Үсний салаалсан үзүүрийг арилгаж, үс хугарах асуудлаас хэрхэн салах вэ?

2

Үсний салаалсан үзүүр – олон эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхны нийтлэг асуудал болоод байгаа. Бүсгүйчүүд үсээ урт ургуулахыг хүсдэг, харамсалтай нь үсний үзүүр нь салаалж доороос нь тайрахаас өөр аргагүйд хүргэдэг.

Амьдралын буруу дадал зуршил, үсэндээ зохих арчилгаа хийхгүй байх, байгаль орчны бохирдол болон стресс зэрэг нь үсний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хоол хүнсээр дамжуулан шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй бол үсний өнгө зүс алдагддаг, ялангуяа урт үс салаалж эхэлнэ. Салаалсан үзүүр нь гадаад үзэмжийг гутааж бүсгүйчүүдийг гонсойлгоно.

Үс арчилгааны бэлэн бүтээгдэхүүн зах зээл дээр олон төрлөөр зарагддаг. Гэхдээ химийн гаралтай эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Танд байгалийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Үсэнд зориулсан өндөгний маск

Өндөг – салаалсан үзүүр болон хугарсан үсийг эмчилнэ. Өндөг нь уургийн агууламж өндөртэйгөөс гадна тосны хүчил агуулдаг тул үсийг эрүүл, хүчтэй бас гялалзсан болгож өгдөг байна. Үсний уутанцар нь уургаас бүрдсэн байдаг тул энэ бодисын дутагдлыг бүрэн нөхдөг ажээ.

Хэрхэн ашиглах вэ:

Нэг өндөг хагалаад сайтар хутгана. Дээрээс нь багахан зөгийн бал, оливын тос нэмээрэй. Сайтар холиод хуйхандаа түрхээд доош үснийхээ нийт уртад түрхэнэ. Маскыг 35 минут байлгасны дараа бүлээн усаар угаана, мөн зөөлөн шампуниар угааж болно.

Оливын тосны оронд та бүйлсэн самрын тос ашиглаж болно. Бүйлсэн самрын тос нь Е амин дэмийн агууламжтай тул үсний эрүүл мэндийг дэмждэг. Долоо хоногтоо нэг удаа уг эмчилгээг хийхэд эерэг өөрчлөлт тун удахгүй гарах болно.

 

2. Халуун тостой маск

Халуун тосоор маск хийх – үсний асуудлаас салах гайхалтай арга, мөн үсний салаалсан үзүүр, хугарсан үсийг сэргээнэ.

Хэрхэн ашиглах вэ:

2 х.х оливын болон бүйлсэн самрын тос, кастровын болон кокосын тос аваад сайтар хутгаж 10 секунд халаана. Тосыг хуйхнаас эхлээд үсний үзүүр хүртэл түрхээд 20-25 минутын турш иллэг хийнэ. 1 цаг байлгана.

Дараа нь үсээ зөөлөн шампунь, ангижруулагчаар угаана. Уг эмчилгээг долоо хоногтоо хоёр удаа хийнэ. Та тосондоо эфирийн тос ч нэмж болно.

 

3. Авокадо

Авокадо – шим тэжээл ихтэй тул эрүүл мэндэд нэн тустай жимс. Уг жимсийг үсний маск болгон хэрэглэж болохыг хүмүүс тэр болгон мэддэггүй. Авокадо нь А болон Е амин дэмээр баялаг, фолийн хүчил, уураг зэрэг бодис ихээр агуулдаг. Эдгээр бодисууд нь үсний эрүүл байдлыг дэмжих ажээ.

Хэрхэн ашиглах вэ:

Авокадог аваад зөөлөн эдийг нухаад оливын эсвэл бүйлсэн самрын тостой сайтар холино.

Зуурмагийг зөвхөн үсэндээ түрхэнэ, хуйханд хүргэхгүй. Үсэндээ иллэг хийх байдлаар түрхээд 35-40 минут байлгаад дараа нь бүлээн усаар угаана.

Эмчилгээг долоо хоногт нэг удаа хийнэ.

 

4. Гадил

Гадил үсний эрүүл мэндийг дэмжинэ. А болон С амин дэмээр баялаг, мөн кали зэрэг эрдэс бодис ихээр агуулдаг тул хэврэг үсийг сэргээж үсийг залуужуулна.

Хэрхэн ашиглах вэ:

Бүрэн боловсорсон гадил аваад сэрээгээр нухаш бэлдэнэ (блендерт хийсэн ч болно). Дээрээс нь бага зэргийн лаймын шүүс, бүйлсэн самрын тос, зөгийн бал (заавал шаардлагатай биш) болон тараг хийнэ. Сайтар хутгаад үсэндээ түрхэнэ. 5 минутын турш иллэг хийгээд 30 минут байлгана. Дараа нь зөөлөн шампуниар угаана. Эмчилгээг долоо хоногтоо 2 удаа хийнэ.

 

5. Майонез

Майонез – хоолны амтыг сайжруулдаг бүтээгдэхүүн, үүнээс гадна гэмтсэн үсийг сэргээх үйлчилгээтэй.

Хэрэглэх арга:

Бага зэргийн майонез үсэндээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь бүлээн ус болон зөөлөн шампуниар угаана.

Эмчилгээг долоо хоногтоо хоёр удаа хийнэ. Угаасны дараа танд майонез үнэртээд байж магадгүй, энэ нь зүгээр л танд тэгж санагдаж байгаа хэрэг юм шүү.

24
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *