
Энэ долоо хоног дэлхийн цаг агаарт нэгэн этгээд хачин зүйл тохиолоо. 1 дүгээр сарын цас ихэнх улс орнуудад хэвийн үзэгдэл, харин Африк болон Ойрх Дорнодын элсэн цөл энэ тоонд багтахааргүй бүс нутаг билээ. Гэрэл зурагчид үлгэрийн юм шиг харагдах Сахарын цөлд унасан цас, мөсийг гэрэл зурагнаа буулгажээ. Энэ бүс нутагт агаарын хэм огцом тэгээс доош орсон юм.
Саудын Арабын ард иргэд болон гадаадын жуулчид Асир нутагт байрлах элсэн цөлийг зорих болжээ. Тэд ховор тохиох байгалийн үзэгдлийг өөрийн нүдээр харахыг хүссэн нь тэр. Энд агаарын хэм цельсийн хасах хоёр хэмд хүртлээ унажээ.

Гэрэл зурагчин Карим Бушетатын авсан гэрэл зургаас та Алжирын Айн-Сефра хотын ойролцоох байгалийг харж болно. “Цөлийн үүд хаалга” хэмээгдэх уг газар ойролцоогоор далайн түвшнөөс дээш 1000 метрт орших бөгөөд Атлассын уулсаар хүрээлэгджээ.

Сахарын цөл Хойд Африкийн ихэнх хэсгийг хамарсан ба сүүлийн хэдэн зуун мянган жилийн туршид агаарын хэм, чийгшлийн хүчтэй өөрчлөлтөд өртсөн гэж үздэг. Бидний мэдэхээр усны нөөцгүй, гэхдээ ойролцоогоор 15,000 жилийн дараа дахин өтгөн ногоон зүлэгтэй болох магадлалтай.

Цасаар хучигдсан элсэн цөлд хонь бэлчиж байгаа дүр зургийг буулгажээ.

Саудын Арабын оршин суугчид Асар бүсэд унасан цасыг хараад маш их баярлаж хөөрчээ. Элсэн цөл, уул толгод нь цагаан бүтээлгээр хучигдсан юм шиг л харагдана.

Гэрэл зураг дээр: цасан дунд зогсох Саудын Арабын тэмээнүүд. Сүүлийн хагас зуунд бүсийн баруун урд хэсгээр агаарын хэм тэгээс доош орж байсан удаагүй.
Элсэн цөлд цас орох нь хэр түгээмэл үзэгдэл вэ?

Элсэн цөлд цас орох нь тийм ч энгийн зүйл биш ч гэлээ бас гайхаад байхаар ховор үзэгдэл биш юм. Энд шөнийн дотор агаарын хэм огцом унадаг, гэхдээ цас нь маргааш өглөө гэхэд хайлчихдаг ажээ.

Энэ удаагийн Алжир болон Саудын Арабад болсон байгалийн үзэгдэл нь их хэмжээний хүйтэн агаар өндөр даралтын нөлөөнд элсэн цөлийн хуурай хөрсөнд шилжжээ. Энэ шалтгааны улмаас тухайн бүс нутагт агаарын хэм огцом унасан юм. Ийм агаарын урсгал байгалийн жам ёсоор Төв Азиас цагийн зүүний дагуу Саудын Арабад ирдэг. Замдаа цуглуулсан чийг нь хүйтэнд цас болон унах ажээ.

Газрын зураг дээр маш халуун хэмээн тэмдэглэгдсэн газарт цас орсон нь анхны тохиолдол биш юм. Алжирын Сахарын цөлийн захад орших Айн-Сефра гэхэд л сүүлийн 40 жилд гурван ч удаа цас үзжээ. Байгалийн энэ үзэгдэл 2021, 2018 болон 2017 онд тохиосон, үүнээс өмнө 1980-аад онд цас орсон гэж бүртгэгдсэн байдаг.

Хотын агаарын хэм 1 дүгээр сард +12 хэмд хэлбэлздэг, харин 7 дугаар сард +40 хэм хүртэл хална.

Үүний зэрэгцээ, энэ оны 1 дүгээр сард саудын Асир тойрог болон Саудын Арабад сүүлийн хагас зуун жилд анх удаа цас орлоо, эзэнт гүрний бусад хэсгүүдэд байгалийн энэ үзэгдэл саяхан тохиож байжээ.
2020 онд нутгийн баруун-хойд уулархаг хэсгээр агаарын хэм хасах тэг хэм рүү орж байсан бөгөөд аюултай шуурганаас урьдчилан сэргийлэх мэдээ хүртэл явж байсан юм. Ард иргэдээ хол явалгүй дулаан газраа үлдэхийг анхааруулж байжээ.

















Bolormaa Nanzaddorj
2021/01/19 at 20:18
Мөстлөг болох гэж бгаа юм болов уу
Enkhbayar Lucky
2021/01/19 at 23:04
Delhiin dulaaral bolhoor yaah we gheer haluun huitnii tuil nemegdene gesen ug lol
Enkhbayar Lucky
2021/01/19 at 23:04
Delhiin dulaaral gdg chine dan gants dulaaraad bhiin ner bish
Anu
2021/01/19 at 23:11
spaind suuliin 50jil tsas oroogui sayhan orson gene lee orohdoo zahiin hotdoo orson gesen madridad ogt tsas orj bgaagui sayhan anh udaa humuus tsas harjiina gej sonsson hhe
Tete Tergel
2021/01/20 at 11:32
Haluund nasaaraa bsan amitad daarj uhendee uruwdchluu
Gangaay Gangaa Gangaay
2021/01/20 at 14:39
дэлхийн анхааруулга . Хүмүүсийн ухамсар доор болсныг анхааруулж бна
Дансран Даваацэрэн
2021/01/20 at 15:52
Эсдэлд бэлэн байх анхааруулга
Jigjid Altankhuu
2021/01/20 at 16:46
Shar tos bna daa
Gantulga Byambasyren
2021/01/20 at 18:23
ene zuragnuud dotor mongol ger tsohij yvna
Сүхболд Чинбат
2021/01/20 at 21:15
Хэдэн хүн хөлдөж, осгосон бол ха ха
Badtakh Ravdan
2021/01/20 at 21:28
Khvndiin mass bagsaj delhiin ergeldeh hudulguun hurdasaj baigaa bolhoor yum yum bolno
Л. Анхбаяр
2021/01/20 at 21:31
Mongolchuud tsold ch baij huiten tuild baij chadah aztai ulsuud yumaa ovoldoo -40 zundaa -40 hem hurtel haldag hurdug ornii ulsuud yumaa bid
Ťogoldor Ţğldr
2021/01/20 at 21:57
Yun mongol ger mer ahah
Lhagvadorj Enhtuvshin
2021/01/21 at 02:14
Л. Анхбаяр harim halahgun bgan bishu chini bichseniig harjad hha😂😂
Л. Анхбаяр
2021/01/21 at 02:37
Lhagvadorj Enhtuvshin haha tiim bn edit hiisen
Ganochir Bekhbaatar
2021/01/21 at 06:31
Нэг мөсөн зуд болмоор юм.
Бас Хүү
2021/01/21 at 09:53
mongoliin nutag baina shdee dandaa hudlaa medeelel oruulhiimaa
Ganganhar Gangaa
2021/01/21 at 10:21
Энэ бол Байгаль Эх бидэнд дохио сануулга анхааруулга өгч бна.
Амарбаясгалан Гантулга
2021/01/21 at 10:22
Ice age 2
Пүрэвсүрэн Пүрэвдорж
2021/01/21 at 11:32
байгал эх ч тэсвэр алдав бололтой
Batzorig Zorigoo
2021/01/21 at 11:44
ванга эмээгийн хэлсэн ортой…байгаль эх нэг л сонин бгаа шүү…
Tour Naran
2021/01/21 at 14:41
Gantulga Byambasyren отор хийж яваам байгааз🤣
Muniverse Bna
2021/01/21 at 15:44
Ene jil ontsgoi huiten bn
М. Энхбүрэн
2021/01/21 at 18:25
Vnen bol baahan hvn amitan vhee bizdee
Өнөболд Өнөкө
2021/01/21 at 19:00
Худлаа байх өө
Galiin Hor
2021/01/21 at 20:22
Байгаль эх өөрчлөгднөө
Жавзндолгор Л.
2021/01/21 at 21:27
Impasible
Bsndemberel Gansvkh
2021/01/21 at 22:30
tiim bna bvvr tsana mongol ger shaajiin
Muugii Daahuu
2021/01/22 at 01:05
Hudlaa hudlaa
Babuur Bnn
2021/01/22 at 01:19
Delhiin dulasral bol hud
Battulga Tsendorj
2021/01/22 at 02:23
Сахарын цөл гэснээ Саудын Араб гэж шаагаад байх. 565 мэдээ нь 3 бас худлаа байх.
Aminerdene Maik
2021/01/22 at 07:38
Nymka Erdene anai naan cin tsas orsn gj bnshd orsiinmuu naan cn?