж гелийг бүрэн шингээнэ. Хэрвээ цэврүү аль хэдийн гарчихсан бол байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнийг өдөрт 2 удаа хөлөндөө түрхэнэ.

 

6. Вазелин

Хөлийн арьсандаа бага зэргийн вазелин түрхээд арьсаа чийгшүүлнэ. Ингэснээр цэврүү гарах, холгохоос урьдчилан сэргийлж чадаж байгаа юм.

Чийгшүүлэх үйлчилгээтэй вазелин хөлөндөө түрхсэнээр хөлийн улыг жигд, зөөлөн болгохоос гадна үхэжсэн арьсыг гуужуулж өгдөг байна. Өөрөөр хэлбэл цэврүү үсрэхээс хамгаалах ажээ.

 

7. Тальк/хүүхдийн цацлага

Цацлага нь хөлийн эвгүй үнэрийг дарахад нөлөөлдөг, гэхдээ цэврүү үсрэхээс хамгаалдаг гэдгийг нь тэр болгон мэдэхгүй болов уу.

Цацлага нь өөртөө хөлс ялгаруулалтаас гарах чийгийг шингээн авдаг. Хөлс нь цэврүү үүсгэх гол хүчин зүйлсийн нэг болдог байна. Тэгэхээр ахиухан шиг цацлага цацахад цэврүү гарахаас хамгаалж чадах нь: хөлийн ул, гутлын дотор хэсэгт цацаарай.

 

8. Үсний сэнс болон оймс

Гутал нь бариад байгаа хүмүүст тохирох арга юм. Танд үсний сэнс хэрэгтэй – халуун агаар нь гутлын материал сунахад нөлөөлнө.

Уг аргыг үр дүнтэй болгохын тулд зузаан оймс өмсөөд сэнсээр гутал руугаа үлээлгэнэ. Гутал халаад эхлэнгүүт нь ус эсвэл уксусаар арчаад байгаарай.

Цэврүүг дөнгөж гарч ирэнгүүт нь эмчилж арилгаж байх хэрэгтэй. Тийм учраас гоё гуталнаасаа таашаал авахын тулд бидний санал болгосон аргуудыг тэр дор нь ашиглахыг зөвлөж байна.

Таны найз нөхөд үр дүнтэй эдгээр аргуудыг мэдэж байвал тэдэнд тун их хэрэгтэй тул та бидний мэдээллийг найзууддаа хуваалцаарай.

15
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gndiraa

    2018/06/04 at 10:19

    Talarxalaa sxn medeelel bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *