
Америкийн Техас мужийн Гранбери хотын иргэн Алисиа Ричман гэгч 28 настай эмэгтэй “Хөхний сүүгээ хамгийн ихээр хандивласан” гэсэн ангиллаар Дэлхийн шинэ дээд амжилт тогтоож, Гиннесийн номонд бичигдсэн байна. Алисиа 2011 оны 6-р сараас 2012 оны 3-р сарын хүртэлх хугацаанд 328.7 литр хөхний сүүгээ буяны үйлсэд зориулан хандивлажээ. 2011 оны 3-р сард хүүтэй болсон Алисиа эхлээд хүүгээ хөхүүлж цатгасныхаа дараа илүү сүүгээ саан хадгалж эхэлсэн ба өөрийгөө хүүдээ зарцуулаад ч барамгүй их сүүтэй нэгэн юм гэдгээ түргэнээ ухаарсан гэнэ.Хоёр хөлдөөгч пиг дүүрмэгц Алисиа Умард Техасын эхийн сүүний банкинд хандаж, үр ашиггүй хадгалж байсны оронд илүү сүүгээ өвчтэй болон дутуу төрсөн нярай хүүхдүүдийг хооллоход хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Алисиагийн хөхний сүүгээр Америк даяар төрсөн олон зуун өвчтэй хүүхдүүд болон олон мянган дутуу төрсөн нярайг хооллосон хэмээн дээрх банкны гүйцэтгэх захирал Эми Викерс хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. Олон зуун литр хөхнийхөө сүүг буяны ариун үйлсэд зориулсан өгөөмөр бүсгүй сүүний банкуудад хөхний сүүгээ хандивлах үйлсэд өөр бусад олон эмэгтэйчүүдийг дэмжих, урамшуулан зоригжуулах, тэдэнд энэ талаарх ойлголтыг өгөх үүднээс Гиннесийн дээд амжилтын байгууллагад хандсанаар ийнхүү Дэлхийн дээд амжилтын хуудаснаа нэрээ бичүүлжээ. “Би зөвхөн өөрийн хүү Дрейкдээ төдийгүй өвчтэй болон дутуу төрсөн олон бяцхан хүүхдүүдэд тусалж чадах боломжтойдоо үнэхээр талархаж байна.” хэмээн бахархалтайгаар өгүүлэх өгөөмөр эмэгтэй Алисиатай гэрэл зургаар дамжуулан танилцахыг урья.


0

0

0

0

0

0

0

0

Зочин
2013/02/24 at 11:41
axaxaxax
jerry-man
2013/02/24 at 11:43
328,7 гэдэг чинь ёоооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо дамн
McTavish
2013/02/24 at 11:57
хоооох ямар гайхалтай юм бэ? яаж тийм их сүү похаха аймаар2
Зочин
2013/02/24 at 12:07
hi
Зочин
2013/02/24 at 15:03
энэ үнээнээс их гардийн бишүү
Monkhoo_619
2013/02/24 at 18:27
pooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooh
capaa7g
2013/02/26 at 09:20
aimar2
Зочин
2013/02/26 at 22:31
*** нь үнэхээр том юмаа. аргагүй л их сүү гарах *** байна.