Хайр дурлалд хязгаар үгүй. 203 см өндөртэй загвар өмсөгч өөрөөсөө илт намхан нөхөртэй ч гэлээ тэд хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарцгааж байна

0

Сильва 10 настайдаа л 175 см өндөртэй байсан юм. Тийм ч учраас үе тэнгийнх нь хүүхдүүд түүнийг байнга шоглодог байжээ.

26 настай загвар өмсөгч Элисане Сильва Бразилийн Солинополисад амьдардаг бөгөөд тус улсын хамгийн өндөр эмэгтэй гэсэн албан бус тодорхойлолттой. Түүний өндөр 203 см бөгөөд өндөр болсон шалтгаан нь цаг алдаж илрүүлсэн гипофаз гэх хавдартай холбоотой юм гэж Daily Mail-д бичжээ.

elisane_oficial / Instagram

Сильва 10 настайдаа л 175 см өндөртэй болсон байсан. Энэ үед үе тэнгийнх нь хүүхдүүд шоглох нь их, үүнээс болоод сургуулиа хүртэл орхиж үзжээ.

2010 онд Элисане бразилийн телевизэд өөрийнхөө түүхийг ярьж оронд нь шинжилгээнд орох эрх авчээ.

elisane_oficial / Instagram

Шинжилгээний явцад бүсгүй өсөлтийн дааврын илүүдэлтэй болох нь тодорхой болсон юм. Сильва зохих эмчилгээг хийлгэсний ачаар үе мөч өвдөх нь багассан байна.

Элисане хайртай залуугийнхаа ачаар хүнд хэцүү үеийг даван туулсан гэж ярьжээ. Түүний ирээдүйн нөхөр болох залууг Франсинальдо Да Сильву Карвальо гэх бөгөөд тэд 2011 онд танилцсан юм. Анхны харцаар л эхэлсэн хайр гэж хосууд үздэг.

elisane_oficial / Instagram

Карвальо хайрлаж дурлахад биеийн өндрийн ялгаа огт хамаагүй гэх бөгөөд хайртай бүсгүйгээ байгаагаар нь хүлээн авч хайрлахыг л хүсдэг. Энэ нь олонд байнга шоглуулж байдаг Элисанегийн хувьд маш чухал.

“Франсинальдо намайг хүн гэж харсан анхны хүн, тэр намайг байгалийн ямар нэгэн эpэмдэг зэpэмдэг амьтан гэж хараагүй юм” хэмээн Сильва ярьжээ.

elisane_oficial / Instagram

2015 онд хосууд хуримаа хийж, одоо 3 настай Анжело хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна. Хүүгийн өндөр хэвийн, насандаа тохирох өндөртэй буюу 99 см.

31 настай Карвальо 162 см өндөртэй буюу эхнэрээсээ 41 см-аар намхан.

elisane_oficial / Instagram

Элисане одоо хөндлөнгийн хүмүүсийн шүүмжлэл, доoг тоxуу, сониуч харцыг тоохгүй өнгөрч сурсан. Энэ бүгдийг даван туулахад түүнд нөхөр нь тусалжээ:

“Би өөрийнхөө өндрийг хайрлаж сурсан, би өөрийгөө гайхамшигтай гэж боддог. Надад хайртай хүн байна, бид сайхан хүүгээ өсгөж байна. Муу санаатай гаднын хүмүүсийн нөлөөнд бүү авт, өөрийгөө битгий голж байгаарай. Өөртөө итгэлтэй байж, аз жаргалтай амьдралыг мэдэрч сурах хэрэгтэй”.

elisane_oficial / Instagram

Энэхүү нийтлэлийг уншиж буй бүх уншигчдынхаа гэр бүлд аз жаргалыг хүсэн ерөөе.

3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Тийм тийм

    2021/06/19 at 19:53

    Эмэгтэй хүнд хамгийн чухал зүйл бол сайн нөхөр юм шүү дээ. Сайн нөхөр гэхээр заавал гоё сайхан ханхүү шиг агуу их баатар шиг байх алтны уурхайн эзэн шиг гэж байна гэсэн үг бишээ. Жинхэнэ эцэг хүн аав хүн хань нөхөр гэж хүмүүс чинь угаасаа их ховор байдаг юм шүү. Айхтар хүүхнүүд бол аль эрт олоод авчихсан зарим нь булаагаад авчихдаг л юм байна лээ. Шулуухан хэлэхэд ихэнх эрчүүд бол байглаасаа хогийн байхаар заяасан байдаг юмшдээ. Хариуцлагатай тэвчээртэй ухаантай эр хүн шиг эр хүн байна гэдэг баргийн аавын хүүгийн хийчдэг зүйл биш. Жинхэнэ эр хүн болж чадаагүй малууд яаж эцэг хүн болхов дээ ишш чаваас хөгийн арчаагүй лалрын гарууд их шүү их. Эр ч бай эм ч бай хүн ер нь хүртэх ёстойгоо хүртдэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *