Тусламж шаардлагагүй нэгэнд тун найрсаг өгөөмөр зан гаргах хэрнээ, тусламж хэрэгтэй байгаа нэгэнд хэтэрхий хатуу хандах өнөөгийн нийгмийн тухай өгүүлэх богино түүх

0

Бидний амьдарч буй дэлхий ертөнц хэтэрхий шударга бус болжээ. Өөрөөсөө дээгүүр хэн бүхэнд хүлцэнгүй, хүнлэг хандавч өөрөөс доогуур гундуухан яваа нэгэнд хүчийг үзүүлж, дээрэнгүй авир гаргана. Уншигч танд өнөөгийн нийгмийг товч бөгөөд тун тодорхой байдлаар, ёжлон өгүүлсэн ядарсан хөгшин эрээс өндөг худалдан авч буй залуу бүсгүйн нэгэн түүхийг хүргэхээр бэлдлээ.

Өндөг зарж буй хөгшин эрд хандах бүсгүйн хандлага…

“Өндөг хэд гэж байгаа юм?” хэмээн бүсгүй хөгшин эрээс асуулаа.

Хөгшин эр, “Хатагтай минь та 1 долларт 10 өндөг авч болно” хэмээн хариулав.

Бүсгүй хариулах нь, “1 долларт 15 ширхэг өндөг авъя. Үгүй бол авахгүй” гэж дээрэнгүй дуугарав. Үүнийг сонссон хөгшин эр, “Ирээд ав даа. Өнөөдөр надаас өндөг авах хүн олдохгүй ч байж мэднэ” хэмээн хариулав. Бүсгүй ч хөгшин эрээс хямдхан өндөг авч чадсандаа баярлан, яг л ялалт байгуулсан мэт мэдрэмж авч тансаг сайхан машиндаа суугаад явж одов. Удалгүй бүсгүй нэгэн найзтайгаа уулзаж, хоолны газарт хамтдаа оров.”

Pixabay

“Хоёр найз хоолны газарт таалагдсан бүхнээ захиалсан боловч бүгдийг нь идэлгүй амсаад л өнгөрөв. Тэдний хоолны тооцоо 140 доллар болжээ. Харин бүсгүй хоолны газрын эзэнд төлбөр төлөхдөө 150 доллар өгөөд хариултыг өөртөө үлдээгээрэй хэмээгээд гарч одлоо.

Энэ түүх хоолны газрын эзний хувьд өдөр бүр л тохиолддог энгийн үзэгдлийн нэг бол өндөг зарж байсан хөгшин эрийн хувьд тун харамсалтай үйл явдал гэдэг нь мэдээж. Ийнхүү орчин цагт хүн төрөлхтөн бид тусламж хэрэггүй нэгэнд тун өгөөмөр зан гаргадаг ч тусламж хэрэгтэй буй хэн нэгэнд хэтэрхий хатуу хандах болсон нь чухам юуных вэ?

Харин одоо уншигч танд өнөөгийн нийгэмд дутагдаж буй зан чанарыг харуулах нэгэн богино түүхийг хүргэе.

“Аав минь амьдрал нь тааруухан хүмүүсээс өөрт хэрэггүй гэмээр зүйлсийг үнэтэй авчихдаг байсан юм. Заримдаа бүр тэдэнд гарын мөнгө ч үлдээчихдэг байв. Тэгээд би түүнийг чухам яагаад хэрэггүй зүйлсийн төлөө мөнгөө үрэн худалдаж авдаг болохыг нь асуухад аав минь надад үүнийг хүн чанар бас өгөөмөр зан гэдэг юм хэмээн тайлбарлаж билээ.”

 

Хүмүүс бид хааяа тусламж ер хэрэггүй баячуудад тун найрсаг хандах боловч тусламж нэн хэрэгтэй хүмүүст хатуу ханддаг

Pixabay

Өнөөгийн нийгмийн ерөнхий зураглал ийм тул гудамжинд юм зараад сууж буй хэн нэгэнтэй таарвал түүнд сэтгэлийн дэм өгч, худалдан авалт хийж тэтгэж байгаарай. Тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмөр сэтгэлээ нээцгээе.

6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Badtakh Ravdan

    Badtakh Ravdan

    2021/01/20 at 21:19

    Odoo mun gudmand yum zarah baihdaa ugaasaa yaduu amidruulj baigaag daldalah zorilgoor tsagdaa yavuulj huudug baisan Kovidoor dalimduulj nam darsan shvv jisheen Tvts

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *