Хайртай хүнийхээ төлөө хэзээ ч хийж болохгүй 11 зүйл

2

Илүү ихийг олж авахын тулд их бага хэмжээгээр гаргуунд гаргасан зүйл бид бүхэнд бий. Ялангуяа хайртай хүнийхээ төлөө. Өнгөц харахад өчүүхэн зүйл хэдий ч аз жаргалтай амьдралаас холдуулах тийм зүйлүүд байх ажээ.

Ухаалаг хүн хайртай хүнийхээ төлөө өөрийн хүслээ яагаад орхидоггүй болохыг та нийтлэлийн төгсгөлд унших болно.

Хайртай хүнээ байгаагаар нь хүлээн авах нь жинхэнэ хайрын илрэл. Хүн болгон эхлээд гадаад төрхөнд нь дурладаг нь үнэн. Таны гадаад төрх танд өөрт тань таалагддаг ч гэлээ хайртай хүндээ төгс харагдахын тулд өглөө гүйх эсвэл имижээ өөрчлөхөөр шийдсэн бол нэг зүйлийг бодно уу: энэ хүн танд үнэхээр тохирох уу?

 

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай аль аль нь хайртай хүнээ хуучин үерхэж байсан хүнтэйгээ, өөрийн эцэг эхтэйгээ, хамт ажилладаг хүнтэйгээ эсвэл хөрштэйгөө харьцуулж үздэг. “Харьцуулалт – баяр баяслын үхэл” гэж Марк Твен хэлсэн байдаг. Энэ нь шууд депресст хүрэх зам гэж эрдэмтэд хэлж байна. Таныг ч бас харьцуулаад байвал хэцүү биз дээ “түүний эхнэр нь илүү цалин авдаг” эсвэл “гурилтай шөл нь амттай” гээд байвал яах уу?

 

Хүнийг дахин хүмүүжүүлэх үйл хэрэг бол агуу, бид өөрсдөө хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг. Зарим нэг тохиолдолд ашиг гарах нь бий – жишээ нь хайртай хүнээ хорт муу зуршлаас нь салахад туслах. Харин хайртай хүн тань таны хийх дуртай зүйлийг үзэн яддаг эсвэл зан аашинд тань дургүй бол яах уу?

Юуны түрүүнд учрыг нь олох хэрэгтэй: харилцаагаа цааш үргэлжлүүлэхийн тулд тоолгүй орхих жижиг зүйл үү эсвэл дотоод сэтгэлийг орвонгоор нь эргүүлэх зүйл байна уу? Жишээ нь:

  • Амралтын өдрөөр өөр өрөөнд тоглож байгаа таны бөмбөр хайртай залууд тань хэцүү байна уу – тэгвэл та бөмбөр тоглох газраа эсвэл цагаа өөрчлөх хэрэгтэй
  • Хайртай залууд тань таны хобби бүхэлдээ таалагдахгүй (гэртээ байхгүй байхад нь хичээллэсэн ч гэсэн) бол та хоёрын харилцаанд ирээдүй байгаа эсэхийг бодож үзээрэй.

 

Ахуйн ажлыг хүйсээр ялгаварлан хуваарилах – өнгөрсөн үеийн үзэл бодол. Орчин үеийн залуучууд хоол сайхан хийнэ, харин бүсгүйчүүд нь дусаал гоожих крантаа янзлана. Тиймээс гэрийн ажил нь заавал эмэгтэй эсвэл эрэгтэй хүний ажил гэж үзэхээ больсон. Тиймээс хайртай хүнээсээ гэрийн ажлыг “хүйсээр ялгаварлан” шаардах хэрэггүй. Цугтаа бүгдийг хийвэл зугаатай: судалгаанаас харахад ийм хосуудын бэлгийн амьдрал илүү баялаг байгааг тогтоожээ.

 

Эрүүл тоглоом шоглоом амьдралд байлгүй л яах вэ – энэ бол сайхан харилцааны үндэс. Харин байнга хорон санаатай дооглох, доромжлох нь үл хүндлэлийг илэрхийлнэ. Энэ байдлыг үл тоон, анхааралгүй орхиж сурах огт хэрэггүй. Гэр бүл судлаач Жон Готтман болон түүний багийн үзэж байгаагаар бол гэр бүл салалтын ихэнх шалтгаан нь тоглоом шоглоомоо хэтрүүлсэн байдал гэж үзжээ.

 

Ойр дотны хүмүүс биднийг ямагт дэмждэг. Бидний дэмжлэг, анхаарал, халамж ч гэсэн тэдэнд хэрэгтэй, үүнийг хайртай залуу тань ойлгох ёстой. Найз нөхөд эсвэл ойр дотны хүмүүстэйгээ байхдаа авдаг сэтгэл хөдлөл хайртай залуутайгаа цуг байгаа сэтгэл хөдлөлөөс өөр. Сайн эсвэл муу гэсэн үг бус бидэнд өөр өөр харилцаа хэрэгтэй талаас нь ойлгох ажээ.

 

Цугтаа нэг данстай байхад буруудаад байх зүйлгүй, гэхдээ санхүүгийн бие даасан байдлаа алдаж болохгүй. Энэ нь хууран мэхэлсэн эсвэл амиа бодсон хэрэг биш харин хүнд хэцүү үед бие даан гарах чадварын баталгаа юм. Ийм тохиолдолд та өөртөө итгэлтэй байж жижиг сажиг зүйлд санаа зовох хэрэггүй болно.

 

Итгэл үнэмшилгүйгээр эрүүл харилцаа бий болж чадахгүй гэж сэтгэл судлаачид үзэж байна. Хүнд итгэснээр бид тайвширдаг, амьдрал баялаг болдог байна. Амьдралын ийм таатай үеийг та эргэн дурс даа – таны сэтгэл маш тайван.

Хайртай хүндээ итгэх нь зөвхөн түүнээс шалтгаалахгүй. Хүмүүжил, сэтгэл зүйн гэмтэл, таагүй туршлага зэрэг нь бусдад итгэх итгэлд нөлөөлдөг. Хэрвээ танд ийм асуудал байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Харин таны итгэлийг худал хуурмаг, хариуцлагагүй байдал зэргээр алдуулсан бол өөртөө “Цаашид ингэж амьдарч чадах уу?” гэсэн асуулт тавиарай.

 

Өөрийн хүмүүжил, дэлхий ертөнцийг хүлээн авах өөрийн үзэл бодол, зарчимтай байдаг. Зарчмаа зөрчих – өөрийн амьдралаар амьдрах боломжийг хааж байгаа хэрэг. Аз жаргалыг бид хэрхэн төсөөлж байгаагаас шалтгаалан бодитоор амьдралын баяр баяслыг мэдэрдэг. Хэрвээ хайртай залуу тань өөр үзэл бодолтой эсвэл таны хувьд чухал зүйлийг үл тоож байвал түүнийг буруушаах эрх танд байхгүй. Гэхдээ таны хувьд түүний үзэл бодлыг дэмжихгүй байх эсвэл түүнтэй цуг байх эрх танд бий.

 

Өөрийн хүслээс гажууд зүйл хийх тусам өөртөө дургүй болж эхэлдэг. Үүний үр дүнд “бүх зүйл хэвийн хэдий ч ямар нэгэн зүйл дутагдаад байх юм” гэсэн бодол төрнө. Өөрөөр хэлбэл амьдрал нэг л саарал.

Тиймээс өөрийн очих дуртай газар, жишээ нь ой мод, жижиг горхи дээрээ очоорой: таны дотоод сэтгэлд таны амьдралаар өөр хэн нэгэн амьдраад байгаа мэт сэтгэгдэл байна уу?

 

Харилцаагаа үргэлжлүүлэхийн төлөө өөрийгөө золиослох – байх л зүйл гэхдээ харилцан буулт хийж байна уу? Сонголт хийх болвол: сүүлийн таван жил зүүдэлж байгаа Төвдийн аялал эсвэл хайртай залуу зүгээр хүсэж байгаа учраас дэмий хэвтэж амралтаа өнгөрөөх – ингээд асуулт гарч ирнэ: мөрөөдөл үү эсвэл харилцаа чухал уу? Зөв хариулт нэг л бий: хайртай хүн таныг “би эсвэл мөрөөдөл” гэсэн сонголтын өмнө эргэлзүүлэхгүй.

Эцэс сүүлд нь. Хосуудаас гарсан аливаа шийдвэр нь хэнийг ч хохироох ёсгүй. Аз жаргалгүй хүн эрүүл харилцаа тогтоож чадахгүй, үүнд хайртай залуу төгс байгаад ч нэмэргүй.

48
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Amgalan Togs

    Amgalan Togs

    2017/09/29 at 15:55

    Хүрэлбаатар Энхсүрэн

  2. Б. Уянгалагтамир

    Б. Уянгалагтамир

    2017/09/29 at 17:24

    У. Хулан oilgovuu???

  3. nominzul

    2017/09/29 at 19:44

    zazaza

  4. Б.Н. Нандин-эрдэнэ

    Б.Н. Нандин-эрдэнэ

    2017/10/03 at 13:58

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *