Охидууд аа, өнөөдрөөс эхэлж турцгаая! Үр дүнтэй бас гаж нөлөөгүй, гайхалтай ханд бэлдээд л…

4

Яншуй – биеэ хорт бодисоос цэвэрлэж эрүүлжихийг хүсэж байгаа хүмүүст юугаар ч орлуулшгүй олдвор л гэсэн үг. Уг ногоог зөвхөн тааламжтай амтаар нь үнэлээд зогсохгүй мөн шим тэжээлээр нь дээгүүр үнэлдэг. Яншуй нь олон төрлийн амин дэм болон микро элементүүд агуулдаг. Зарим нэг гэрийн эзэгтэй нар шим тэжээлийг нь үл тоон хоол чимэглэх төдийхнөөр хэрэглэж байгаа нь харамсалтай санагддаг. Өнөөдөр бид нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдлээ.

Анхилуун үнэртэй уг ногооны ашиг тусыг танд танилцуулахаар бэлдлээ, бас та бүхэндээ яншуйгаар турах жорыг танилцуулах болно.

Яншуйны ашиг тус

За, ингээд яншуй чухам ямар шим тэжээлтэй болохыг мөн ямар асуудлыг шийдэхэд тусалж чадахыг мэдэж авцгаая.

  1. Шээс хөөх үйлчилгээтэй тул биеэс хорт бодис гадагшлуулна. Биеийг хордуулж байгаа төрөл бүрийн хорт бодисоос цэвэрлэнэ.
  2. Цус багадалтын үед үр дүнтэй.
  3. С амин дэмийн агууламж өндөртэй тул дархлаа бэхжүүлж дэмжинэ.
  4. Яншуйны үр нь гормоны тэнцвэрт байдал алдагдсан үед мөн сарын тэмдэг доголдох үед үр дүнтэй.
  5. Гэдэс ходоодонд патоген орчин үржихээс хамгаална, хоол боловсруулалтыг сайжруулна, уургийн гаралтай хоол хүнсийг бүрэн боловсруулж шингээхэд нөлөөлдөг.

  1. Яншуйнд агуулагдах апигенин нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж хавдрын эсийн үржлийг зогсоодог.
  2. Эр хүний бэлгийн чадавхийг сайжруулна.
  3. Цусны даралтыг тэнцвэржүүлнэ, зүрхний шигдээс, цус харвахаас урьдчилан сэргийлнэ.
  4. Элэгний өвчлөлийг анагаана, өөрөөр хэлбэл биеийг хорт бодисоос цэвэрлэх үйлчилгээтэй.
  5. Муу холестерины хэмжээг багасгана.

Энэ жагсаалт үүгээр дуусахгүй. Эдгээр ашиг тусаас гадна яншуй нь турахад тусалдаг байна. Уг ногоо нь маш бага калоритой, эсийн хэмжээнд өөх, тосны солилцоог идэвхжүүлж хурдан шатахад нөлөөлдөг ажээ. Яншуйг ямар ч байдлаар ашиглаж болно, гэхдээ ханд байдлаар хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Орц:

  • 1,5 л ус
  • 1 боодол яншуй
  • 1 зүсэм нимбэг

Хандыг бэлдэхэд маш амархан. Усаа буцалгаад жижиглэн хэрчсэн яншуйгаа хийж 15 минут хандална. Дараа нь шүүж аваад нимбэгээ хийж амтална. Ундааг хүйтнээр нь бас халуунаар нь уусан ч болно. Бэлдсэн ундаагаа өдөрт гурван удаа хоолны өмнө 0,5 стаканаар ууна. Үргэлжлэх хугацаа – 14 өдөр.

Хандыг ууж байх хугацаанд биеийн хүчний ачаалал давхар авбал илүү үр дүнтэй. Уг ундаа таны бие галбирыг гуалиг болгоод зогсохгүй дархлааг дэмжинэ, сарын тэмдгийн давтамжийг тогтворжуулна.

Яншуй болон нимбэгээр бэлдэх бас нэг өөр жорыг танд танилцуулъя. Танд 2 литр ус, 100 г яншуй, 1 нимбэг мөн дусал йод хэрэгтэй. Яншуйгаа буцалсан усандаа хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана, дараа нь  нимбэгийн шүүс болон йодоо нэмнэ. Шүүгээд хөргөөрэй. Өдрийн турш хэд хэдэн балгаар хүссэн үедээ ууж дуусгана. Ингээд 10 өдрийн турш ууна. Уг ундаа нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.

Яншуйны анагаах үйлчилгээний ачаар та бие эрхтнээ эрүүлжүүлээд зогсохгүй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна, мөн эрүүл мэнддээ гаж нөлөөгүйгээр турж байгаа юм. Илүүдэл жин аажим багасна, гэхдээ зөвхөн яншуйны үйлчилгээнд найдаад юу ч хийх байж болохгүй шүү. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд цогц арга хэмжээ авах ёстойг санаж яваарай. Зөв хооллолт, өөх шатаах дасгал сургуулилт – таны хамгийн шилдэг туслагч.

28
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Unurbat YA

    Unurbat YA

    2018/05/18 at 11:17

    Erkhemtur Tumurbaatar

  2. Mgl Xaan

    Mgl Xaan

    2018/05/18 at 11:32

    Mgl

  3. Mgl Xaan

    Mgl Xaan

    2018/05/18 at 11:32

    Talst Mgl

  4. Mgl Xaan

    Mgl Xaan

    2018/05/18 at 11:32

    Orhon Mgl

  5. Undra Gt

    Undra Gt

    2018/05/18 at 16:06

    Г. Гэрлээ

  6. Undra Gt

    Undra Gt

    2018/05/18 at 16:06

    Г. Гэрлээ

  7. Г. Хулан

    Г. Хулан

    2018/05/19 at 18:36

    Oji Tvwshoo

  8. Kaylen Kourtney

    Kaylen Kourtney

    2018/05/19 at 23:40

    Bulgaa Saikhnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *