Гадилыг буцалж буй усанд хий… 10 минутын дараа эрдэс бодисоор баялаг усаа угаагаарай

1

Гадилын хальс –  зөөлөн жимсийг нь идээд л шууд хогийн сав руу ордог доо, хөөрхий. Ингэх нь зөв үү? Гадилыг тарихад ашигласан пестицид хальсанд нь агуулагддаг учраас цэвэрлэх нь зүй ёсных гэж үзнэ. Мэдээж ийм төрлийн жимсний хальсыг авч идэх нь зөв.

 

Гадилын ашиг тус

Био хүнс (ямар нэгэн синтетик эрдэс бодисын бордоо, пестицид ашиглаагүй) зах зээлд гарч ирээд удаагүй байна. Органик жимс, ногоог айлтгүй хальстай нь хэрэглэж болно.

Энэ ч зарчмаар анагаах чадалтай цайг бэлдэнэ. Цусны даралт ихсэх, нойргүйдэл, мэдрэлийн систем болон хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүст гадилтай цай маш тохиромжтой.

1. Цусны даралт бууруулах ундаа

Гадилтай цай нь зүрх-судасны системд сайнаар нөлөөлнө. Кали ихээр агуулдаг тул судас тэлэх, биеийн усны тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлдөг.

2. Нойргүйдлийн эсрэг эм

Гадилын цайнд агуулагдах триптофан, серотонин болон допамин бодисын өндөр агууламж нь чанартай, тасралтгүй шөнийн нойрыг хангах нөхцөл болдог.

 

3. Мэдрэлийн системд нөлөөлнө

Допамин болон серотонин нь мэдрэлийн системд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ кортиколын хэмжээг тэнцвэржүүлнэ. Байнгын айдас эсвэл депрессийн байдалд байдаг хүмүүс өдөрт нэг аяга гадилын цай уухыг зөвлөж байна.

 

4. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна

Калийн агууламжтай учраас хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Шим тэжээлтэй бодис нь гэдэс ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж өтгөн хатах гэдэс дүүрэх зэргээс хамгаалдаг байна.

Гадилын цайг бэлдэх маш амархан, хамгийн гол нь орцууд нь цэвэр байх ёстой. Зөгийн балыг зөгий үржүүлэгчийн гар дээрээс авахыг зөвлөж байна.

Орц:

  • 2 гадил
  • 1,5 л ус
  • 2 х.х зөгийн бал

Бэлдэх арга:

1. Гадилаа хэдэн хэсэг болгож хуваана, хальсыг нь авахгүй.

2. Буцалж буй усанд гадилаа хийнэ.

3. 10 минут буцалгаад галаас авна. 40 хэм хүртэл хөргөөд зөгийн бал нэмнэ.

Гадилтай цайг жирийн цайны оронд ч байнга ууж болно (гэхдээ өдөрт 3 аягаас хэтрэхгүй). Мөн өл гайхалтай дардаг цай болдог. Тийм ч учраас турахыг хүсэж байгаа бол гадилтай цай ууж, хальсыг нь идэхийг зөвлөж байна.

Цайгаа тамшаалан уугаарай. Бас найз нөхөдтэйгөө уг жорыг хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Эх сурвалж

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *