Яагаад өглөө өлөн дээрээ бүлээн ус ууж байх хэрэгтэй вэ?

4

Үр дүн үнэхээр гайхалтай!

Бидний ихэнх нь өглөөг аяга халуун кофегоор эхлүүлж сурсан. Гэхдээ хэрвээ өөрийн энэ зуршлыг өөрчилбөл, жишээ нь өглөө аяга бүлээн ус ууж эхлүүлбэл таны бие махбодь танд талархах болно.

Усны амтыг багахан нимбэгийн шүүс хийж нэмж болно. Ийм ус таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, биеэс хорт бодис гадагшлуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Эдгээрээс гадна эрүүл мэндэд өөр бусад ашиг тус байх ажээ.

Цусны эргэлтийг идэвхжүүлнэ

Биеэс хорт бодис гадагшлуулж байгаагийн сацуу цусан хангамжийг сайжруулна.

Хоол боловсруулах эрхтнийг хорт бодисоос цэвэрлэнэ

Өглөө өлөн дээрээ аяга бүлээн ус ууснаар бие эрхтнээ цэвэрлэж байгаа хэрэг юм. Шингэн нь ходоодон дахь хоол хүнсийг задлахад тусална, гэдэс-ходоодны үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ.

Жин хасахад нөлөөлнө

Энгийн энэ дадал зуршил танд илүүдэл жингээ хасахад тусална. Бүлээн ус биеийн дулааныг нэмэгдүүлнэ, үүний үр дүнд бодисын солилцоо идэвхжиж эхэлнэ. Энэ бүх өөрчлөлтүүд бие махбодь өөхийг илүү хурдан шатаахад нөлөөлнө.

Хөгшрөх явцыг удаашруулна

Итгэх эсэх нь таны өөрийн хэрэг, ямартай ч хөгшрөх явцыг удаашруулж байгаа нь үнэхээр бодит үр дүн юм. Өлөн дээрээ бүлээн ус ууснаар биеэс хорт бодис гадагшлуулж байгаа, ингээд арьс илүү уян хатан бас цэвэрхэн, эрүүл болох ажээ.

Хэтрүүлж идэхээс хамгаална

Ходоодны үйл ажиллагаа доголдсоноор гэдэсний асуудлууд үүсдэг, хэрвээ бие махбодид шингэн дутагдвал гэдэс дүүрэх эсвэл хэвлийгээр хатгаж болно. Тиймээс энэ таагүй мэдрэмжээс салахын тулд өглөөдөө аяга бүлээн ус ууж заншаарай – гэдэс, ходоодны үйл ажиллагааг дэмжиж бие махбодь эрүүлжихэд нөлөөлнө.

14
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *